Индэр    
2021 оны 4 сарын 7
Зураг
iKon.mn сэтгүүлч

СТАТИСТИК: Жендэрийн тэгш байдлыг эмэгтэйчүүд биш эрэгтэйчүүдэд хамаатуулж хөндөх цаг болжээ

Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Манай улсад гуравдугаар сарын 8-н буюу Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг "Эмэгтэйчүүдийн баяр", 18-н буюу Монгол цэргийн өдрийг "Эрэгтэйчүүдийн" баяр болгон албан бусаар тэмдэглэдэг.

Олон жил ийнхүү хэвшил болгон тэмдэглэж ирсэн эдгээр өдрөөр сонирхолтой статистикуудыг танилцуулж, хүйсийн тэгш байдлын асуудал олны анхааралд өртдөг юм. 

Тэгвэл энэ жилийн гуравдугаар сарын 18-нд Google хайлтын системийн цонхонд “монгол эрэгтэй” гэсэн түлхүүр үг оруулахад эрэгтэй хүнтэй холбоотой ямар ч сэдэв санал болголгүй, харин “монгол эмэгтэй” түлхүүр үгээр солигдож байв. Тиймээс сүүлийн 10 жилийн статистик мэдээллүүдээс эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн оролцоо, тэгш эрхийн асуудалд ямар өөрчлөлтүүд орсныг түүвэрлэн харлаа.

Сүүлийн 10 жилд манай улсын иргэдийн улс төрийн оролцооны үзүүлэлт нэмэгдэж, боловсролд хамрагдалт болон эрүүл мэндийн үзүүлэлтэд өөрчлөлт гараагүй болохыг 2021 оны гуравдугаар сарын 11-нд шинэчлэгдэн гарсан "Монгол Улсын жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ"-нд дурджээ.

Хэдийгээр боловсрол, эрүүл мэндийн салбарт жендэрийн шууд ялгаварлан гадуурхалт байхгүй хэдий ч нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, жендэрийн хэвшмэл буруу ойлголт зэргээс шалтгаалан эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн боловсролын түвшин, эрүүл мэндийн байдалд ихээхэн ялгаатай болсныг тоонууд харуулж байна. 

Эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн дундаж наслалтын зөрүү нэмэгдсээр байна

 

Эрэгтэйчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдийнхээс 9.7 жилээр богино болоод байгаа. Сүүлийн арван жилийн хугацаанд хүн амын дундаж наслалт 2.3 жилээр, түүн дотроо эмэгтэйчүүдийн дундаж наслалт 3.7 жилээр нэмэгдсэн байхад эрэгтэйчүүдийн дундаж наслалт 1.5 жилээр нэмэгджээ.

2019 оны байдлаар эрэгтэйчүүдийн дундаж наслалт 66.4 байгаа нь эмэгтэйчүүдийнхээс 9.6 жилээр доогуур байна. 

Дэлхийн дундажтай харьцуулахад 2016 оны байдлаар монгол эрэгтэйчүүдийн дундаж наслалт 4.2 жилээр доогуур байна. Түүнчлэн дэлхийд эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн дундаж наслалтын зөрүү 4.4 жил байгаа бол монгол эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү дэлхийн дунджаас 2.2 дахин их байна

Монгол Улсын эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудлуудыг дараах байдлаар тодорхойлжээ.

  1. Эрэгтэйчүүдийн нас баралт өндөр байна.
  2. Архи, тамхины хэрэглээ, хөдөлгөөний хомсдол, буруу хооллолт зэрэг амьдралын буруу хэв маяг, дадал зуршил эрэгтэйчүүдэд илүү байгаагаас халдварт бус өвчинд өртөмтгий байна.
  3. Эрэгтэйчүүдийн дунд эрүүл мэндийн мэдлэг хомс, тусламж эрэлхийлэх хандлага сул байна.
  4. Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн өвөрмөц эрэлт хэрэгцээг хангасан нарийн мэргэжлийн тасаг, кабинет, мэргэжлийн эмчийн хангамж, хувийн хэвшлийн ганц нэг эмнэлгийг эс тооцвол нэн хангалтгүй байна.
  5. Эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, түүнд нөлөөлөгч хүчин зүйлсийн талаарх нарийвчилсан судалгаа, мэдээлэл хангалтгүй байна. 

Их, дээд сургуулийн түвшинд суралцагчдын хүйсийн тэнцвэр хэт алдагдсан

 
Гэрэл зургийг MPA.mn

БШУЯ-ны мэдээллээр 2019-2020 оны хичээлийн жилд СӨБ-д охид, хөвгүүд хүйсийн хувьд тэгш хамрагдаж байв.

Ерөнхий боловсролын сургуульд өдрөөр суралцагч нийт охид хөвгүүдийн хүйсийн харьцаа тэгш (50:50) бөгөөд энэ харьцаа төрийн өмчийн сургуульд мөн адил 50:50, харин хувийн сургуульд 49.1:50.9-тай байна.

Анги дэвших тусам хөвгүүдийн тоо буурдаг чиг хандлага хадгалагдсаар байгаа юм. Тухайлбал, бага ангийн нийт суралцагчдын 48.9 хувь, дунд ангийн 49.5 хувь, ахлах ангийн 54.7 хувийг охид эзэлж байна.

ҮСХ-ны Боловсролын салбарын танилцуулгаас харахад 6-14 насны хөвгүүдийн сургууль завсардалтад амьдралын гачигдал болон өвчлөл голлох хүчин зүйл болж байна. 

Монгол Улсад их, дээд сургуулийн түвшинд суралцагчдын хүйсийн тэнцвэр хэт алдагдсанаас гадна мэргэжлийн чиглэлээр хүйсийн ялгаа их байгаа нь жендэрийн хувьд таагүй үзүүлэлт болж байгаа аж.

Боловсролын бүхий л зэргээр суралцагчдын дотор эмэгтэйчүүдийн эзлэх хувь давамгайлж байгаагаас магистрантурт суралцагч эмэгтэйчүүдийн эзлэх хувь хамгийн өндөр (эмэгтэй 66.2 хувь) байна. Докторын түвшинд суралцагчдын 55 хувь, бакалаврын түвшинд суралцагчдын 60 хувь нь эмэгтэйчүүд байна. 

Бизнес эрхлэхэд хүйсээс шалтгаалах хүндрэл бий юу?

 
Гэрэл зургийг MPA.mn

Иргэн бүр хүйсээс үл хамааран аж ахуйн нэгж байгуулах, бүртгүүлэх, аж ахуйн ба мэргэжил, мэргэшлийн үйл ажиллагаа эрхлэх тэгш эрхийн хувьд жендэрийн шууд ялгаварлан гадуурхалт байхгүй хэмээн "Монгол Улсын жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ"-нд дурдсан байна.

Дэлхийн банкнаас 190 орныг хамруулсан эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоонд нөлөөлөх хууль эрх зүйн зохицуулалтад дүн шинжилгээ хийж, Эмэгтэйчүүд, Бизнес ба Хууль (Women, Business and Law) тайланг гаргадаг. Энэ тайлангийн нэг үзүүлэлт нь эмэгтэйчүүд бизнес эхлүүлэх, эрхлэхтэй холбоотой хязгаарлалтуудыг дүгнэдэг аж ахуйн эрхлэлт (Entrepreneurship)-ийн үзүүлэлт байдаг. Монгол Улсын хувьд эмэгтэйчүүдийн бизнес эрхлэх боломж хуулиар бүрэн хангагдсан гэж дүгнэгджээ.

Бизнес эхлүүлэх үйл ажиллагааг хүйсийн нарийн тооцоолол, харьцуулалтын судалгаагаар үнэлдэг бөгөөд энэ нь Монгол Улсын эрэгтэй, эмэгтэй иргэдийн хувьд дэд үзүүлэлт бүрээр хүйсийн ялгаварлалгүй ижил утгатай явж ирсэн байна. Тухайлбал, жижиг дунд бизнес эрхлэх, аж ахуйн нэгж байгуулах, бизнес эрхлэхэд тавигдах шаардлага, зөвшөөрөл олгох, бүртгэх, зээл олгох, төсөл хөтөлбөрт хамруулах гэх мэт процессын хувьд хүйсийн ямар нэг шаардлага тавьдаггүй.

Түүнчлэн эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих төсөл хөтөлбөрүүд байдаг. 

Эмэгтэй төрийн албан хаагчдын тоо нэмэгдэж, хүйсийн харьцаа 61:39 болжээ

Эрэгтэйчүүдийн дундаж цалин эмэгтэйчүүдийнхээс 1.9-33.7 хувиар өндөр байна.

Тухайн салбарын нийт ажиллагчдын тоонд эмэгтэй ажиллагчид талаас илүү хувийг эзэлдэг боловсруулах үйлдвэр (52.3%), бөөний болон жижиглэн худалдаа (56.6%), зочид буудал, зоогийн газар (68.0%), санхүү даатгал (67.9%), боловсрол (73.4%), Хүний эрүүл мэнд ба нийгмийн үйл ажиллагаа (84.2%), Үйлчилгээний бусад үйл ажиллагаа (64.4%) зэрэг салбарт нийт эмэгтэй ажиллагчдын 58.8% ажиллаж байгаа бөгөөд дундаж цалингийн хэмжээ боловсруулах аж үйлдвэрийн салбараас бусад салбарын хувьд улсын дундаж цалингаас доогуур байна. 

Салбаруудад ажиллагчдын тоо, хүйсийн бүтэц, дундаж цалингийн хэмжээ зэргийг харгалзан үзэж, нэг ажиллагчид ногдох цалингийн хэмжээ буюу хөдөлмөрийн бүтээмжийг тооцож үзэхэд эрэгтэйчүүд илүү бүтээмж өндөртэй салбаруудад ажиллаж байна.

Эрэгтэйчүүд нийт ажиллагчдын 52.9%-ийг бүрдүүлж нийт цалингийн 57.4%-ийг авч байна. Эмэгтэйчүүд нийт ажиллагчдын 47.1%-ийг бүрдүүлж байгаа хэдий ч нийт цалингийн 42.6%-ийг авч байна. 

График: Төрийн албан хаагчдын хүйсийн харьцаа 2010 болон 2019 оны байдлаар

Сүүлийн 10 жилийн хугацаанд төрийн албан хаагчдын тоо 155.7 мянгаас 198.5 мянга хүртэл нэмэгджээ. Эмэгтэй төрийн албан хаагчдын тооны өсөлт эрэгтэй төрийн албан хаагчдын тооны өсөлтөөс бага зэрэг илүү явж ирсэн байна. Тодруулбал, 2010 онд төрийн албан хаагчдын хүйсийн харьцаа 57:43 байсан бол 2019 онд 61:39 болж, хууль заасан квотоос бага зэрэг доошоо оржээ. Цаашид энэ хандлага хэвээр үргэлжилбэл нийт төрийн албан хаагчдын дундах эмэгтэйчүүдийн тоо нэмэгдэж, давамгайлахаар байна.



Жендэр гэдэг нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хүйсийн тэгш харилцааг илэрхийлсэн ойлголт. 

Улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын ба гэр бүлийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй хүний гүйцэтгэх үүрэг, эдлэх эрхийн талаар хүйсийн шинжээр уламжлагдан тогтсон ялгаатай ойлголт, хандлагууд байдаг. Манай улсад уламжлалт сэтгэлгээ "эмэгтэй хүн гэрийн сайн эзэгтэй байх ёстой, эрэгтэй хүн уйлж болохгүй" гэх мэтээр илэрдэг байв. Цаашилбал уламжлалт хандлага охидод боловсрол олгоход анхаарч буйгаар илэрч байгаа бөгөөд үүний үр дүнд их, дээд боловсролын түвшин дэх хүйсийн тэнцвэр алдагдаад буй.

Харин сүүлийн статистик мэдээллээс харьцуулан харвал жендерийн тэгш байдлын асуудал эмэгтэйчүүд бус эрэгтэйчүүдийн хүрээнд хөндөгдөх хэмжээнд хүрчээ. Өөрөөр хэлбэл, эрчүүддээ анхаарал хандуулах шаардлагатай болсон байна.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
30
Зураг
ЗӨВ, ГОЁ
7
Зураг
ХАРАМСАЛТАЙ
2
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАХА
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
62 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Ууганцэцэг [122.201.31.175] 2024/9/23
Ёстой хэрэгтэй зүйл байна бас мэдээд авахад илүүдэхгүй юм бна 😍😍😍💜💜💜
0 | 0 Хариулах
Зочин [202.126.90.98] 2023/3/25
Маш доод зиндааны эмэгтэйг ч гэсэн эрхийн нь хамгаалах ёстой. Гудамжны хүмүүс нэгнээ алчихсан байвал хууль үйлчлэхгүй байж болохгүй
1 | 0 Хариулах
[103.80.210.183] 2021/11/1
ИХ-д байгаа эмэгтэйчүүдээ хар даа ёстой албин тийрэнгүүд шиг л байж байгааг ээ.
1 | 0 Хариулах
Зочин [202.21.108.33] 2021/10/16
Зөв л сэдэв хөндсөн байна. Эмэгтэй хүн байгалаас заяасан зальтай, амиа их боддог л доо.
3 | 0 Хариулах
ААгий [122.201.31.223] 2021/4/11
Одоогийн эхнэрүүд гэж АРХИ ууж агсарсан ёс зүйгүй,ХЭТих шуналтайгаасаа ХАНЬ иЖЛЭЭ ҮХЭЛД хүргэж бгаа тохиолдол МАШ ИХ БНАШ ДЭЭ
1 | 0 Хариулах
Зочин [192.82.78.80] 2021/4/8
эргүү пиздакууд. жендер нэрийн доор самарч байна даа
1 | 0 Хариулах
ОНОН [122.201.31.223] 2021/4/11
ЯГ ТИЙМ
1 | 0 Хариулах
Зочин [202.131.243.186] 2021/4/8
Эмэгтэй хүн муу яваа нь бусдын буруу Эрэгтэй хүн муу яваа нь өөрийн буруу гэсэн ойлголтыг өөрчлөх хэрэгтэй.
10 | 0 Хариулах
Зочин [202.9.46.217] 2021/5/17
хэн нэгэн хүн муу яваа нь өөрийнх нь л буруу, заавал бусдын буруу гэдэг заваан үзэл бодлоо л больчих хэрэгтэй. эр ч бай эм ч бай. Эмэгтэй хүний өнгө үзэсгэлэн ханиасаа хамаардаг ч гэх шиг. Эр хүн тэгээд хамаардаггүй юм уу. Аль аль нь л хажуудах нь сайн сайхан байгаасай л гэж хүснэм.
3 | 0 Хариулах
Зочин [5.146.195.154] 2021/4/8
Because men are nowadays so insecure about anything and think that they are superior than women. So even if they can work, they are just refusing to work with or under women. They are also so vulnerable to alcohols and tobaccos. Men are nowadays so ambbitious and don't accept their incompetence. Just by judging the men around me. I came to this conclusion. BTW, I am a man.
2 | 4 Хариулах
Johny Sins [64.119.24.18] 2021/4/8
That may be true, but now that woman's rights have caught up, equalizing the retirement age of males and females should be a viable option to make men live longer. Stress is one of the major reasons for early deaths and working for 5 more years than women would surely shorten one's lifespan
0 | 0 Хариулах
Bolormaa [98.206.171.17] 2021/11/30
Chi chini harin dajtai man idiot uu da.
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.136] 2021/4/7
Arkhi uuj negnee nudeed bhaar bogino naslalgui yadiin
4 | 0 Хариулах
Зочин [81.43.160.228] 2021/4/7
yu arhind uuhad hurgevee gdg talaar bichsen bn
0 | 0 Хариулах
Сэржид [122.201.31.223] 2021/4/11
Эр эмгүй архуугаад зодолдоод гэртээ чамрах арга алга. Эмэгтэ нв ЯДАЖ архидахаа БОЛИОСОЙ!!! АРХИЙГ ХОРИХ ХЭРЭГТЭЙ
0 | 1 Хариулах
Boris [66.181.187.85] 2021/4/7
I just miss the days when wives cooked for their husbands
1 | 2 Хариулах
Зочин [192.82.75.107] 2021/4/7
I like that married couples cook for each other is getting more popular these days.
7 | 1 Хариулах
Hdhdhd [64.119.20.125] 2021/4/7
Эмэгиэй хүн эрхлэх л эрхтэй, ойлгогдох гэж биш хайрлагдах гэж байдаг энээ тэрээ гэсэн эргүү яриагаа болих хэрэгтэй. Хаа хамаагүй тааралдсан хүндээ эрхлээд яваад байж болохгүй биздээ. Монголд яахав болдым байж гадаадад очвол цаад гадаадууд нь ойлгохгүй шд. Манайхан өөрсдөө эмэгтэй хүүхдээ хэт эрхлүүлсээр байгаад томрох тусмаа нөгөөдүүл нь улаан нялзрай, хов жив хөөж, хэрүүл уруул хийхээс хэтрэхгүй, болохгүй бол бусдыг үзэн ядсан, биеээ даасан өөрийн гэсэн бодолгүй, улс төрийн оролцоо шийдвэрт нөлөөлөх чадваргүй хүмүүс болчоод байна шүү дээ. Эрх тэгш байна гэдэг чинь нэг нь давуу байна гэсэн үг бишшүүдээ. Эмэгтэй хүн хүч чадал муутай өөрийгөө хамгаалах чадваргүй учраас дайн самууны үед хүүхэд, эмэгтэйчүүд, амьтан гурав давуу эрхиэй байдаг бусдаар бол илүү гараад байх юм байхгүй шүүдээ бүгд адилхан
13 | 0 Хариулах
Зочин [202.9.46.217] 2021/5/17
яг үнэн. наадах чинь дандаа фэйсээр явдаг буруу хазгай нялцгай үгс байна. эмэгтэй хүн ойлгогдох гэж төрөөгүй, эрхлэх гэж л төрсөн, хайрлагдах гэж л төрсөн ч гэх шиг. эрэгтэй нь тэгвэл хүн биш үү. робот уу тэ. бас л аав ээжийн хайртай үр нь байлгүй. Хэн нэгэн эмэгтэйн төлөө ясаа цайтал ажилласаар байгаад өмссөн олигтой хувцас ч үгүй дуусдаг, эрүүл мэнд 0, чүү ай 50 60 хүрээд өнгөрдөг эр хүнийг монгол эр хүн гэнээ гэдэг тодотголтой болчоод байна. Эрэгтэй хүүхэд ч бас хайрлагдах эрхтэй, ойлгогдох албагүй, эрхлэх эрхтэй, сэтгэлээ нээж гомдох, уучлахгүй байх эрхтэй. Эрүүл мэнддээ анхаарал тавих эрхтэй. Санал бодол өөрийн үзлээ ярих эрхтэй.
1 | 0 Хариулах
Зочин [57.69.48.67] 2021/4/7
Нийгэм өөрөө ямар ч хүйсийн хүнийг ялгаварлан гадуурхдаггүй, ур чадвар, эрдэм боловсрол, мэдлэг чадвараар нь үнэлдэг болвол жендерийн тэгш эрх бий болно. Өөрсдийнхөө тархинд эмэгтэй хүнийг бавах учраас ажил амархан олдог, эрэгтэй хүн дарга хийх нь тохиромжтой учраас улс төрч, удирдах албан тушаалтан болдог гэдэг хэвшмэл ойлголтоосоо салаагүй цагт хэдүүлээ бие биенээ үзэн ядаж, хоорондоо ойлголцохгүй холдсоор л байх болно.
1 | 0 Хариулах
Зочин [57.69.48.67] 2021/4/7
Баахан мисожинист, мисандрист хүмүүс бэлдээд байна. Жендерийн эгш байдал гэдгийг эмэгтэйчүүдийн эрх, Феминист гэдгээ эмэгтэй хүний эрх бусад хүний эрхээс дээгүүр гээд ойлгочихсон. Үнэхээр гэрийн эзэгтэй байхдаа жаргалтай эмэгтэйг заавал ажил хий, бид бүгдийг чадна гээд сандаргах хэрэггүй. Ажил мэргэжилдээ сайн эмэгтэйг гэрээ цэвэрлэсэнгүй, эмэгтэй хүн биш гээд ад үзэж болохгүй. Морь малтайгаа ноцолдмоор байгаа залууг хотод санхүүгээр сур гээд хөөж хэрэггүй, угаасаа л олон эмэгтэйтэй уулзах дуртай залууг ганц намайг шүтэж амвдар гээд манаад байж болохгүй. Эцэстээ бүгд сэтгэцийн өвчин, хардалт, бие биенээ үзэн ядах болоод дуусна. Анхнаасаа л өөрийгөө хэн бэ, юу хийх вэ, нөгөө нийлэх хүн маань хэн бэ, яаж амьдрах хүмүүс гэдгээ л сайн бодох хэрэгтэй.
14 | 1 Хариулах
Bolormaa [98.206.171.17] 2021/11/30
Xa xa, goyo shaasan! Tiim shuu!
0 | 0 Хариулах
Зочин [57.69.48.67] 2021/4/7
манайхан аль аль хүйс нь хэт хэвшмэл ойлголттой байгаа нь доор сэтгэгдлүүдээс харагдаж байна. Массаараа хүнийг хүн гэж харж чадахгүй, хүйсээр нь хувааж хараад, эмэгтэй нь гоё ганган, энхрий ялдам, жаахан тэнэг байх хэрэгтэй. Эрэгтэй нь хайнга, хуумгай, бүдүүн баараг, юу ч өмссөн яахав, юу ч хийсэн яахав, яаж ч амьдарсан яахав гэсэн байдалтай. Эмэгтэй л бол явдалтай, шуналтай, баян залууд дуртай, гадаад залуу руу гүйдэг, эрэгтэй л бол уудаг, иддэг, явалддаг, олсон бүх мөнгөө авгайдаа алддаг гээд хуваачихсан. Таний эргэн тойронд тийм зүйл байлаа гээд бүгд массаараа тийм гэсэн үг биш шүү дээ. Өөрсдөө бие биенийхээ талаар хайрцаглагдсан, асар буруу ойлголттой, тэгээд бие биетэйгээ би ийм тийм биш гээд хэрэлдээд байдаг. Гэтэл энэ 2 хүйс чинь арга билэг, агаар ус, бие биенээсээ салж холдож, хөндийрч тусдаа хөгжих боломжгүй, зоосны 2 тал юм шүү дээ. Цугт нь, бүхэлд нь авч үзэж, анхаарахаас нааш манайд жендерийн асуудал хэзээ ч арилахгүй
3 | 0 Хариулах
Зочин [192.82.75.107] 2021/4/7
Аль ч хүйсний хүмүүсийг хайрцаглаад байх шаардлагагүй гэдгийг л ойлгох хэрэгтэй байна даа, энэ хүмүүс. Эр хүнийг хайрцаглах тусам улам ачаалал, стресс сэтгэлийн дарамтанд оруулж байна. Эм хүнийг хайрцаглах ч тийм сайн биш. Эрэгтэй хүнийг эрх ашиг хөндөгдсөн асуудал байхад эмэгтэйчүүд дайраад бид зовоод байна гэх ямар ч логикгүй. Эмэгтэй хүний эрх ашиг хөндөгдсөн асуудалд ч залуус үкэлдээд байж болохгүй. Феминизм ч хүнд хэрэгтэй, Эрэгтэй хүний эрх ашгийг ч бас хамгаалах л ёстой.
0 | 0 Хариулах
Зочин [185.220.101.198] 2021/4/7
Яг бодит байдал дээр хүүхэд рүү чиглэсэн ахуйн хүчирхийллийн 90-с дээш хувийг хүүхнүүд үйлддэг. Гэтэл энэ нь статистик дээр гарч ирдэггүй. Яагаад гэхээр эмэгтэй хүн учраас гэсэн хуучин сэтгэлгээ манай соёлд байгаад байдаг. Хүний эрх ярихаар эмэгтэйчүүд, хүчирхийлэл ярихаар эрэгтэйчүүд гэсэн барууны нарративыг оруулж ирээд, бодит байдлаа анзаардаггүй. Гэтэл хүний утас дураар үзэх, хэл амаар доромжлох, ялгаварлах, эрхийг нь боомилох гээд маш олон хүчирхийлэл ахуйн хүрээнд байнга явагддаг. Үр дүнд нь баахан доромжлуулж дарамтлуулсан дүрд орсон хүүхнүүд, баахан хүчирхийлэгч гэсэн имижтэй амиа хорлолтоор дэлхийд тэргүүлсэн эрчүүдээр дүүрсэн улс болов.
14 | 0 Хариулах
Kca [202.126.90.20] 2021/4/7
Манай байгууллага эр, эм хоёр 00-той. Эр 00 руу хүүхнүүд ороод бие засаад байдаг. Хэрэв эм 00 руу хэн нэгэн эрэгтэй хүн ороод бие засвал ямар асуудал үүсч нэр хоч, хэл ам үүсэх нь тодорхой. Эмэгтэйчүүд бүх зүйл дээр давуу эрхтэй боллоо. Эрэгтэй хүн өвдөж эмнэлэгт хандах боломжгүй болох тал руугаа явж байна. Нөхөр өвдөх гэвэл эхнэр ёо ёо ёо би үзүүлнэ харуулна гэнэ. Гадуур сул чөлөөтэй, цаг завтай нь эмэгтэйчүүд. Гоё ганган, хувцас хунар сайтай нь эмэнтэйчүүд.
14 | 0 Хариулах
Zochin [203.91.116.222] 2021/4/7
Эрэгтэй хүний жендерийн асуудал гэхээр зарим эмэгтэйчүүд боож үхэх гээд байдгаа болино уу. Заавал эрэгтэй хүний эрхийг хамгаалах гэхээрээ эмэгтэй хүний эрхийг зөрчих гэсэн үг биш. Тэнцвэртэй байдал дээр аваачиж байнаа. Ийм юман дээр үхчихгээд байвал та өөрийгөө эрэгтэй хүний эрхийг зөрчигч, цаашлаад хүчирхийлэгч гэж бодогтун.
13 | 0 Хариулах
feodal. [122.201.31.21] 2021/4/7
hamgiin gol n mongol emegteichuud unench baij chaddaggui bolj ugvul ajliinhaa zaluuchuudtai zugaatsdag hugshin zaluugui yavaldana.
4 | 0 Хариулах
Зочин [202.179.27.178] 2021/4/7
Манай хүүхнүүд хар юмаа бараг 100 хувь базцан байдаг, цөөхөн хэд нь бослого гаргахаар эмэгтэйчүүдийн эрх хөндөгдөж байна гээд элийрээд байдаг нь үнэн шдээ.
14 | 0 Хариулах
Зочин [66.181.161.47] 2021/4/7
neeree l ajiglaad bhad huurhii aaw nar l turuulj burhan boltsgooj bgaa haragddag sayhan hurtel 2 nziin maani aaw nar daraallaad burhan bolsondoo nasaaraa ger buliinhee tuluu ajillaad odoo l tetgewertee suugaad amrahndee gej bodoj bhad l burhan boltsgoogood neg bodliin uruwdultei shuu
9 | 1 Хариулах
Зочин [202.9.46.234] 2021/4/7
Манай хүүхнүүд хэцүүдээ хаха
5 | 0 Хариулах
x [202.179.21.209] 2021/4/7
jender jender geseer bgaad ovsgootoi zalitai emegteichuud deeguur balairuulj bna daa,mnl shig erh chuluutei emegtei ene delhiid bhgui
9 | 0 Хариулах
Bolormaa [98.206.171.17] 2021/11/30
Xa xa, yostoi balairuulj baina doo ailiin nuhur erguulj amidrah argaa oldog anujin duuchin sarantuya geed l ain! Goyo goyo! Tiimerhuu huuhnuudiig demjdeg altanturuu metees ehleed l ain!
0 | 0 Хариулах
Зочин [192.82.75.107] 2021/4/7
Эрэгтэй хүүхдүүдэд эцэг нь сайн үлгэр дуурайлал, эх нь хайр халамжаа өгөх хэрэгтэй. Эрэгтэй хүүхэд нэг бол өөрөө сахилга бат, ухаантай, эсхүл найз нөхөдийн хүрээлэл нь дажгүй бол сургуульд амжилттай суралцдаг. Сайн найз нөхдийн хүрээлэлд ихэвчлэн дандаа ар гэрийн анхаарал сайтай хүүхдүүд байгаа харагддаг. Арван жилийн сууж сурах дадал бол их сургуульд амжилттай суралцах үндэс болно.Хэн их хичээл тасалдаг вэ? Хөвгүүд, Хэн их сургуулиа хаядаг вэ? Хөвгүүд, хөл хүнд болсон охидууд л байна даа.
2 | 1 Хариулах
Зочин [103.57.93.83] 2021/4/7
Угаасаа Монгол эмэгтэйчүүд эрх хүнийг хүн гэж тоохоо больсон шдээ. Нөхрөө хүндлэхгүй бусадтай заваараад явж байдаг түүнийгээ орчин үе, эмэгтэйчүүдийн эрх гэджг. Нийгэм даяараа түүнийг зөвтгөдөг болсон. Эр хүнийг мөнгө олох боол, гэрийн бүх ажил хийлгэдэг. Эмэгтэйчүүд гэрээ ч цэвэрлэхээ больсон.
9 | 0 Хариулах
Зочин [192.82.75.107] 2021/4/7
Зүгээр хамтын амьдрал нь бараг ихэнхдээ унтаж яваад хүүхэдтэй болоод л эхэлсэн байдаг. Тийм хүмүүс чинь тэгээд гэр бүлийн хүндээ сэтгэлгүй юм чинь гэр бүлээс гадуурх харилцаа үүсэх магадлал нь ихсэнэ. Өнгөрсөн зуун шиг гэрийн мухар сахидаг биш ажил төрөл хийдэг болсон болохоор эмэгтэйчүүд ч эрэгтэйчүүд шиг гадуур харилцаа үүсгэх боломж нь нэмэгдсэн. Ийм үзэгдэл ихсэх нь буруу ч гэсэн аргагүй л нөхцөл байдлаас үүсэж байгаа шүү дээ.
2 | 0 Хариулах
Зочин [202.9.46.138] 2021/4/7
Тэгээд эрчүүдээ тоохгүй нөгөөдүүл нь боловсролгүй хатуу хахир талдаа дотогшоо тийм болж өснө энэ нь алсдаа өнөөх архидалт, гэр бүлийн хүчирхийлэл үүсгэнэ... Тэгчээд Монгол эрчүүд гэж нийтэд хамруулж ярина энэ буруу.... одоо нмйгэмд ад үзэгдээд бгаа эрчүүдийн насыг харвал 30 гарч яваа залуус бдг яг эд зах зээлийн үеийн хөвгүүд энэ үед хүмүүс охидоо анхаарч хөвгүүдээ заа болчих биз гэж хандсан хандлагын үр дүн шүү дээ.... Тхээр миний уриалах гэсэн зүйл бол хөвгүүддээ залуусдаа анхааряа тэд ч бас шаналдаг зовдог уйлдаг... Эр хүн бж гэсэн үгээр сэтгэлийн шоронд хорилгүй нээлттэй өсгө... тэгэж гэмээнэ хожмын өдөр хэн нэгний охин үр хүчирхийлэлгүй амьдарна... Ийм л бн
7 | 0 Хариулах
Зочин [202.21.115.106] 2021/4/7
Бүх эрчүүд бол гаж донтонгууд
0 | 15 Хариулах
Зочин [202.21.98.238] 2021/4/7
Арай гомдмоор юмаа хммм
4 | 0 Хариулах
Зочин [66.181.161.47] 2021/4/7
uuriinhuu hureeleluug buh delhii ertonts gej harah hereggui shuu muu humuus olon bgaa ch uchnuun sain aaw sain huu sain nz zaluuchuud zunduu bga shuu
3 | 0 Хариулах
Zochin [202.131.225.197] 2021/4/7
Chi tegheer gaj dontonii huuhed gesen ug uu? Etseggui tsonhoor gerel tusaal hun bi boltson gej bodood bdgim bhdaaa kkk. Enduurel shuu ter tussan gerel chine burhanii gerel bish...
1 | 0 Хариулах
Зочин [73.42.213.129] 2021/4/7
Чамтай таарсан нь л гаж донтонгууд байж дээ. Эсвэл чи өөрөө тийм болоод.
1 | 0 Хариулах
Zochin [203.91.116.222] 2021/4/7
ӨӨ яагаад тэгээд бүх эрчүүдийн гаж донтойг амтлаад яваад байсан юм бэ.
1 | 0 Хариулах
Зочин [202.126.89.162] 2021/4/7
Шуналтай хүүхнүүд нөхрүүдээ богино насалахад маш өндөр нөлөөтэй гэнэлээ. Шуналтай хүүхэн тансаг байр, машин, үнэт эдлэл нэхэж стрессээ гаргадаг. Нөхөр нь яаж тансаг байр, машин, үнэт эдлэл авчирдаг юм билээ гэж стрессдээд архи уух, эрүүл мэндээ үл хайхарсаар эрт үхдэг гэнэ
14 | 0 Хариулах
x [202.179.21.209] 2021/4/7
yah gej suusan yum be hohi ni
1 | 5 Хариулах
Зочин [103.136.254.41] 2021/4/7
Үнээн, орон нутгуудаар эрэгтэй хүүхдээ морь мал гээд сургуулиас нь завсардуулчихдаг. Эрэгтэй хүн л амьдралаа авч явах ёстой гэсэн уламжлалт ойлголтоос үүдээд гэр орных нь амьдрал хэцүүдвэл хөвгүүд сургуулиасаа гарч хар бор ажил хийгээд эхэлдэг, охин дүү нараа боловсролтой болгохын тулд шүү дээ. Үр дүнд нь баахан боловсролгүй эрчүүд бий болж байна. Өвчин ярихаар эр юм байж битгий шалчигна гэж багаас нь хэмлэсээр эрчүүд массаараа өвдсөн ч эр юм болохоороо гээд тоохгүй явна, ер нь эр хүн өвчин хэлж болдоггүй. Тэгээд л нэг мэдэхэд өвчин нь хүндэрчихсэн чад болно. Эр юм болохоороо уйлж болохгүй, эр юм болохоороо гомдоллож болохгүй, сэтгэл санааны гутралд орчихсон хүмүүс хаа сайгүй л байна даа. Нийгэм, уламжлалт хандлага эрэгтэйчүүдийг боловсролгүй, эрүүл мэндээ анхаардаггүй, сэтгэлээ уудалж чаддаггүй болгож байна.
5 | 0 Хариулах
Зочин [202.9.46.119] 2021/4/7
Эрэгтэй хүн ажилд орох боломж 10 хувьтай байдаг юмшдээ. Эмэгтэйчүүд бавуулах боломжоо ашигладаг, Ашигладаггүй байсан ч юмыг яаж мэдэх вэ? гээд давуу талтай. Нэг ажилын байранд өрсөлдөхөд эмэгтэйд нь царайны боломж бас нэмэгдэнэ.
4 | 3 Хариулах
x [202.179.21.209] 2021/4/7
dargiin iveeld oroh geed uheldeed bgaa saihan saihan ohduudiig harahaar uneheer setgel uvdunu
3 | 0 Хариулах
Зочин [202.126.89.106] 2021/4/7
Монголд эрэгтэй болж төрсөнөөс хонь болж төрсөн дээр.
0 | 1 Хариулах
Zochin [202.55.191.130] 2021/4/7
Chinii etseg chine 1 bol Mongol bish, 1 bol honi bolj taarahnee
0 | 0 Хариулах
зочин [124.158.94.9] 2021/4/7
Эрчүүд маань гэр бүлийн хүчирхийлэлд дандаа өртөг хүмүүс ш дээ. Эхнэрийн үздэг бөөн хэрүүл зодоонтой Солонгос сериал хүчээр үзнэ. Олигтой мөнгө олж ирсэнгүй гэж дарамтлуулна. Цалингийн картыг нь хурааж авна. Гар утсыг нь булааж авч ирсэн мсж-г нь нэгжинэ. Аль эсвэл тасарсан хойно нь хулгайгаар ккк
14 | 2 Хариулах
x [202.179.21.209] 2021/4/7
tavilan yum daa hoid nasandaa em bolj turuurei
0 | 1 Хариулах
Зочин [84.239.46.7] 2021/4/7
Яг тэр 12 давхараас унаж нас бард эмэгтэйн хотхонд яг өмнөх өдөр нь нэгэн эрэгтэй бас унаж амиа хорлосон боловч хэн ч тоосонгүй. Хэдэн хоногийн дараа 42 настай эрэгтэиг гэрийхэн нь гаргахгүй гэж хорьсон учир бас болконоороо унав. Хэн ч тоосонгүй. Хэдхэн 7 хоногийн өмнө нэгэн залуу талбайн урд өөрийгөө шатааж алав. Хэн ч тоосонгүй. Үүний дараа орон нутагт дахин 2 залуу гэр бүлийн асуудлаас болж өөрийгөө шатаав. Хэн ч тоосонгүй. ЯАГААД ГЭВЭЛ ТЭД ЭРЭГТЭЙ УЧРААС.
46 | 2 Хариулах
Жирийн иргэн [202.21.119.186] 2021/4/7
Нэг хүүхнийг төрснийх нь дараа таавчиктай эмлэгийн машинд суулгав : Үүнд эрчүүд эмэгтэйчүүдээ хамгаалан жагсав засгийн газар огцров . ийм л байна шдээ үнэндээ
0 | 0 Хариулах
Зочин [103.87.255.34] 2021/4/7
Эрэгтэй бол яаж ийгээд амьдраад явна, эмэгтэй хүүхэддээ л сайн боловсрол олгох ёстой гэсэн ойлголт хөдөөгийн нийгэмд түгээмэл байдаг. Эмэгтэй хүн боловсролтой болчихоод хөдөөний малчин залуутай гэрлэх нь юу л бол. Тэгээд л Монгол эмэгтэйчүүд өөрөөсөө илүү боловсролтой гадаад эрчүүдтэй сууж, Монгол эрэгтэйчүүд нь архинд живж байнадаа.
17 | 2 Хариулах
feodal. [122.201.31.21] 2021/4/7
mongol uls bol erchuudee zugeer hayachihsan shd getel yapon umnud solongost erchuud n iluu davuu erhtei erchuudiin emneleg olontoi manaid orj irj baigaa gadnii horlon suitgegchid hudlaa dandaa emegteichuudiin erh yarij albaar mongol ulsiig huchgui bailgah sonirholtoi baidag harin undur hujgiltei ornuud ihevchlen erchuudiinhee asuudliig 1rt tavidag tegj baij uls oron huchtei erchuud n ger bulee avch yavah bolomj olddog.
10 | 7 Хариулах
Зочин [180.148.29.43] 2021/4/7
үнэн байж магадгүй үг хэллээ
2 | 1 Хариулах
Зочин [192.82.91.89] 2021/4/7
Эрчүүд гэр бүлээ авч явах ёстой гэдэг чинь л ялгаварлал шүү дээ
2 | 1 Хариулах
Зочин [192.82.75.107] 2021/4/7
Япон, солонгост хэт их эцгийн эрхт ёстой байгаагаас болоод боловсролтой, кареертай эмэгтэйчүүд хүнтэй сууж, гэрийн мухар сахихгүй гэдэг үзэлтэй болж улмаар төрөлт нь багасаж байна даа. Өндөр хөгжилтэй орнуудад бол тийм эцгийн эрхтэй улс байраг байхгүй дээ. Тэгээд ч аж үйлдвэрлэлээс илүү(автомажуулалт) үйлчилгээний салбар түлхүү хөгжиж байгаа үед хүчтэй мачо эр хүний хэрэгцээ багасаж сэтгэл зүйн боловсролтой хүмүүс л хэрэгтэй болж байна даа.
1 | 1 Хариулах
feodal. [122.201.31.21] 2021/4/7
mongol emegteichuud suuldee bur erh chuluunduu galzuuraad mongol erchuudee uzen yadah uzeltei bolson tegsen hernee nuhruuruu buh yuma belduulj avaad gadaad zaluutai zavhairah durtai iim uchraas yapon emegteichuud mongol erchuuded ih durtai baidag yapon emegtei jinhene sain ehner boldog barag yapon huuhnuud uursduu ajil hiigeed geree avaad yavahiig iluud uzne tiimees yapon emegteichuud yapon deerengui ertei ger bul bolohiig ih yarahgui bolsontoi holbootoi turult bagasaj baigaa yum manai mongol erchuud bolj ugvul yapon huuhentei ger bul bolbol ih zugeer sanagdsan er n tegj zuvlumuur baina.
2 | 0 Хариулах
Зочин [66.181.161.35] 2021/4/7
Ерөөсөө МЭЭХБ-ыг байгуулъя. 'Монголын Эрэгтэйчүүдийн Эрхийг Хамгаалах Байгууллага'
12 | 0 Хариулах
Зочин [57.69.48.67] 2021/4/7
байгаа, тэргүүн нь эмэгтэй хүн байгаа хахаха
7 | 1 Хариулах