Үргэлжлэл...
Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэлийг батлахаар УИХ яг одоо хэлэлцэж буй.
Гэвч ийнхүү хэлэлцэх нь нэр төдий л зүйл юм. Учир нь төсвийг үр ашигтай байлгаж, хөрөнгө оруулалтыг шаардлагатай газар нь хүртээх ажлыг парламентад сууж буй ТЭД үнэхээр хангалтгүй хийсээр ирсэн.
Үүний жишээ болгож, УИХ-ын гишүүд Төсвийн тухай хуулиа өөрсдөө хэрэгжүүлэхгүй байгаа нь татвар төлөгчдийн мөнгө салхинд хийсэх нэг шалтгаан болж буй талаар үргэлжлүүлэн хүргэе.
Төсвийн тухай хуулийг батлах үеэр УИХ-ын гишүүд зөвхөн өөрсдийн тойрогт мөнгө тусгуулж, ямар нэгэн төсөл хэрэгжүүлэх гэж зүтгэдгийг хэлэлцүүлгийн явцаас хардаг байх. Тэгвэл ийнхүү төсөв хэлэлцэхдээ тухайн төсөл арга хэмжээ орон нутагт үнэхээр шаардлагатай эсэхийг огт тооцдоггүй болох нь Улсын төсвийн 2020 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, үр дүн, үр ашигт хийсэн гүйцэтгэлийн аудитын тайлангаас харагдана.
Зөвхөн боловсролын салбарын хөрөнгө оруулалт болох сургууль, цэцэрлэгийн барилга дээр л гэхэд шаардлагатай газар нь барихгүй, шаардлагагүй газар хөрөнгө оруулж байгаагаас улсын төсөв үр ашиггүй болж байгаа юм.
Хүснэгт 1. Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд батлагдсан хэрэгцээ, шаардлагагүй ерөнхий боловсролын сургуулийн барилга
Байршил | Хүн амын тоо | ЕБС-ийн хүчин чадал (суудлын тоо) | |||
---|---|---|---|---|---|
Аймаг | Сум | Норматив хэмжээ | Суурилагдсан хүчин чадал | 2020 онд нэмэлтээр төлөвлөсөн | |
Төв | Дэлгэрхаан | 1,776 | 205 | 320 | 160 |
Архангай | Хайрхан | 3,718 | 428 | 720 | 320 |
Хэнтий | Өмнөдэлгэр | 5,890 | 678 | 560 | 640 |
Завхан | Идэр | 2,529 | 291 | 320 | 320 |
Завхан | Сонгино | 1,522 | 175 | 320 | 320 |
Увс | Тэс | 5,181 | 596 | 1,080 | 320 |
Хөвсгөл | Их-Уул | 4,188 | 482 | 720 | 320 |
Архангай | Хашаат | 3,212 | 370 | 640 | Өргөтгөл |
Тав | Заамар | 5,808 | 670 | 860 | 320 |
Ийнхүү одоо байгаа суурилагдсан хүчин чадал нь хангалттай, илүү гарчихсан байхад нэмж хүчин чадлаас нь давсан суудлуудыг төлөвлөжээ.
Тус аймагт бусад аймагтай харьцуулахад нэг хүнд ногдох төсвийн хөрөнгө оруулалт хамгийн өндөр байгааг бид өмнө нь хөндөж байсан.
Боловсролын салбарын энэхүү үр ашиггүй хөрөнгө оруулалтыг дараах гурван үзүүлэлт мөн илтгэнэ.
Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль:
Эндээс орон нутагт ерөнхий боловсролын сургуулийн барилгын ашиглалтгүй талбайг бий болгосноор байрны халаалт, урсгал зардал зэрэг төсвийн урсгал зардлыг үр ашиггүйгээр нэмж байгааг харуулж байгаа юм.
Энэ мэт судалгаа, тооцоогүй төсвийн уршгаар маш олон газар сургуулийн суудлын тоо гүйцэд ашиглагдахгүй байгаа бол зарим газарт хүрэлцээгүй хэвээр байна.
Хүснэгт 2. Анги дүүргэлт илүү болон хангалтгүй байгаа суудлын тоо /аймгаар/
№
|
Аймаг | Сум | Батлагдсан хүчин чадал | Хамрагдсан хүүхэд | Тайлбар |
---|---|---|---|---|---|
Архангай аймаг | |||||
1 | Чулуут | Халуун ус багийн бага сургууль | 120 | 16 | 1-5 дугаар ангийн 1 бүлэгт 2017 онд 3-8, 2018 онд 2-7, 2019 онд 1-5 хүүхэд суралцсан. |
2 | Өндөр-Улаан | Хануй багийн бага сургууль | 80 | 25 | 1-5 дугаар ангийн 1 бүлэгт 2017 онд 5-11, 2018 онд 4-7, 2019 онд 3-7 хүүхэд суралцсан |
3 | Эрдэнэбулган | Хоршоолол багийн бага сургууль | 100 | 21 | 1-5 дугаар ангийн 1 бүлэгт 2017 онд 2-6, 2018 онд 1-5, 2019 онд 3-9 хүүхэд хамрагдсан. 2019 онд 4 дүгээр ангийн бүлэгт хүүхэд хамрагдаагүй |
Баян-Өлгий аймаг | |||||
4 | Алтай | 2 дугаар сургууль | 80 | 41 | 1-5 дугаар ангийн 1 бүлэгт 2017 онд 2-17, 2018 онд 1-5, 2019 онд 1-23 хүүхэд хамрагдсан. |
5 | Баяннуур | 3 дугаар сургууль | 60 | 36 | 1-5 дугаар ангийн 1 бүлэгт 2017 онд 5-10, 2018 онд 5-9, 2019 онд 3-14 хүүхэд хамрагдсан. |
6 | Дэлүүн | 3 дугаар сургууль | 75 | 41 | 1-5 дугаар ангийн 1 бүлэгт 2017 онд 5-15, 2018 онд 5-13, 2019 онд 4-11 хүүхэд хамрагдсан. 2019 онд 5 дугаар ангийн бүлэгт хүүхэд хамрагдаагүй. |
7 | Дэлүүн | 2 дугаар сургууль | 60 | 49 | 1-5 дугаар ангийн 1 бүлэгт 2017 онд 5-21, 2018 онд 7-12, 2019 онд 7-17 хүүхэд хамрагдсан. |
8 | Сагсай | 2 дугаар сургууль | 60 | 48 | 1-5 дугаар ангийн 1 бүлэгт 2017 онд 7-11, 2018 онд 6-11, 2019 онд 7-15 хүүхэд хамрагдсан |
9 | Ногооннуур | 3 дугаар сургууль | 85 | 49 | 1-5 дугаар ангийн 1 бүлэгт 2017 онд 6-13, 2018 онд 4-10, 2019 онд 6-13 хүүхэд хамрагдсан |
Баянхонгор аймаг | |||||
10 | Баянбүрд | Баянбүрд багийн бага сургууль | 50 | 17 | 1-5 дугаар ангийн 1 бүлэгт 2017-2019 онд 2-7 хүүхэд хамрагдсан. 2018 онд 2-р ангид, 2019 онд 3-р ангид хүүхэд хамрагдаагүй |
11 | Мандал | Мандал бага сургууль | 50 | 17 | 1-5 дугаар ангийн 1 бүлэгт 2017-2019 онд 1-7 хүүхэд хамрагдсан. 2017 онд 3-р ангид хүүхэд хамрагдаагүй. |
12 | Гашуундэл | Гашуундэл бага сургууль | 50 | 11 | 1-5 дугаар ангийн 1 бүлэгт 2017-2019 онд 1-5 хүүхэд хамрагдсан |
Булган аймаг | |||||
13 | Хутаг-Өндөр | Уньт багийн бага сургууль | 100 | 66 | 1-5 дугаар ангийн 1 бүлэгт 2017-2019 онд 7-18 хүүхэд суралцсан. |
14 | Хутаг-Өндөр | Хантай багийн бага сургууль | 100 | 35 | 1-5 дугаар ангийн 1 бүлэгт 2017-2019 онд 3-9 хүүхэд суралцсан |
15 | Булган | Спортын ахлах сургууль | 120 | 56 | 6-9 дүгээр ангийн 1 бүлэгт 2017 онд 3-11, 2018 онд 3-9, 2019 онд 4-11 хүүхэд хамрагдсан. |
Говь-Алтай аймаг | |||||
16 | Тонхил | Алтансоёмбо багийн бага сургууль | 60 | 14 | Алтансоёмбо багийн бага сургуулийн 2, 3-р ангид 2017 онд, 3, 4-р ангид 2018 онд, 4, 5-р ангид 2019 онд хүүхэд хамрагдаагүй |
17 | Халиун | Олонбулаг багийн бага сургууль | 80 | 9 | Олонбулаг багийн бага сургуулийн 5-р ангид 2018 онд, 1-р ангид 2019 онд, Тахийн тал бага сургуулийн 2, 5-р ангид 2017 онд, 3-р ангид 2018 онд, 1, 4-р ангид 2019 онд хүүхэд хамрагдаагүй. |
18 | Бугат | Тахийн тал багийн бага сургууль | 72 | 12 | 1-5 дугаар ангийн 1 бүлэгт 2017-2019 онд 2-7 хүүхэд хамрагдсан |
19 | Есөнбулаг | Анагаах ухааны сургуулийн лицей ахлах сургууль | 90 | 56 | 2017-2019 онд 10-12 дугаар ангийн 1 бүлэгт 7-28 хүүхэд хамрагдсан. |
Говьсүмбэр аймаг | |||||
20 | Баянтал | 4 дүгээр сургууль | 350 | 143 | Хүчин чадлын 60% ашиглалтгүй |
Дорноговь аймаг | |||||
21 | Сайншанд | 4 дүгээр сургууль | 952 | 396 | Хүчин чадлын 60% ашиглалтгүй |
22 | Сайхандулаан | Сайхандулаан сумын сургууль | 250 | 147 | Хүчин чадлын 45% ашиглалтгүй |
23 | Алтанширээ | ЕБ-ын сургууль | 320 | 139 | Хүчин чадлын 54% ашиглалтгүй |
24 | Хөвсгөл | ЕБ-ын сургууль | 400 | 232 | Хүчин чадлын 41% ашиглалтгүй |
Дорнод аймаг | |||||
25 | Халхгол | ЕБС | 640 | 373 | Хүчин чадлын 41% ашиглалтгүй |
26 | Халхгол | Ялалт багийн ЕБС | 160 | 85 | Хүчин чадлын 52% ашиглалтгүй |
27 | Хөлөнбуйр | ЕБС | 530 | 270 | Хүчин чадлын 53% ашиглалтгүй |
28 | Сэргэлэн | ЕБС | 400 | 185 | Хүчин чадлын 56% ашиглалтгүй |
Дундговь аймаг | |||||
29 | Говь-Угтаал | ЕБС | 320 | 175 | Хүчин чадлын 45% ашиглалтгүй |
30 | Өлзийт | ЕБС | 320 | 45 | Хүчин чадлын 57% ашиглалтгүй |
31 | Завханмандал | Бага, дунд сургууль | 320 | 163 | Хүчин чадлын 49% ашиглалтгүй |
32 | Цагаанхайрхан | Дунд сургууль | 320 | 92 | Хүчин чадлын 71% ашиглалтгүй |
33 | Яруу | ЕБС | 260 | Хүчин чадлын 60% ашиглалтгүй | |
Өвөрхангай аймаг | |||||
34 | Тарагт | Туяа багийн бага сургуулв | 80 | 18 | 1-5 дугаар ангийн 1 бүлэгт 2017-2019 онд 1-8 хүүхэд хамрагдсан |
35 | Тарагт | ЕБС | 440 | 121 | Хүчин чадлын 51% ашиглалтгүй |
36 | Хайрхандулаан | ЕБС | 640 | 410 | Хүчин чадлын 35% ашиглалтгүй |
Өмнөговь аймаг | |||||
37 | Ноён | ЕБС | 320 | 145 | Хүчин чадлын 56% ашиглалтгүй |
38 | Хүрмэн | ЕБС | 320 | 122 | Хүчин чадлын 63% ашиглалтгүй |
Сэлэнгэ аймаг | |||||
39 | Сүхбаатар | Спортын сургууль | 240 | 100 | 2017-2019 онд 6-9 дүгээр ангийн 1 бүлэгт 1-15 хүүхэд хамрагдсан |
40 | Сүхбаатар | 3 дугаар сургууль | 960 | 490 | Хүчин чадлын 53% ашиглалтгүй |
41 | Сүхбаатар | 6 дугаар сургууль | 770 | 480 | Хүчин чадлын 51% ашиглалтгүй |
Төв аймаг | |||||
42 | Баян-Өнжүүл | Дунд сургууль | 330 | 142 | Хүчин чадлын 59% ашиглалтгүй |
43 | Өндөрширээт | Ахлах сургууль | 640 | 218 | Хүчин чадлын 66% ашиглалтгүй |
44 | Баянцагаан | Дунд сургууль | 320 | 139 | Хүчин чадлын 58% ашиглалтгүй |
45 | Сэргэлэн | ЕБС | 320 | 96 | 2019 онд 1-9 дүгээр ангийн 1 бүлэгт 3-18 хүүхэд хамрагдсан |
Увс аймаг | |||||
46 | Улиастай | Бага сургууль | 80 | 15 | 2017-2019 онд 1-5 дугаар ангийн 1 бүлэгт 1-9 хүүхэд хамрагдсан байна. 2019 онд 3-р ангид хүүхэд хамрагдаагүй. |
47 | Тариалан | 2 дугаар сургууль | 120 | 49 | 1-5 дугаар ангийн 1 бүлэгт 7-15 хүүхэд хамрагдсан |
Ховд аймаг | |||||
48 | Ховд | Ховд их сургуулийн харьяа ахлах сургууль | 150 | 77 | Хүчин чадлын 63% ашиглалтгүй |
49 | Дуут | Бүрэн дунд сургууль | 320 | 202 | Хүчин чадлын 36% ашиглалтгүй |
50 | Чандмань | Бүрэн дунд сургууль | 724 | 441 | Хүчин чадлын 40% ашиглалтгүй |
Хөвсгөл аймаг | |||||
51 | Бүрэнтогтох | Бүрэнхаан багийн бага сургууль | 50 | 38 | 1-5 дугаар ангид 2017-2019 онд 3-10 хүүхэд суралцсан |
52 | Бүрэнтогтох | Зүрх багийн бага сургууль | 100 | 56 | 1-5 дугаар ангид 2017-2019 онд 9-15 хүүхэд суралцсан |
Хэнтий аймаг | |||||
53 | Хэрлэнбаян-Улаан | Дунд сургууль | 100 | 60 | 2017-2019 онд 6-9 дүгээр ангид 4-7 хүүхэд хамрагдсан бол 8-р ангид хүүхэд хамрагдаагүй байна |
54 | Батширээт | Дунд сургууль | 560 | 349 | Хүчин чадлын 41% ашиглалтгүй |
55 | Баянхутаг | Дунд сургууль | 240 | 81 | Хүчин чадлын 66% ашиглалтгүй |
56 | Гурванбаян | Дунд сургууль | 340 | 108 | Хүчин чадлын 69% ашиглалтгүй |
Дархан-Уул аймаг | |||||
57 | Дархан | 11 дүгээр сургууль | 564 | 274 | Хүчин чадлын 53% ашиглалтгүй |
58 | Дархан | ШУТИС-ийн харьяа сургууль | 350 | 131 | Хүчин чадлын 66% ашиглалтгүй |
59 | Дархан | ХААИС-ийн харьяа лицей сургууль | 350 | 56 | Хүчин чадлын 85% ашиглалтгүй |
60 | Дархан | 12 дугаар сургууль(Энэрэл цогцолбор) | 500 | 225 | Хүчин чадлын 54% ашиглалтгүй |
Орхон аймаг | |||||
61 | Баян-Өндөр | Технологийн сургуулийн харьяа сургууль | 320 | 83 | Хүчин чадлын 72% ашиглалтгүй |
62 | Баян-Өндөр | 16 дугаар сургууль | 720 | 572 | Хүчин чадлын 47% ашиглалтгүй |
Жишээ татвал, төсөвлөлтийн шаардлага бүрэн хангаагүй буюу газрын зөвшөөрөл гараагүй, техникийн нөхцөл олгогдоогүй байхад зарим төсөл, арга хэмжээг төсвийн тухай хуульд тусгажээ. Гэвч энэ нь тухайн төслийг тайлант онд бүрэн хэрэгжүүлэх боломжгүй, хэрэгжилт удаашрахад хүргэж байна. Тухайлбал,
Газрын зөвшөөрөл олгогдоогүй төсөл арга хэмжээ
Техникийн нөхцөл олгогдоогүй төсөл арга хэмжээ
Инженер геологийн дүгнэлт гараагүй төсөл, арга хэмжээ
Ийм олон төсөл хөтөлбөрийг хуульд нийцүүлэлгүй төсөвт суулган баталснаас хэрэгжих биш гацаж, хөрөнгө оруулалт үр дүнгүй болоход хүрчээ.
“Дээрх байдлаас үзэхэд, хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний төсөвлөлтийн талаарх хууль тогтоох болон төрийн байгууллагуудын ажлын уялдаа хангалтгүй, эрх зүйн чадамж, хариуцлага тооцох асуудал сул байгаа нь улсын төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлтийн тогтолцоо алдагдах нөхцөлийг бүрдүүлсэн” хэмээн дүгнэжээ.
2020 он бол цар тахал гарсан онцгой үе байсан бөгөөд Монгол Улсын эдийн засгийн өсөлт 1990 оны хямралаас хойш анх удаа 5.3 хувиар агшиж, саарсан. Энэ хүнд үеийг хохирол багатай туулахын тулд улс орнууд төсвөө нэн даруй тодотгож, зардал, урсгал зардлаа тэвчиж болох бүх түвшинд нь хасаж, танаж, оронд нь төсвийн орлогыг бүрдүүлж, ажлын байрыг бий болгодог аж ахуйн нэгжүүдээ дампууруулахгүйн тулд боломжит бүхий л дэмжлэгийг үзүүлсэн.
Харин Монгол Улсад эсрэгээрээ буюу 2020 онд төсвийн урсгал зардал 50% өссөн.
График . Төсвийн зардал ба урсгал зардал
Харамсалтай нь үүний цаана дээр дурдсанчлан үргүй зардлууд маш олон байна. Шалтгаан нь тооцоо судалгаагүй, хуулиа хэрэгжүүлээгүй, УИХ-ын гишүүд төсвийн тухай хуулийг хэлэлцэхдээ энэ бүх алдааг үл хайхран баталсанд оршиж байгаа юм.
2020 онд хуульд тусгасан ч хэрэгжээгүй төсөл, арга хэмжээний шалтгаануудыг харвал
Улсын төсвийн 2020 оны хөрөнгө оруулалтын төлөвлөлтийг өмнөх онтой харьцуулахад төсөл, арга хэмжээний тоо 66 буюу 5.2 хувиар нэмэгдэж, санхүүжих дүн 222.5 тэрбум төгрөг буюу 16.7 хувиар буурсан байна. гэвч төслийн тоо нэмэгдээд үр дүн муутай, гүйцэтгэл 80 орчим хувьтай л байна...
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
7 СЭТГЭГДЭЛТЭЙ
|