Төмөр хатагтай гэж нэрлэгддэг Парисын алдарт Эйфелийн цамхаг нь Сена мөрний эрэг дээр сүндэрлэнэ. Нийт 324 метрийн өндөртэй тус цамхагийг 1989 оны гуравдугаар сарын 31-нд анх нээсэн бөгөөд цамхагийг барихад гол хувь нэмрээ оруулсан Александр Густав Эйфелийн нэрээр нэрлэжээ.
1930 оныг хүртэл дэлхийн хамгийн өндөр байгууламжид тооцогддог байсан Эйфелийн цамхаг нь жуулчдын очиж үзэх дуртай газраар зогсохгүй дэлхий дээрх инженерийн хосгүй байгууламж, үнэт өв юм.
Зохиолч Гё Дэ Мопассан цамхагийн хоёр давхарт байрлах зоогийн газарт байнга зочлох дуртай байсан бөгөөд уг цамхаг харагдахгүй ганц газар Парист үлдсэн нь энэ хэмээн ёжилдог байжээ.
Мөн хорьдугаар зууны эхээр маш олон яруу найрагчид, зураачид, уран бүтээлчид тус цамхагийг магтан дуулж эхэлжээ.
1909 онд цамхагийг нураах төлөвлөгөөтэй байсан боловч радиотелеграфын антенд ашиглахын тулд хэвээр нь үлдээсэн байдаг.
Одоо Парис хотын мэдэлд байдаг Эйфел жил бүр их хэмжээний орлого олдог бөгөөд анх нээгдсэн цагаас нь хойш 250 гаруй сая хүн энд зочилсон нь дэлхий дээрх хамгийн олон хүн хүлээн авсан дурсгалт газрын нэг болгосон юм.
Гэрэл зурагчин Б.Баяр
Гэрэл зурагчин Б.Баяр нь 2006 оноос хойш уран бүтээлээ туурвиж байгаа юм. Тэрээр эдийн засагч мэргэжилтэй хэдий ч өөрийн хүсэл сонирхлоор зураг авдаг болсон байна.
Мөн тэрээр Монголын үзэсгэлэнт байгаль, газар зүйн тогтоц, онгон зэрлэг амьдрал, шувууд, хүмүүсийн амьдралын хэв маягийг өөрийн дуранд буулгах зорилготой ажилладаг юм байна.
Ингээд та бүхэнд гэрэл зурагчин Б.Баярын Парис хотоор аялахдаа авсан гайхалтай зургуудыг толилуулж байна. Б.Баярын Facebook хуудсанд зочилж түүний бүтээлүүдтэй танилцана уу
Бид цаашид түүний нүд баясгаж, сэтгэл сэргээм гэрэл зургуудыг цувралаар хүргэж байх болно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!