Буга нь ой хөвчийн хамгийн сүрлэг, үзэсгэлэнт амьтан билээ. Эрийг буга, эмийг согоо гэдэг бөгөөд манай орны Хангай, Хэнтий, Хөвсгөл, Монгол алтай, Их хянганы ойт бүх нутагт нутагладаг.
Төлийг Янзага гэх бөгөөд
Буга нь дунджаар 12-18 жил насалдаг бөгөөд зуны цагт улаан халиун өнгөтэй байдаг бол өвлийн цагт хөх өнгөтэй болдог.
Бугын эвэр нэг талдаа 7-8 ширхэг байдаг бол 18 эвэртэй буга маш ховор тохиолдох ажээ. Есдүгээр сарын дундаас бугын ороо эхэлж сар орчим үргэлжилдэг юм байна.
Ороо орсон үедээ буга уулын нуруу, модны хаяагаар ил гарч урамддаг. Ингэж урамдахыг бугын дуудлага гэж нэрлэдэг ажээ.
Гэрэл зурагчин Б.Баяр
Гэрэл зурагчин Б.Баяр нь 2006 оноос хойш уран бүтээлээ туурвиж байгаа юм. Тэрээр эдийн засагч мэргэжилтэй хэдий ч өөрийн хүсэл сонирхлоор зураг авдаг болсон байна.
Мөн тэрээр Монголын үзэсгэлэнт байгаль, газар зүйн тогтоц, онгон зэрлэг амьдрал, шувууд, хүмүүсийн амьдралын хэв маягийг өөрийн дуранд буулгах зорилготой ажилладаг юм байна.
Ингээд та бүхэнд гэрэл зурагчин Б.Баярын Баян хангайн аглагт аялахдаа авсан гайхалтай зургуудыг толилуулж байна. Б.Баярын Facebook хуудсанд зочилж түүний бүтээлүүдтэй танилцана уу
Бид түүний нүд баясгаж, сэтгэл сэргээм гэрэл зургуудыг цувралаар хүргэж байгаа билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!