Хүйсийн найман нуур нь Өвөрхангай аймгийн Уянга, Бат-Өлзий сумын нутагт орших далайн түвшнээс дээш 2800-3170 метрийн өндөрт байрладаг сүрлэг уулсын дунд орших Ширээт, Халиут, Бугат, Хаяа, Хүйс, Шанага, Дөрөө, Баян хэмээх нуураас бүрдсэн байгалийн хосгүй үзэсгэлэнт газар билээ.
Хүйсийн найман нуур нь гүний судлаар холбоотой бөгөөд цэнгэг усны арвин баялаг сан аж. Эргэн тойронд нь Урт жалгын тогоо, Довын тогоо, Ар битүүтийн тогоо, Ногоон нуурын тогоо нэртэй сөнөсөн галт уулын тогоонууд байдаг.
Мөн нуурыг хүрээлж хус, шинэс зэрэг шилмүүслэг мод зонхилсон их хөвч тайга бүхий сүрлэг уулс бий.
Тус газарт 18 зүйлийн хөхтөн, 39 зүйлийн шувуу амьдардаг төдийгүй манай улсад ховор байдаг олон төрлийн эмийн ургамал ургадаг юм байна.
Хүйсийн найман нуурыг 1995 онд "Байгалийн дурсгалт газар" хэмээн зарлаж Улсын тусгай хамгаалалтад авсан юм.
Гэрэл зурагчин Б.Баяр
Гэрэл зурагчин Б.Баяр нь 2006 оноос хойш уран бүтээлээ туурвиж байгаа юм. Тэрээр эдийн засагч мэргэжилтэй хэдий ч өөрийн хүсэл сонирхлоор зураг авдаг болсон байна. Мөн тэрээр Монголын үзэсгэлэнт байгаль, газар зүйн тогтоц, онгон зэрлэг амьдрал, шувууд, хүмүүсийн амьдралын хэв маягийг өөрийн дуранд буулгах зорилготой ажилладаг юм байна. Ингээд та бүхэнд гэрэл зурагчин Б.Баярын “Хүйсийн найман нуур” байгалийн дурсгалт газраар аялахдаа авсан гайхалтай зургуудыг толилуулж байна. Б.Баярын Facebook хуудсанд зочилж түүний бүтээлүүдтэй танилцана уу
Бид цаашид түүний нүд баясгаж, сэтгэл сэргээм гэрэл зургуудыг цувралаар хүргэж байх болно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!