ИНФОГРАФИК: Эбола тархах МАГАДЛАЛТАЙ ОРНУУД
Үхлийн аюултай Эбола вирусны тархалт өнөөдөр дэлхий нийтийн санааг зовоож байна. Зөвхөн Баруун Африкаар хязгаарлагдаж байсан тархалт одоо АНУ, Испанид хүрээд байгаа юм.
Африкийн гадна нийт гурван хүнд илэрсний хоёр нь АНУ, нэг нь Испанид байна. Америкийн эхний өвчтөн нас барсан бол түүнийг асарч байсан 26 настай сувилагчид халдварласан нь саяхан илэрлээ.
Доорх газрын зурган дээр дараагийн ээлжинд өртөх хамгийн өндөр магадлалтай орнуудыг харуулжээ. Монголчуудын хувьд Европ, ялангуяа шууд нислэгтэй Франц, Герман улсуудаар аялахдаа болгоомжтой хандах хэрэгтэй болжээ.
Update /2014-10-14 17:00/: Дөнгөж сая буюу 14-ний өглөө Германд эмнэлгийн хяналтанд байсан 56 настай НҮБ-ийн ажилтан амиа алджээ.

Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

