Яг одоо УИХ-аар 2020 оны Төсвийн гүйцэтгэлийг батлахаар хэлэлцэж буй. Цар тахалтай холбоотойгоор уг төсвийг аль эрт тодотгох байсан ч 2020 оны сонгууль өнгөртөл тодотгохгүй гүрийсээр алдагдал нь ₮4 их наядыг давсан билээ.
УИХ-ын 76 гишүүний үндсэн чиг үүрэг нь хууль тогтоох, биелэлтийг хянан шалгах. Гэвч тэд Монгол Улсын төсвийг батлахдаа хуулиа уншдаггүй, хэтэрхий хайнга сул ханддагийг Үндэсний Аудитын газраас хийсэн тайлан нотлов.
Тус газраас Улсын төсвийн 2020 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, үр дүн, үр ашигт хийсэн гүйцэтгэлийн аудитын тайланг харвал татвар төлөгч Таны мөнгийг хэрхэн гамгүй үрж байгааг хараад гутарна. Тийм ч учраас "Хариуцлагын болон хяналтын тогтолцоо сул байгаагаас улсын төсвийн хөрөнгө оруулалтын хууль дээдлэх зарчмыг бүрэн баримтлаагүй байна" гэж аудитын байгууллага үзжээ.
Манай улсын дунд болон урт хугацааны хөгжлийн бодлого, хуулиуд уялдаагүй байдаг нь эндээс харагдана.
Тухайлбал, Засгийн газрын 2019 оны 290 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын 2018-2021 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн тодотгол”-д 2020 онд үргэлжлэн хэрэгжих 17 төсөл, хөтөлбөрт 397.7 тэрбум, шинээр хэрэгжих 9 төсөл, хөтөлбөрт 424.6 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг улсын төсвөөс санхүүжүүлэхээр тусгасан байна.
Үүн дотор Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудал төслийн нэмэлт санхүүжилтийг орхисон байгааг доорх хүснэгтээс харж болно.
Хүснэгт 1. Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрөөс Монгол Улсын 2020 төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд батлагдаагүй төсөл, хөтөлбөрийн жагсаалт
Төсвийн ерөнхийлөн захирагч |
Төсөл, арга хэмжээний нэр
|
Санхүүжих дүн
(тэрбум ₮)
|
---|---|---|
Ерөнхий сайд |
Харилцаа холбооны салбарын хүртээмж, чанар, хяналтыг сайжруулах төсөл
|
1.5
|
БШУС
|
Дээд боловсролын шинэчлэл төсөл
|
2.5
|
ЗТХС
|
Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудал төслийн нэмэлт санхүүжилт
|
57.5
|
ЗТХС |
Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замыг хөгжүүлэх 2 дахь шатны төсөл
|
3
|
Сангийн сайд
|
Нүхэн гарц төсөл
|
1
|
Сангийн сайд |
Туул, Сэлбэ голын урсцыг нэмэгдүүлж, орчмыг сайжруулах төсөл
|
1
|
ХХААХҮС
|
Махны үйлдвэр, хорио цээрийн бүс бүхий цогцолбор байгууламж барих техникийн шинэчлэл хийх төсөл
|
1
|
Эрчим хүчний сайд |
Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд усан цахилгаан станц барих төсөл, 64 МВт
|
1
|
Батлан хамгаалахын сайд
|
Инженерийн рот
|
20
|
Эх сурвалж: Засгийн газрын 2019 оны 290 дүгээр тогтоол
Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт нийгэм, эдийн засгийн ач холбогдол бүхий, 30 тэрбум төгрөгөөс дээш өртөгтэй төслүүдийг багтаахаар хуульчилсан байдаг. Мөн Төсвийн тухай хуулиар 30 тэрбум төгрөгөөс дээш өртөгтэй төсөл, арга хэмжээний саналд Үндэсний хөгжлийн газар эдийн засгийн үр ашиг, нийгмийн ач холбогдлын судалгаа хийж, үр дүнтэй болох нь тогтоогдсон тохиолдолд Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгаж, Засгийн газраар батлуулахаар байгаа.
Хүснэгт 2. Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгагдаагүй Төсвийн тухай хуулиар батлагдсан 30 тэрбум төгрөгөөс дээш өртөгтэй ТАХ-ний жагсаалт /тэрбум төгрөг/
Төсөл, арга хэмжээний нэр | Эхлэх хугацаа | Дуусах | Төсөвт өртөг | Санхүүжүүлэх дүн | Санхүүжүүлсэн дүн |
---|---|---|---|---|---|
Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн /Улаанбаатар/
|
2020 | 2021 |
80
|
0.5
|
|
Шинжлэх ухаан, инновацын төвийн класстер /Улаанбаатар/
|
2020 | 2022 | 94 | 3 | |
ДБЭТ-ын барилгын зураг төсөв боловсруулах, барилгыг шинэчлэх ажлыг эхлүүлэх | 2020 | 2022 | 54.6 | 0.5 | |
Төв номын сангийн барилгын зураг төсөв боловсруулах, 4 барилгыг шинэчлэх ажлыг эхлүүлэх | 2020 | 2021 | 52.4 | 0.5 | |
УДЭТ-ын барилгын зураг төсөв боловсруулах, 4 барилгыг шинэчлэх ажлыг эхлүүлэх | 2020 | 2022 | 52 | 0.5 | |
Чингис хаан музейн барилга
|
2020 | 2021 | 50 | 48.8 | 48 |
Дархан-Шарын гол чиглэлийн хатуу хучилттай авто зам | 2019 | 2021 | 41.6 | 5.5 | 5.3 |
Чингис хот-Дадал сум чиглэлийн хатуу хучилттай авто замын үргэлжлэл 50км | 2020 | 2022 | 45 | 2.5 | 2.5 |
Дулааны ЦС-ын өргөтгөл Дорнод, хэрлэн сум | 2020 | 2022 | 52 | 7 | |
Нийт | 521.7 | 68.76 | 55.78 |
Төсвийн ерөнхийлөгч захирагч буюу сайд, дарга нар тухайн жилийн хөрөнгө оруулалтын саналаа Сангийн яаманд хүргүүлдэг. Ингэхдээ Засгийн газраас тогтоосон хөрөнгийн зардлын хязгаарт батгаан саналаа боловсруулах ёстой. Тэгвэл Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуулийн төсөлд 21 төсвийн ерөнхий захирагчаас 3,477 төсөл, арга хэмжээг 7.5 их наяд төгрөгөөр санхүүжүүлэх саналыг Сангийн яаманд хүргүүлсэн нь дээр дурдсан хязгаараас 4.4 ДАХИН өндөр байгаа юм. Үүнийг нь УИХ хяналгүй, эсвэл үл тоон тэр чигт нь баталсан болж таарч байна.
Түүгээр зогсохгүй төсвийн саналдаа тусгаагүй 185 барилга, байгууламжийг Засгийн газар, УИХ-ын хэлэлцүүлгийн үе шатанд нэмж хэрэгжүүлэхээр баталсан бол төсөвлөлтийн шаардлага хангахгүй 334 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр баталжээ. Энэ бол Төсвийн тухай хуульд зураг төсөвгүй, төсөвлөлтийн шаардлага хангаагүй төсөл, арга хэмжээг баталж байгаа гэсэн үг. Тухайлбал, тодотгон баталсан 2020 оны төсвийн хавсралтад 1,347 төсөл, арга хэмжээ байгаагаас ТЭЗҮ хийгдэж, зураг төсвийг батлуулсан байх шаардлагатай шинээр хэрэгжүүлэх 405 төсөл, арга хэмжээ багтжээ.
Үүнээс 17.5 хувь буюу 71 төсөл, арга хэмжээг хуульд тусгахдаа төсөвлөлтийн шаардлагыг хангасан
Улсын төсвөөр хийх ажлыг олон жил уяж, шаардлагатай хөрөнгийн 30 хувьд ч хүрэхгүй мөнгө төсөвлөснөөр хөрөнгө оруулалтын зардал нэмэгдэж, эхний хөрөнгө оруулалт үр дүнгүй болох тохиолдол олон бөгөөд шүүмжлэгдсээр ирсэн. 2018 онд хийсэн судалгаагаар л гэхэд улсын төсвийн хөрөнгөар баригдаж эхэлсэн ч санхүүжилт нь зогссон, барилга угсралтын ажил дуусаагүй, ашиглалтад ороогүй, 3 ба түүнээс дээш жил үргэлжилж байгаа нийт 255 тэрбум төгрөгийн өртөг бүхий 56 барилга, байгууламж байгаа бөгөөд үүнд 2008-2017 онд нийт 171.6 тэрбум төгрөг буюу төсөвт өртгийн 67.2 хувийг олгосон байдаг. Тэгвэл энэ байдал огт өөрчлөгдөөгүй байна.
Ийнхүү нэмэгдсэн шалтгаан нь
Хүснэгт 3. Төсвийн хөрөнгөөр эхлүүлээд дуусаагүй барилгуудын судалгаанаас 2016 оноос өмнө эхлүүлээд өнөөдрийг хүртэл дуусгаагүй байгаа барилгуудын жагсаалт (Эх сурвалж: ҮАГ) - ₮ сая
Төсвийн ерөнхийлөн захирагч |
Төсөл, арга хэмжээний нэр, хүчин чадал, байршил
|
Эхлэх | Дуусах | Төсөвт өртөг |
---|---|---|---|---|
БХБС
|
Сумын төвийн шинэчлэл /Говь-Алтай, Дэлгэр/
|
2014
|
2016 | 5,000 |
БШУС | Цэцэрлэгийн барилга, 100 ор (Сэлэнгэ, Мандал сум) | 2014 | 2018 | 771 |
БШУС | Цэцэрлэгийн барилга, 150 ор (Орхон, Баян-Өндөр) | 2014 | 2020 | 1,628 |
БШУС | Цэцэрлэгийн барилга, 100 ор (Сэлэнгэ, Мандал сум) | 2012 | 2016 | 762.9 |
ЗГХЭГ | ЗДТГ-ын барилга (Завхан, Их-Уул сум) | 2013 | 2013 | 970 |
ЗТХС, ИНҮТ | Бүсийн нислэгийн хөдөлгөөний төвийн барилга, гадна цахилгаан, гадна холбооны ажил | 2011 | 2012 | 1,004.90 |
Ерөнхий сайд | Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын спорт цогцолборын барилга | 2010 | 2020 | 1,602.60 |
Ерөнхий сайд | Дорнод аймгийн Хэрлэн сумын спорт цогцолборын өргөтгөлийн барилга | 2011 | 2020 | 2,040 |
Ерөнхий сайд |
Соёлын төвийн барилга, 250 суудал /Баянхонгор, Бууцагаан/
|
2010 | 2020 | 1,900 |
Сангийн сайд |
Соёл амралтын хүрээлэн байгуулах багц-3 /Говь-Алтай, 2015 2015 Есөнбулаг/
|
2015 | 2015 | 176 |
Сангийн сайд |
Үйлчилгээний төвийн барилга /Сэлэнгэ, Ерөө сум/
|
2012 | 2016 | 250 |
ЭМЯ |
Спорт цогцолборын өргөтгөл, усан бассейн /Дорнод/
|
2011 | 2015 | 1,770.30 |
ЭХС |
Төв аймгийн шинэ суурьшлын бүсийн хэрэглэгчдийн цахилгаан 2014 2017 хангамжийг сайжруулах /Төв/
|
2014 | 2017 | 3,881.40 |
ЭХС |
Амгалан дулааны станц 348 МВт-ын туршилт, тохируулгын 2015 2017 ажил /Улаанбаатар, Баянзүрх дүүрэг/
|
2015 | 2017 | 3,988.30 |
ЭХС |
Ирээдүй цогцолбор хорооллын дулааны 4100 метр гол шугам, 6 ширхэг дулаан дамжуулах төвийн зураг төсөл, барилга угсралтын ажил
|
2014 | 2017 | 9,267 |
ЭХС |
220 кВ-ын Улаанбаатар дэд станцаас 14 дүгээр хорооллын дэд станц хүртэлх 110 кВ-ын 9.7 км 2 хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугамын барилга угсралтын ажил
|
2014 | 2017 | 938.40 |
ЭХС |
110 кВ-ын Баянгол дэд станцаас 110 кВ-ын Радио телевиз дэд станц хүртэлх 24 км 2 хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугамын зурэг, барилга угсралтын ажил /Улаанбаатар, Баянгол дүүрэг/
|
2014 | 2017 | 814.90 |
ЭХС |
Баянлиг-Шинэжинст сумын 35 кВ-ын 135 км цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах, шугамын ажлыг эхлүүлэх /Баянхонгор/
|
2015 | 4,280.20 |
Эндээс харвал УИХ хууль батлахдаа хуулиа бүрэн уншиж хэрэгжүүлдэггүй төдийгүй төсвийн мөнгийг үр ашиггүй болгож, улсын нийгэм, эдийн засагт өөрсдөө хор хохирол учруулсаар байна.
Тиймээс Улсын төсвийн 2020 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний хэрэгжилт бодит гүйцэтгэлээр 78.4 хувьтай байна гэж дүгнэжээ.
Төсвийн хөрөнгө оруулалтын хэрэгжилт, үр дүнд хийсэн судалгааны тайланд онцлох нэг зөвлөмж байгаа нь анхаарал татав. “УИХ-ын Тамгын газрын Хяналт шалгалт, үнэлгээний хэлтэс, дотоод аудитын албаар Улсын төсвийн хөрөнгө оруулалтын аудитаар сүүлийн 10 жилд УИХ-д толилуулсан асуудалд шинжилгээ хийлгэж, үр дүнг Төсвийн байнгын хороонд танилцуулах чиглэлээр үүрэг өгч ажиллахыг тус тус толилуулж байна” хэмээн тусгажээ.
Өнгөрсөн 10 жилийн аль нэг хугацаанд дээрх зөвлөмжийг хэрэгжүүлж, татвар төлөгчдийн мөнгийг зөв удирдвал нөөц боломж их байгааг мөн харуулав. Иймд хууль тогтоогчид маань хууль баталж, хэрэгжилтэд хяналт тавихаас гадна ХУУЛИА ХЭРЭГЖҮҮЛЭХ нэн шаардлага байгааг Үндэсний аудитын газраас гарсан тайлан харуулж байна.
Удахгүй 2021 оны төсвийг мөн л УИХ батална. Жил жилийн төсөв хэлэлцэх үеэр гишүүд тойргийн сонгогчдодоо таалагдах гэж зөвхөн тухайн тойрогтоо зориулсан хөрөнгө оруулалтын төлөө ажилладаг нь нууц биш. Энэ байдал ямар их үр дүнгүй зарцуулалт болж, төсөвт хохирол учруулсан талаар дараагийн нийтлэлд өгүүлэх болно.
Үргэлжлэл бий...
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!