МАН-аас зохион байгуулж буй тайван жагсаал Чингисийн талбай дээр үргэлжилж байна.
Тэд давхар дээлтэй гишүүдийг дан болгохыг эрх баригчдаас шаардаж байгаа юм.
Мөн тэд Засгийн газрын 17 сайдад санал хураалтад оролцохгүй, хуулиа мөрдөхийг сануулан УИХ-ын дарга З.Энхболдод "Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай" хуулийн төслийг хэлэлцэх үеэр 17 сайдыг санал хураалтад оролцуулалгүй, УИХ-ын шийдвэр гаргах үйл ажиллагаанд ашиг сонирхлын зөрчил гаргуулахгүй байх нь УИХ-ын даргын хуулиар хүлээсэн үүрэг хэмээн шаардах бичиг хүргүүлжээ..
Тэдний жагсаал Никитон хамтлагийн "Цамцаа тайл" дуугаар эхэлсэн юм.
Одоогийн байдлаар тус намын дэмжигч, гишүүд гээд 200-ад хүн жагсаалд оролцож байна. Жагсагчдын дунд "Засгийн газраа хянаж чадахаа байсан УИХ-ын дарга З.Энхболд арай ч дээ!..." гэсэн самбар барьсан дэмжигч ч байлаа.
Чуулганы өнөөдрийн хуралдаанаар "Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай" хуулийн төслийг хэлэлцэх байсан ч "Шударга ёс эвсэл"-ийн хэн уг асуудлаар завсарлага аваад байна. Тэгэхээр МАН дахиад жагсах хэрэгтэй боллоо гэсэн жиргээ твиттерээр хөврөх болов.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!