Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/10-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ-ын чуулганы танхимын үүдийг "ДАВХАР ДЭЭЛ"-тэй гишүүдийн зургаар чимжээ

Б.Ану
2014 оны 4 сарын 10
iKon.MN

УИХ-ын нэгдсэн чуулганаар өнөөдөр Засгийн газар, УИХ-ын гишүүний албыг давхар хашихгүй болгох "давхар дээл"-ийн тухай хуулийн төсөл хэлэлцэх байсан ч Шударга ёс эвсэл тав хоногийн хугацаатай завсарлага авлаа. 

Энэхүү хуулийн төслийг намрын чуулганаар хэлэлцэх байсан ч АН-ын бүлгийн зүгээс завсарлага авч хойшлогдоод байсан билээ. 

Үүнээс үзвэл УИХ, ЗГ-ын гишүүд "давхар дээл"-ээ тайлахгүйн тулд бүхий л аргыг хэрэглэж байх шиг байна. 

Энэ хуулийг хэлэлцэхтэй зэрэгцэн МАН-ын бүлгээс "давхар дээл"-тэй гишүүдэд зориулж чуулганы танхимын үүдэнд дараах хулдаасан хэвлэлүүдийг байршуулжээ. 

Мөн тэд яг одоо Чингисийн талбайд тайван жагсаал хийж байна. 

Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5