Гэрэл зурагчин Б.Баяр "Өнөөдөр Хэнтий аймгийн Дархан суманд ажлаар явах далимдаа хэдэн зураг дарсанаа та бүхэндээ толилуулж байна. Дархан сумынхан сумын баруун урдаа байрладаг Дархан хайрханаа шүтэж аргадаж явдаг юм байна. Замд зээр тайван сайхан идээшилж байгаатай элбэг тааралдав. Миний аз болоход тэнд Морьтон Монгол гэдэг нэвтрүүлэг хийж байлаа" хэмээн өөрийн аяллын зургуудаа нийтэлжээ.
Тус сум нь засаг захиргааны таван багтай, 2,000 орчим хүн амтай, 190 мянган толгой малтай ажээ.
Гэрэл зурагчин Б.Баяр
Гэрэл зурагчин Б.Баяр 2006 оноос хойш уран бүтээлээ туурвиж байгаа юм. Тэрбээр эдийн засагч мэргэжилтэй хэдий ч өөрийн хүсэл, сонирхлоор гэрэл зураг авдаг болсон байна.
Тэрбээр Монголын үзэсгэлэнт байгаль, газар зүйн тогтоц, онгон зэрлэг амьдрал, шувууд, хүмүүсийн амьдралын хэв маягийг өөрийн дуранд буулгах зорилготой ажилладаг юм байна.
Ингээд та бүхэнд гэрэл зурагчин Б.Баярын авсан гайхалтай зургуудыг толилуулъя. Б.Баярын Facebook хуудсанд зочилж түүний бүтээлүүдтэй танилцана уу
Бид түүний нүд баясгаж, сэтгэл сэргээм гэрэл зургуудыг цувралаар хүргэж байгаа билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!