Индэр    
Оюутолгойг дагасан 20,000 гаруй хөдөлгөөнт хүн амтай ХАНБОГД сум хэзээ ХОТ болох вэ?
Зураг
2023 оны 11 сарын 16
Зураг
iKon.mn Сэтгүүлч

Оюутолгойг дагасан 20,000 гаруй хөдөлгөөнт хүн амтай ХАНБОГД сум хэзээ ХОТ болох вэ?

Оюутолгойн орд оршиж буй Ханбогд сум хэзээ хот болон хөгжих вэ? гэдэгт хүн бүр чих тавьж буй. 

“Оюу Толгой” ХХК-аас:

  • Өмнөговь аймагт жил болгон олгодог санхүүжилт 5 САЯ АМ.ДОЛЛАР
  • Ханбогд сумыг хот болгон хөгжүүлэх учиртай хөрөнгө оруулалт 50 САЯ АМ.ДОЛЛАР

Тодруулбал 2022 онд Ханбогд сумын “Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө 2040” урт хугацааны бодлогын бичиг баримтыг Барилга хот байгуулалтын яам, Өмнөговь аймаг, Ханбогд сум, Оюутолгой ХХК нар хамтран гүйцэтгэж баталжээ. 

Уг ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр "Оюу Толгой" ХХК-аас 50 сая ам.долларын шууд хөрөнгө оруулалтыг ирэх таван жилд хийхээр баталсан байна. 

Үүн дээр нэмээд Өмнөговь аймагт жил бүр олгож буй таван сая ам.долларын дийлэнх хувь нь Ханбогд суманд зарцуулагдаж байгаа нь тус сум хот болон хөгжихөд хангалттай их төсөвтэй байгааг харуулж байгаа юм. 

зураг
 

 Ажлын байр нь байв ч гэр бүлээ авчирч, гэрээ тохинуулах нөхцөл байхгүй бол суурьшихгүй...

Өмнөговь аймгийн төсвийн орлогын тал хувийг бүрдүүлдэг Ханбогд сумын суурин хүн амын тоо 2022 оны байдлаар 8,660 байгаа бол уул уурхай, үйлдвэрлэл, тээвэрлэлт дагасан хөдөлгөөнт хүн амын тоо 20,000 байна.

Хөдөө орон нутагт ажлын байр байсан ч гэр бүлээ авчирч, гэрээ тохинуулах нөхцөл нь байхгүй бол суурьшихад хэцүү гэдгийн тод жишээ нь Ханбогд аж. 

Иймд  Ханбогдыг хот болгож дээрх тоог 2040 он гэхэд 6,312 өрхийн 25,880 хүн, сумын төвд 5,292 өрхийн 22,226 хүн суурин амьдрахаар судалгаа, тооцооллыг гаргаад байгаа аж. 

Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний эхний шатны зураглалтай товчхон танилцвал:

/Эх сурвалж: N.A.P Group, National Architectural Project-н Ханбогд сумын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний танилцуулга видео/

1.

 

2.

 

50 сая ам.долларыг хэн хариуцаж, хэрхэн захиран зарцуулж байна вэ? 

Ханбогдыг хот болгоход зарцуулагдах 50 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг удирдан зохион байгуулах зорилготой “Ханбогдын Хөгжлийн Хурдасгуур Оюу Толгой Сан”-гийн хэрэгжүүлж буй Ханбогд сумын дэд бүтэц болон хүний хөгжил рүү чиглэсэн зарим төслүүдийг танилцуулъя. 

Оюутолгой ХХК-аас 2023 оны эхний гуравдугаар улирлын байдлаар орон нутгийн тогтвортой хөгжлийн хоёр төсөлд 26.5 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосны 32 хувийг тус санд буюу Ханбогдыг хот болгох ажилд зориулаад байгаа аж. 

1.Хашаагаа тохижуулан тав тухтай амьдарч болох жишгийг харуулсан эрчим хүчний хэмнэлттэй байшин

зураг
 

Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсанаар

  • 2025 он гэхэд нийт өрхийн 15 хувь,
  • 2030 онд 25 хувь,
  • 2040 он гэхэд 45 хувийг нь инженерийн төвлөрсөн хангамжтай сууцтай "Ухаалаг загвар сум" болгохоор төлөвлөөд байгаа аж. 

Энэ хүрээнд Ханбогд суманд хашаагаа тохижуулан тав тухтай амьдарч болох жишгийг харуулсан эрчим хүчний хэмнэлттэй оффис-хаус баригдаж байгаа юм байна. 

Уг оффис-хауст орон нутгийн иргэд хурал, уулзалт хийх боломжтой бөгөөд иргэд олон төрлийн үйл ажиллагаа зохион байгуулахад тохиромжтой хүүхдийн тоглоом, сагсны талбай, сүүдрэвч, сандал, терраз зэрэг тухтай орчныг бүрдүүлж байгаа аж.

Хамгийн чухал нь нутгийн иргэд хүлэмжид ногоо тариалах, туршилт хийх, зөвлөгөө авах, эрчим хүчний хэмнэлтийн талаар болон байшингийн дулаалга, яндангүй байшин, жишиг хашаа, зогсоол, талбайн талаар зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой юм байна. 

зураг
 

2."Ханбогдод суурьшихаар ирж буй хүн зөвхөн барилга байшинд биш сайн боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг дагаж ирнэ"

Холоос Ханбогд суманд суурьшихаар ирж буй хүн зөвхөн барилга байшинд биш сайн боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг дагаж ирнэ. Иймд энэ чиглэлийн төслүүдийг хэрэгжүүлж байгаа гэдгийг төслийн мэргэжилтэн онцлон хэлж байв. Тэдгээр төслөөс Ханбогдын 1 дүгээр сургууль дээр STEM TEEN буюу ШИМТ хичээлүүдийг сургалтын хөтөлбөрт оруулж шаардлагатай хэрэглэгдэхүүнээр нь хангаж лаборатори байгуулсан талаар онцоллоо. 

зураг
 

Уг сургалтын хөтөлбөрийн үр дүнд говийн хүүхдүүдийн бүтээлч сэтгэлгээ, шийдвэр гаргах, тунгаан бодох, хамтран ажиллах харилцааны ур чадвар нэмэгдэж ирээдүйн шинжлэх ухаанч, математикч, инженерүүд төрөн гарах суурь нь болно гэдгийг төслийн багийнхан онцолж байв. 

“Ханбогдын Хөгжлийн Хурдасгуур Оюу Толгой Сан”-гаас  2023 оноос хэрэгжүүлж эхэлсэн төсөл хөтөлбөрүүд: 

Дэд бүтэц:

  • Ханбогд сумын төвд баригдах хатуу хучилттай 11км авто зам
  • Сумын эмнэлгийн фасад засвар, гадна зам талбайн тохижилтын төсөл
  • Сумын төвийн автозам барилгажилтын төсөл
  • Спорт амралтын төв барилгажилтын төсөл 
  • "Галба" цэцэрлэгт хүрээлэнг шинэчлэн тохижуулах тохижилтын ажил 

Боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх: 

  • Ханбогд сумын боловсролын өнөөгийн нөхцөл байдлын шинжилгээ ба замын зураглал тодорхойлох судалгааны төсөл 
  • Ханбогд сумын ахлах ангийн сурагчдад АНУ-ын сургуулиудад тэтгэлгээр суралцахад туслах Томжин Basics, Үжин хөтөлбөрүүд 
  • Ханбогдын 1 дүгээр сургууль дээр STEEM TEEN буюу ШИМТ хичээлүүдийг сургалтын цөм хөтөлбөрт оруулж, шаардлагатай хэрэглэгдэхүүнээр тоноглогдсон лаборатори байгуулсан. 

Эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх: 

  • Ханбогдын сумын эрүүл мэндийн чадавхыг бэхжүүлэх стратеги боловсруулах зөвлөх үйлчилгээний иж бүрэн санал боловсруулах төсөл 
  • Тохижилт үйлчилгээний чадавх менежмент сайжруулах хөтөлбөр