Бүрэнхаан уул нь Хөвсгөл аймгийн Ханх сумын чанх хойд хэсэгт оршдог бөгөөд ОХУ, Монгол улсын хилийн дагуу 70 орчим км үргэлжлэх Зүүн Саяны нурууны салбар уулсын нэг юм.
Бүрэнхаан уул нь гантиг чулуунаас тогтсон гэдгээрээ гайхамшигтай. Мөн Хөвсгөл аймгийн хамгийн өндөр ууланд тооцогддог бөгөөд оргил нь 3491 метр өндөртэй мөнх сарьдаг юм. Мөн Бүрэнхаан уул 2000 метрийн өндөрт хүртлээ ой модоор хучигдсан бөгөөд орой хэсэг нь мөнх цас, мөс, гантиг чулуунаас бүрддэг.
Хөвсгөл дэх фосфоритын ордуудаас хамгийн том нь Бүрэнхааны орд юм. Энэ орд газарт Гэзэгт уул, Сөрт овоо зэрэг 2000 метрээс дээш өргөгдсөн уулс бүхэлдээ багтдаг.
Гэрэл зурагчин Б.Баяр
Гэрэл зурагчин Б.Баяр нь 2006 оноос хойш уран бүтээлээ туурвиж байгаа юм. Тэрээр эдийн засагч мэргэжилтэй хэдий ч өөрийн хүсэл сонирхлоор зураг авдаг болсон байна.
Мөн тэрээр Монголын үзэсгэлэнт байгаль, газар зүйн тогтоц, онгон зэрлэг амьдрал, шувууд, хүмүүсийн амьдралын хэв маягийг өөрийн дуранд буулгах зорилготой ажилладаг юм байна.
Ингээд та бүхэнд гэрэл зурагчин Б.Баярын Хөвсгөл аймгийн Ханх сумаар аялахдаа авсан гайхалтай зургуудыг толилуулж байна. Б.Баярын Facebook хуудсанд зочилж түүний бүтээлүүдтэй танилцана уу
Бид түүний нүд баясгаж, сэтгэл сэргээм гэрэл зургуудыг цувралаар хүргэж байгаа билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!