Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/12/03-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Харах нүдний баясгалан Шишгэд, Тэнгисийн бэлчир

ikon.mn
2014 оны 12 сарын 3
iKon.MN

Шишгэд, Тэнгис голын бэлчир хэмээх энэ хосгүй үзэсгэлэнтэй газар Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ, Цагаан нуур суманд оршдог. Монгол орны хамгийн хойд цэг болох Монгол шарын даваа руу Тэнгис голоос хойшоо мориор яваад хүрдэг ажээ. Мөн ОХУ-ын хил энэхүү бэлчирээс 60 км зайтай оршдог байна. 

Шишгэд, Тэнгисийн ай сав газарт алдарт Дархадын хотгорт байдаг гэдэг утгаар нь хүмүүс арай илүү мэддэг бөгөөд 300 гаруй гол, нуур урсдаг ажээ. 

Тус бүс нутаг араатан амьтан, загас жараахайгаар баялаг гэнэ. 

Шишгэдийн гол нь далайн түвшнээс 2610 метр өндөр Хорьдол Сарьдагийн салбар уулс Алтан тайгын Гунын голоос эх аваад хэд хэдэн нуурыг дамжин урссаар Енисей мөрөнтэй нийлж Хойд мөсөн далайд цутгадаг ажээ.

Гол эхэндээ уулын хавцал дундуур ширүүн урсах бөгөөд Дархадын хотгор ормогц дөлгөөн болдог гэнэ. 

Харин Тэнгис гол Монгол Шарын даваанаас эх авч, уул тайга, өндөр уулсын дундуур 80 орчим км урсаж Шишгэдийн голд цутгадаг юм байна. 

Гэрэл зурагчин Б.Баяр
Гэрэл зурагчин Б.Баяр нь 2006 оноос хойш уран бүтээлээ туурвиж байгаа юм. Тэрээр эдийн засагч мэргэжилтэй хэдий ч өөрийн хүсэл сонирхлоор зураг авдаг болсон байна.

Мөн тэрээр Монголын үзэсгэлэнт байгаль, газар зүйн тогтоц, онгон зэрлэг амьдрал, шувууд, хүмүүсийн амьдралын хэв маягийг өөрийн дуранд буулгах зорилготой ажилладаг юм байна.

Ингээд та бүхэнд гэрэл зурагчин Б.Баярын Хөвсгөл аймгийн Шишгэд, Тэнгис голын бэлчирээр аялахдаа авсан гайхалтай зургуудыг толилуулж байна. Б.Баярын Facebook хуудсанд зочилж түүний бүтээлүүдтэй танилцана уу

Бид түүний нүд баясгаж, сэтгэл сэргээм гэрэл зургуудыг цувралаар хүргэж байгаа билээ.

 

 

 

Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5

Зураг
6

Зураг
7

Зураг
8

Зураг
9

Зураг
10

Зураг
11

Зураг
12

Зураг
13

Зураг
14

Зураг
15