Оршин суугчдын зөвшөөрөлтэйгээр хувийн хэвшил бие даан нийслэлийн төв хэсэг болох 40 мянгатын хуучны орон сууцны орцнуудыг шинэчлэн засах ажил эхэлжээ.
Энэхүү ажлыг бие даан хийж байгаа M.A.D. Investment Solutions -ийн фэйсбүүк хуудаст мэдээлж буйгаар:
"Бид та бүхэнд 40 мянгатын байрны орцыг шинэчлэн зассан анхны ажлаа танилцуулахад таатай байна. Энэхүү ажлыг бид өөрийн хөрөнгөөр бүрэн санхүүжүүлсэн.
Энэ ажил маань сайн үйлсээр олны хүртэх үр ашгийг нэмэгдүүлж, хамтын үнэ цэнэ бий болгоход эрмэлзэж байгаагийн маань нэгээхэн илрэл болж байгаа юм. Төсөлдөө 40 мянгатын байрны 15 орцыг 12 сарын хугацаанд багтаан сэргээн засварлахаар төлөвлөж байна (УИД-ын ойр орчмын). Энэхүү төслийн хэрэгжилтийг хангах аваас орчин нөхцөл муу байрны орцуудыг сэргээж, оршин суугчдын амьдрах ая тух, эрүүл орчныг хангаад зогсохгуй Улаанбаатар хотынхоо түүхэн өв болсон барилгуудыг хамгаалахад зохих хувь нэмэрээ оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлье" гэжээ.
Ингээд засвар хийж бэлэн болсон эхний орцны фото зургийг үзэцгээе. 40 мянгатын 68-р байр:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!