Индэр    
2020 оны 5 сарын 22
Зураг
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, хууль зүйн доктор

Ерөнхий шүүгчийн томилгоо шүүхийн бие даасан байдлыг аюулд оруулж байна

Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Үе үеийн Ерөнхийлөгч нар Шүүхийн ерөнхий зөвлөлөөс санал болгосон нэр дэвшигчийг шүүгчээр томилохоос үндэслэл хэлэхгүйгээр татгалзаж ирсэн нь шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг эрсдэлд оруулж байв. Жишээлбэл, 2014, 2015 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зүгээс Шүүх байгуулах тухай хуулийг шинэчлэн баталсныг далимдуулж шүүх таслах ажлаа хийж байсан 13 шүүгчийг Үндсэн хууль ноцтой зөрчиж чөлөөлж, зарим шүүгчийг хүсэл зоригийнх нь эсрэг өөр шүүх рүү шилжүүлсэн ч өнөөдөр хүртэл энэ асуудал хуулийн дагуу шийдвэрлэгдээгүй байна1

Энэ нийтлэлийн хүрээнд шүүгчийн томилгоо бус харин сүүлийн үед олон нийтийн анхаарал татаад буй Дээд шүүхийн болон бусад шүүхийн ерөнхий шүүгчийг томилж чөлөөлж буй байдал, түүнийг боловсронгуй болгох гарцыг танилцуулъя. 1993 оноос хойш Дээд шүүхийн болон бусад бүх шүүхийн Ерөнхий шүүгчийн томилгоог Ерөнхийлөгч гэсэн нэгэн улс төрийн албан тушаалтанд төвлөрүүлж, томилохоос үзэмжээрээ татгалзахыг хуулиар хаагаагүй явж ирсэн байдаг.Энэ төвлөрсөн эрх мэдлээр дамжуулан шүүхэд болон тодорхой хэрэг, маргаанд нөлөөлөх эрсдэлтэй учраас энэ нь шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг аюулд оруулж байна.2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн энэхүү эрх мэдлийн төвлөрлийг задлах зохицуулалт орсон нь чухал ач холбогдолтой.

Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Шүүхийн тухай хуулийн 13.1-д заасны дагуу аливаа шүүхийн Ерөнхий шүүгч нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлдэг: тухайн шүүхийг дотоод, гадаад харилцаанд төлөөлөх; шүүгчдийн зөвлөгөөнийг товлон зарлах, хуралдуулах, удирдах, гарсан шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах; шүүх хуралдааныг даргалах, хуульд өөрөөр заагаагүй бол шүүх хуралдаан даргалагч болон шүүх бүрэлдэхүүнийг томилсон шийдвэрийг албажуулах; иргэдийг хүлээн авах ажлыг хуулийн дагуу зохион байгуулах; иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх ажлыг зохион байгуулах. Эдгээр бүрэн эрх нь нөлөө бүхий эрх мэдэл юм.Тухайлбал, Ерөнхий шүүгч ямар ч шүүх хуралдааныг даргалахаар заасан нь бусад шүүгчээс давуу эрхтэй дарга мэт ойлголт төрүүлдэг. Жишээлбэл, С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг Дээд шүүхийн тухайн үеийн Ерөнхий шүүгч Ц.Зориг даргалж, улмаартэрээр ямар шалгуураар гэнэт уг хуралдааныг даргалсан бэ гэсэн шүүмжлэл өрнөж байв.Зүй нь аливаа хэрэг, маргааныг шийдвэрлэх бүрэлдэхүүний даргалагч обьектив шалгуур (тохиолдлын журам)-аар шийдвэрлэгдэж байж иргэний шударгаар шүүлгэх эрх хангагдана. Дээд шүүхийн Ерөнхий шүүгч дээрхээс гадна тус хуулийн 18.2-т заасны дагуу “Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч нь Улсын дээд шүүхийн шүүн таслах ажиллагаанд танхим харгалзахгүй оролцоно,” мөн Үндсэн хуулийн цэцийн гишүүнд санал болгох зэрэг Дээд шүүхийн эрх хэмжээний асуудлыг шийдвэрлэхэд ихээхэн нөлөөтэй.

Энэ нийтлэлийн хүрээнд Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн томилгоогоор дамжуулан шүүх эрх мэдэлд нөлөөлөх эрсдэл байгааг танилцуулж, уг эрсдэлийг бууруулах гарцыг эрэлхийлнэ. Үүний дарааДээд шүүхээс бусад шүүхийн ерөнхий шүүгчийг томилох эрх мэдлийг Ерөнхийлөгчид эдлүүлэх боломжийг 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр хаасан гэдгийг танилцуулж, эдгээр шүүхийн ерөнхий шүүгчийг тухайн шүүхийн шүүгчид нь сонгох зохицуулалтыг хуульчлахыг дэмжинэ. 

Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн томилгоогоор дамжуулан шүүх эрх мэдэлд нөлөөлөх эрсдэл

Ерөнхийлөгч нар шүүгчээр төдийгүй Дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилохоос үндэслэл хэлэхгүйгээр татгалзаж ирсэн нь шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг эрсдэлд оруулж байна. Жишээлбэл, Дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр есөн жил ажилласан Ц.Зориг 2019.03.28-нд уг албан тушаалаас чөлөөлөгдсөн. Улмаар, 2019.04.03-ны өдөр Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан болж,  Д.Ганзориг тус шүүхийн Ерөнхий шүүгчид нэр дэвшин, шүүгчдийн олонхын санал авчээ2. Гэвч Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс Д.Ганзоригийг Ерөнхий шүүгчээр томилохыг татгалзсан бөгөөд ийнхүү татгалзахдаа ямар ч үндэслэлийг олон нийтэд илэрхийлээгүй юм. 2019.05.07-нд Дээд шүүхийн зөвлөгөөнийг дахин зохион байгуулж, Ерөнхий шүүгчийн албан тушаалд Х.Батсүрэнг санал болгохыг олонхын саналаар шийдвэрлэж3, улмаар түүнийг Ерөнхий шүүгчээр томилох зарлигийг Ерөнхийлөгч Х.Баттулга 2019.05.09-нд гаргасан4

"Улсын дээд шүүхийн Ерөнхийшүүгч Х.Батсүрэн өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан тул Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр зарлиг гаргаж албан тушаалаас нь чөлөөллөө" гэсэн мэдээг ЕТГ-ын вэбсайт 2020.05.20-ны өдрийн оройн 8.46 цагт буюу ажлын цаг дууссаны дараа нийтэлсэн5. Ганц жилийн өмнө томилогдсон Ерөнхий шүүгч яагаад чөлөөлөгдөх хүсэлт өгсөн юм бол гэсэн асуулт гарч ирж байна. Дээд шүүхийн ерөнхий шүүгч ямар ч үндэслэл хэлэхгүйгээр чөлөөлөгдөх нь шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдалд аюул учирсан мэт ойлголтыг төрүүлж байна. Түүнд ямар нэг шахалт, дарамт байв уу гэж иргэд, хуульчид хардаж буй нь зүй ёсны хэрэг. Яагаад ийм хүсэлт өгсөн бэ гэдгээ Х.Батсүрэн шүүгч өөрөө олон нийтэд тайлбарлах хэрэгтэй.2019.03.26-ны өдөр Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар ҮАБЗ-ийн зөвлөмжөөр аливаа шүүхийн ерөнхий шүүгчийг огцруулах, шүүгчийг түдгэлзүүлэх боломжтой болсон6. Шүүгчийн хараат бус байдалд халдсан энэ зохицуулалт нь Ерөнхий шүүгчээс чөлөөлөгдөх хүсэлтээ өгөхөд нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй.

Өчигдөр буюу 2020.05.21-нд "Улсын дээд шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнийг яаралтай хуралдуулж, шинээр томилогдох Ерөнхий шүүгчийн нэрийг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхийг чиглэл болголоо" гэсэн мэдээг ЕТГ өөрийн вэб сайтад нийтэлж7,  түүнийг нь яг энэ хэллэгээр ikon.mn, gogo.mn, news.mn, sonin.mn, zarig.mn зэрэг вэб сайтууд мэдээлсэн. Ийм чиглэлийг Ерөнхийлөгч Дээд шүүхэд өгсөн бол Үндсэн хууль зөрчсөн. Нэгд, Дээд шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнийг хуралдуулах, тодорхой асуудлаар шийдвэр гаргах чиглэлийг өгнө гэдэг бол шүүхийн бие даасан байдалд халдсан шинжтэй үйлдэл. Хоёрт, ийм чиглэл өгөх бүрэн эрх Ерөнхийлөгчид байхгүй. Хуулиар зөвшөөрснөөс бусдыг албан тушаалтанд хориглодог нь эрх зүйт төрийн шаардлага гэж үзээд ийм зүйл хийсэн албан тушаалтыг огцруулахаар Үндсэн хуулийн цэц 2007 онд шийдэж байв. Дээд шүүхэд чиглэл өгөх бүрэн эрх Ерөнхийлөгчид хуулиар олгоогүй тул энэ үйлдэл нь эрх зүйт төрийн шаардлага, ялангуяа үүний илрэл болсон Үндсэн хуулийн 1.2-т заасан “хууль дээдлэх” зарчмыг зөрчсөн гэж үзэх боломжтой. Гуравт, Шүүхийн тухай хуулийн 13.1.2-т Ерөнхий шүүгч "шүүгчдийн зөвлөгөөнийг товлон зарлах, хуралдуулах" бүрэн эрхтэй гэж тодорхой заасан. Гэтэл, Дээд шүүхийн ерөнхий шүүгчийг чөлөөлөөд зогсохгүй түүний энэ бүрэн эрхийг Ерөнхийлөгч өөрөө хэрэгжүүлэх гээд ийм чиглэл өгөөд байна уу гэсэн асуулт гарч ирж байна.

2020.05.21-ний орой Дээд шүүхэд аливаа чиглэл өгөх бүрэн эрх Ерөнхийлөгчид байхгүй гэсэн шүүмжлэл олон нийтийн зүгээс гармагч ЕТГ вебсайтын мэдээгээ дараах байдлаар засаж өөрчилсөн: “Улсын дээд шүүхийн зүгээс Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хэрэгжиж эхлэх гэж байгаатай холбогдуулан Улсын дээд шүүхийн шүүгчдийн зөвлөгөөн яаралтай хуралдаж, шинээр томилогдох Ерөнхий шүүгчийн нэрийг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ гэв.” Гэвч, дээр дурдсан вэбсайтуудын мэдээ нь Дээд шүүхэд чиглэл өгсөн тухай ЕТГ-ийн анхны мэдээний текст хэвээр хадгалагдаж байна.

Ерөнхийлөгчийн өгсөн “чиглэл”-ийн дагуу Дээд шүүх яаралтай хуралдаж шийдвэр гаргажээ гэсэн сэтгэгдэл төрүүлэв.Учир нь, Дээд шүүхийн шүүгчдийн зөвлөгөөн өнөөдөр буюу 2020.05.22-нд болж, хуралдаанаас шүүгчдийн олонхийн санал авсан Д.Ганзоригийг Дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилуулахаар Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтжээ8. Д.Ганзоригийг Дээд шүүхийн ерөнхий шүүгчээр томилуулах саналыг  Ерөнхийлөгч Х.Баттулгад хүргүүлэх бөгөөд тэрээр зарлиг гарган, батламжлах учиртай. Гэвч, Ерөнхийлөгч 2019 оных шиг Д.Ганзоригийг Ерөнхий шүүгчээр томилохоос үзэмжээрээ татгалзах уу гэсэн эргэлзээг олон нийтэд үүсгэж байна.

Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн томилгоогоор шүүхийн бие даасан байдлыг алдагдуулах эрсдэлийг бууруулах гарц

Засгийн газраас боловсруулж өргөн мэдүүлсэн Шүүхийн тухай хуулийн төслийн 37.4-т “Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүхийн санал болгосноор шүүгчдийнх нь дотроос Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаагаар томилно” гэж заажээ.Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Шүүгчийн эрх зүйн байдал, сахилга, хариуцлагын тухай хуулийн төслийн 8.2-т “Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүхийн санал болгосноор шүүгчдийнх нь дотроос Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаагаар томилно” гэжээ. Хоёр төслийн эдгээр заалтууд нь хэвээр батлагдвал Ерөнхийлөгчийн зүгээс Дээд шүүхийн ерөнхий шүүгчээр томилохоос үзэмжээрээ эсхүл дур зоргоор татгалздаг явдал арилахгүй. Иймд, Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн томилгоогоор шүүхийн бие даасан байдлыг алдагдуулах эрсдэлийг бууруулах хоёр янзын арга байна.

Нэг дэх арга ньДээд шүүхийн Ерөнхий шүүгчийг томилохоос татгалзахыг хуулиар хориглох явдал.Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлалыг судлахгүйгээр ерөнхий шүүгчийн болон шүүгчийн томилгооны асуудлыг зөв шийдвэрлэж чадахгүй. Үндсэн хуулийн 51.2-т ийнхүү заасан: “Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын дээд шүүхийн шүүгчдийг Улсын Их Хуралд танилцуулснаар, бусад шүүхийн шүүгчдийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн санал болгосноор тус тус Ерөнхийлөгч томилно. Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүхийн санал болгосноор гишүүдийнх нь дотроос зургаан жилийн хугацаагаар Ерөнхийлөгч томилно.” ШЕЗ-өөс танилцуулсан эсхүл санал болгосон нэр дэвшигчийг Ерөнхийлөгч заавал томилох үүрэгтэй юу эсхүл томилохоос татгалзах бүрэн эрхтэй юу гэдгийг судлах хэрэгтэй.Тэгнэ, ингэнэ гэсэн бичлэг хуульд ихэвчлэн үүрэгжүүлсэн утгатай хэрэглэгддэг жишгээр бол Ерөнхийлөгч татгалзаж болохгүй.Энийг зөв тайлбар гэж үзвэл одоогийн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15.2-т “Ерөнхийлөгч Шүүхийн ерөнхий зөвлөлөөс санал болгосон нэр дэвшигчийг судлан үзэж, түүнийг томилох буюу томилохоос татгалзах шийдвэрийн аль нэгийг гаргана” гэж заасан шиг зохицуулалт нь Үндсэн хууль зөрчсөн гэсэн үг. Шинээр батлагдах Шүүхийн тухай хуулийн төсөл томилохоос татгалзах боломжийг хааж, шүүхийн бие даасан байдлыг хамгаалах хэрэгтэй.

Хоёр дахь арга нь Ерөнхий шүүгчид нэр дэвшигчийг томилохоос татгалзвал үндэслэлээ илэрхийлэхийг Ерөнхийлөгчид үүрэгжүүлэх явдал.Дээрх хоёр төслийн заалтаар Дээд шүүхийн шүүгчийн нэр дэвшүүлсэн шүүгчийг Ерөнхий шүүгчээр томилохоор Ерөнхийлөгч үзэмжээрээ татгалзаж болохоор байгаа нь Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлд буй шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлын зарчим үл нийцнэ. Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй 2012 оны Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль болон үүнээс өмнөх хуулийн зохицуулалтын ийм дутагдалтай байдлаас болж Ерөнхийлөгч Дээд шүүхийн санал болгосон шүүгчийг томилохоос үзэмжээрээ татгалзаж ирсэн.Энэ нь шүүхийн бие даасан байдлыг эрсдэлд оруулдаг гэдгийг Ц.Ганзориг шүүгчийн жишээ дээр өмнө үзүүлсэн.Мөн, Ерөнхий шүүгчийг гүйцэтгэх эрх мэдлийн зүгээс томилж буй тохиолдолд зөвхөн үндэслэл бүхий татгалзал хийхийг олон улсын сайн туршлага зөвлөдөг.Жишээлбэл, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага болон ХБНГУ-ын Макс Планкын институтээс зохион байгуулсан уулзалтаас гарсан Шүүгчийн хараат бус байдлыг хамгаалах тухай Киевийн зөвлөмж (цаашид “Киевийн зөвлөмж” гэх)-д ингэж заасан9

Ерөнхийлөгч зөвхөн үндэслэл бүхий тохиолдолд Дээд шүүхийн ерөнхий шүүгчийг томилохоос татгалзах, уг үндэслэлээ шийдвэртээ бичгээр тусгах, улмаар Дээд шүүх Ерөнхийлөгчийн татгалзлыг үндэслэлгүй гэж үзвэл хуралдаанд оролцсон гишүүний дийлэнх олонхын саналаар дахин нэр дэвшүүлэх, үндэслэлтэй гэж үзвэл өөр шүүгчийг томилуулахаар нэр дэвшүүлэхээр хуульчлах хэрэгтэй байна.Өөрөөр хэлбэл, Дээд шүүхийн ерөнхий шүүгчийн томилгоог шүүгчид нэр дэвшүүлж томилох процесстой адилхан (Засгийн газраас өргөн мэдүүлсэн Шүүхийн тухай хуулийн төслийн 37.1-37.3 дахь сайн заалтуудтай адил) зохицуулах нь зүйтэй. Тодруулбал, Шүүхийн тухай хуулийн төслийн 37.4-т “Улсын дээд шүүхийн санал болгосон нэр дэвшигчийг Ерөнхий шүүгчээр татгалзсан бол үндэслэлээ албан ёсоор бичгээр мэдэгдэнэ. Улсын дээд шүүх Ерөнхийлөгчийн үндэслэлийн дагуу дахин нягталж, томилохоос татгалзсан шалтгаан тогтоогдоогүй тохиолдолд хуралдаанд оролцсон гишүүний дийлэнх олонхын саналаар тухайн нэр дэвшигчийг дахин санал болгох, нотлогдсон тохиолдолд Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуульд заасан журмаар өөр нэр дэвшигчийг санал болгоно.” гэж нэмэх саналтай байгаа өмнө нь Ажлын хэсэгт илэрхийлж байв.10 

Дээд шүүхээс бусад шүүхийн ерөнхий шүүгчийг тухайн шүүхийн шүүгчид дотроосоо сонгох

Монгол Улсын 1992 оны Үндсэн хуулийн 33.4-т “Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн хуулиар олгож болно” гэж заасан байсан бол 2019.11.14-нд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр уг заалтыг “Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн энэ зүйлд заасан хүрээнд хуулиар олгож болно” гэж өөрчилсөн. Энэ өөрчлөлт нь Үндсэн хуулийн 33 дугаар зүйлд заасан хүрээнээс гадуур Ерөнхийлөгчид хуулиар ямар ч бүрэн эрх олгож болохгүй гэх үзэл баримтлалаар орсон. Тийм ч учраас, энэхүү үзэл баримтлалыг тодотгох үүднээс УИХ-аас 2020.01.09-нд баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт,өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх,түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын 02 дугаар тогтоолын 2.3.2-т “Монгол Улсын Ерөнхийлөгчид зөвхөн Монгол Улсын Үндсэн хуульд заасан үндсэн бүрэн эрхийнх нь хүрээнд тодорхой бүрэн эрх олгож байхаар зохицуулах,” “Ерөнхийлөгчид хуулиар олгосон бүрэн эрх Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлд заасан хүрээнд байх нэмэлт, өөрчлөлтийг холбогдох хууль тогтоомжид оруулах” гэж бичжээ.11

Дээд шүүхээс бусад шүүхийн Ерөнхий шүүгчийг томилох, ерөнхий шүүгчийг болон шүүгчийг түдгэлзүүлэх, чөлөөлөх, огцруулах бүрэн эрхҮндсэн хуулийн 33.4-т байхгүй учраас шинээр гарах Шүүхийн тухай хуульд ийм агуулгатай заалт оруулж болохгүй. Жишээлбэл, Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Шүүгчийн эрх зүйн байдал, сахилга, хариуцлагын тухай хуулийн төслийн 8.3-т “Улсын дээд шүүхээс бусад шүүхийн Ерөнхий шүүгчийг Ерөнхий зөвлөлийн санал болгосноор Ерөнхийлөгч гурван жилийн хугацаагаар томилно” гэж заасныг хасах шаардлагатай.Учир нь, Дээд шүүхээс бусад шүүхийн Ерөнхий шүүгчийг томилох бүрэн эрхийг Ерөнхийлөгчид Үндсэн хуулийн 33 болон бусад аливаа зүйл, заалтаар олгоогүй. 

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Шүүхийн тухай хуулийн төслийн 37.5-д “Улсын дээд шүүхээс бусад шүүхийн Ерөнхий шүүгчийг тухайн шүүхийн шүүгчдийн Зөвлөгөөнөөс гурван жилийн хугацаагаар сонгох бөгөөд түүнийг тухайн шүүхэд нь нэг удаа улируулан сонгож болно.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуульд бүрнээ нийцэж байна.Дээд шүүхээс бусад шүүхийн ерөнхий шүүгчийг нээлттэйгээр нэр дэвшүүлж тухайн шүүхийн шүүгчид дотроосоо сонгодог байх нь олон улсын сайн туршлага юм.Киевийн зөвлөмжид “Тухайн шүүхийн шүүгчид дотроосоо ерөнхий шүүгчээ сонгодог байх нь сайн хувилбар12”  гэж заасан.Венецийн комисс мөн тухайн шүүхийн шүүгчид дотроосоо ерөнхий шүүгчээ сонгохыг дэмжиж ирсэн13



1О.Мөнхсайхан, Г.Цагаанбаяр, Ж.Алтансүх, Монгол Улс дахь шүүхийн захиргааны загвар: тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам (Нээлттэй нийгэм форум 2015), 65-69.

2https://ikon.mn/n/1jg6

3http://www.olloo.mn/n/64000.html

4https://president.mn/8829/

5https://president.mn/14518/

6О.Мөнхсайхан: Үндсэн хуулийн цэц ардчиллаа авч үлдэх эцсийн найдвар, 2019.03.26, https://ikon.mn/n/1j6z

7https://president.mn/14526/

8http://www.supremecourt.mn/news/529

9OSCE ODIHR and Max Planck, Kyiv Recommendations On Judicial Independence In Eastern Europe, South Caucasus And Central Asia: Judicial Administration, Selection and Accountability, (Kyiv, 23-25 June 2010), 5. 

10О.Мөнхсайхан, “Монгол улсын шүүхийн тухай хуулийн төслийн талаарх санал,” 2020.03.05, http://forum.mn/res_mat/2020/Shuuhiin_huuliinTusuldSanal.pdf

11Төрийн мэдээлэл, 2020 он №03 /1105/, 110-111.

12OSCE ODIHR and Max Planck, Kyiv Recommendations On Judicial Independence In Eastern Europe, South Caucasus And Central Asia: Judicial Administration, Selection and Accountability, (Kyiv, 23-25 June 2010), 5.

13European Commission For Democracy Through Law (Venice Commission) Bulgaria Opinion On The Judicial System Act, CDL-AD(2017)018, 7.



Жич: Судлаачийн хувьд “Монгол улсын шүүхийн тухай хуулийн төслийн талаарх санал” аа 2020.03.05-нд Хууль зүй, дотоод хэргийн яамны Ажлын хэсэгт хүргүүлсэн бөгөөд үүнд ерөнхий шүүгчийн томилгоо болон бусад асуудлаарх санал, дэлгэрэнгүй үндэслэлээ бичсэн. Энэхүү саналыг 191 хуудастай онлайн ном болгон хэвлэсэнтэй дараах линкээр танилцах боломжтой: http://forum.mn/res_mat/2020/Shuuhiin_huuliinTusuldSanal.pdf

Ерөнхийлөгчийн зүгээс өргөн мэдүүлсэн Шүүхийн тухай багц хуулийн төсөлд санал өгөх цаг хугацааны боломж олгоогүй.

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, хууль зүйн доктор О.Мөнхсайхан

2020.05.22

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
24
Зураг
ТЭНЭГЛЭЛ
20
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
44 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.9.46.82] 2020/5/24
Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр бууж байгаа нь энэ дээ эрхэм 540 шүүгч нараа. Захиргааны хэргийн УДШүүхийн М.Батсуурь эрдэнтийн 49% асуудалд орооцолдсон,салхитын мөнгөний ордын асуудалд 6 шүүгч холбогдсон зөвхөн 2 шүүгч нь ял авсан,шүүгч нар нэгнийгээ гэмт хэргээс бултах боломж олгосны тод жишээ Амeркийн нэгдсэн улсруу захиргааны шүүгчээ зугтаалгасан, нэгийг нь Солонгос руу зугтаалгасан, 26 нас ч хүрээгүй хүүхдийн захиргааны хэргийн анхан шатны шүүгчээр томилсон,та нарт өөрсдөд чинь асуудлын гол зангилаа байна та, та нар Хараат бус байна гэдгээ хүнээс дээгүүр эрх ямба,ааш араншинтай байна гэдэг сэтгэлгээний чиг хандлагаасаа салаагүй цагт ийм асуудал та нараас салахгүй.
0 | 1 Хариулах
zochin [202.9.40.106] 2020/5/24
hwzee haraat bus ajillaj baisan yum?
0 | 0 Хариулах
Иргэн [202.126.89.184] 2020/5/24
Ерөнхий шүүгчид хоёронтой нэр дэвшинэ гэдэг яаж ч бодсон боломжийн бөгөөд хэн нэгний аманд багтаад байх жижиг гар биш гэдэг нь харагдаад байна?! Увайгүй улс төрчдийн дохио зангааг ажирдаггүй хуулиа барьдаг бас хүнлэг хүн байхад л боллоошдээ?! Ганзориг зүгээр хүн шиг байнаа?!
4 | 0 Хариулах
Зочин [202.126.89.40] 2020/5/23
Оюунэрдэнэ яг таарна.4 жил ажиллаад женкодоо нухуулна.
1 | 1 Хариулах
Иргэн [59.153.112.236] 2020/5/23
Иргэд шүүхээ байгуулах, сонгох эрхтэй байх ёстой.
2 | 1 Хариулах
Зочин [192.82.69.68] 2020/5/23
Угаасаа бие даасан шүүх байгаагүй байх ч боломжгүй бүллэг бэртэгчин төрүүлснээс УИХ ын харъанд байх хэрэгтэй
1 | 1 Хариулах
ахмад [202.9.46.92] 2020/5/23
дээд шүүх аль бүлэглэлийн эрх ашгийг хамгаалж , улс орны эсрэг ажиллавал дээд шүүхийг хэн шүүх вэ?
1 | 2 Хариулах
Зочин [89.98.144.194] 2020/5/23
Улайн цайм хулгай хийчээд, шуухийн шийдвэр гарсан би буруугуй гээд явж л байна даа
0 | 0 Хариулах
ЗОЧИН [66.181.161.10] 2020/5/23
ЕРӨНХИЙЛӨГЧ ЭРХ МЭДЛЭЭ ХЭРЭГЖҮҮЛЭХГҮЙ ЯАДЫН ХӨЛСНИЙ ХУУЛЬЧАА
6 | 12 Хариулах
Зочин [202.126.89.40] 2020/5/23
Тэрийг хэн ерөнхийлөгч гэдэг юм.малаа
2 | 1 Хариулах
uhsn nohoin otsgor hha [199.249.230.81] 2020/5/23
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, хууль зүйн доктор О.Мөнхсайхан
6 | 3 Хариулах
hahahahah [199.249.230.81] 2020/5/23
профессор, доктор
2 | 1 Хариулах
Зочин [202.126.88.131] 2020/5/23
Makhbaliin hergiig shuuh hural 11 udaa hoishilson. M.Enkhsaikahniig barag l 10 honogt helmegduuleed hiichihsen. Shuugchigd henii zahialgaar hudluj baigaa ni todorhoi, Jenko.
6 | 4 Хариулах
Зочин [185.100.87.244] 2020/5/23
Махбал хэрэг хийгээд 1,5 жил, Энхсайхан хэрэг хийгээд 30 жил болсон байх шүү за 30- аа болъё гэхэд дор хаяж 10 жил
8 | 3 Хариулах
Зочин [66.181.186.61] 2020/5/23
Huts2
1 | 2 Хариулах
зочин [182.160.36.237] 2020/5/22
ЧИ ӨӨРӨӨ ҮНДСЭН ХУУЛИНД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХАД БАЙЖ БАЙСАН ХҮН МӨРТЛӨӨ ОДОО ЮУ ГЭЭД ХУЦААД БАЙГАА ЮМ БЭ
4 | 3 Хариулах
Зочин [202.9.46.235] 2020/5/23
Cham shig uheruud bhad manai uls hogjihgui
1 | 3 Хариулах
Зочин [51.89.40.125] 2020/5/22
ҮХСЭН БАААСНЫ ЧИНЬ ШҮҮХ. ЛЛРАА. ИЙМ ШҮҮХЭЭР ЯАХЫН АЙН. ҮХСЭН АЦАА ЯРИАД БАЙГАА МАЛ ВЭ ЧИ. ҮХЭСНИЙ ЧИНЬ БИЕ ДААСАН АЙН? НОХОЙН ГӨЛӨГ МИНЬ АМАА МЭДЭЖ ЧАЛЧААРАЙ.
2 | 3 Хариулах
Зочин [66.181.185.70] 2020/5/22
Тоглоом шиг л .Болимоор юм.
1 | 0 Хариулах
Зочин [202.9.46.20] 2020/5/22
Зөв. Энэ хуульч нөгөө тэр хууль ямар хамаатай юм гэдэг мангарыг жинхэнэ мад тавьжээ.
2 | 2 Хариулах
“сахал” -ын боолууд [202.9.46.240] 2020/5/22
Д.Мөнх-Эрдэнэ, Б.Мөнхцэлмэг, О.Мөнхсайхан, Б.Энхбаяр, Х.Бат-Ялалт, Т.Энхсайхан, Б.Гүнбилэг, Д.Оросоо
3 | 3 Хариулах
САЙД Ц.НЯМДОРЖ [202.9.46.240] 2020/5/22
Харамсалтай нь, 2012 онд сайдын ажлаа өгөөд 2017 онд буцаж ирэхэд Ц.Элбэгдорж мафизим бүлгээ босгож чадсан байсан. АТГ, шүүх прокурор, тагнуулд өөрийнхөө үгнээс гардаггүй хүмүүсийг томилж, тэднээр далимдуулж, хуулийн бүх байгууллагаар өөрийнхөө хүссэн шийдвэрийг гаргуулж байсан. Хонгил гээд байгаа юм чинь тэр. Үүнийг би нураах гэж тэмцэж байгаа учраас над дээр гал ирээд байгаа юм. Би "Эрдэнэт" үйлдвэр, С.Зоригийн хэргийн асуудлаар ярьж эхэлж байхдаа “Сүүлчийн цамцаа урагдтал тэмцэнэ” гэж үг хэлсэн
6 | 1 Хариулах
Зочин [202.9.46.179] 2020/6/24
мафийн бүлэглэл болгосон гэдэг чинь монгол улсын тусгаар тогтнол, төрийн эсрэг гэмт хэрэг юм биш үү? хууль зөрчсөн юм бна шүү дээ. Элбэгдоржийг яаралтай хорь, цаазын яз өг!!!
0 | 0 Хариулах
Зочин [149.202.74.148] 2020/5/22
БИТГИЙ УЛИН ХУЦОО, ЕРӨНХИЙЛӨГЧ ЭРХ МЭДЛЭЭ ХЭРЭГЖҮҮЛЭХГҮЙ ЯАДЫН ХӨЛСНИЙ ХУУЛЬЧАА
7 | 9 Хариулах
Ц.Нямдорж [202.9.46.240] 2020/5/22
Ерөнхийлөгч, УИХ-н дарга, Ерөнхий сайд, АТГ, Ерөнхий прокурор, Ерөнхий шүүгч, цагдаа, тагнуул гээд бүх эрх мэдэл, хөрөнгө санхүү, хэвлэл мэдээллийг гартаа атгасан 8, 9-н хамгийн том дарга нартай ганц биеэрээ гардан тулаанд орсон. Би улс төрийн амьдралдаа олон тулаанд орсон. Энэ хамгийн хэцүү нь байсан. Толгойн хэсгийг бүгдийг нь сольсон. Одоо бие, гар, хөл нь үлдчихсэн байгаа. Гар, хөл нь үлдчихсэн учраас “яргын хэрэг” нь шийдэгдэхгүй бүтэн жил будлиулж байна. Над руу дайрах дайралт Ц.Нямдорж гэдэг хүн дээр ирж байгаа мэт боловч эцсийн дүндээ Хууль зүйн сайдынх нь зүрхийг үхүүлэн, Монголын хууль дээр гишгэх, үгнээсээ гардаггүй хүмүүсийг толгойд тавиад дээрэм тонуулаа дахин сэргээх нөхцөлийг бүрдүүлэх гэж байгаа юм. Энэ дайралт 3 чиглэлээр, асаалттай танк шиг 24 цагаар зогсолтгүй явагддаг. УИХ доторх дайрагчдын бүлэг, гудамжны дайрагчдын бүлэг, хөлслөгдсөн хэвлэл гэсэн ангилалтай. УИХ дотор сайн дайрвал 100 мянган ам.долларын, гудамжинд сайн дайрвал УИХ-н гишүүнд нэр дэвшүүлэх шагналтай
4 | 0 Хариулах
ХУУЛЬ ЗҮЙН САЙД Ц.НЯМДОРЖ [202.9.46.240] 2020/5/22
Хэвлэлд "Эрдэнэт"-ийн луйврын талаар материал гаргуулахгүйн тулд 10 сая төгрөгөөр хаалтын гэрээ байгуулдаг. Өнгөрсөн 4 жил над руу дайрч “гавьяа байгуулсан”. Б.Энхбаяр, Х.Бат-Ялалт, Т.Энхсайхан, Б.Гүнбилэг, Д.Мөнх-Эрдэнэ, Мөнхцэлмэг, Д.Оросоо гээд бүгд л энэ сонгуульд нэр дэвшиж байна. Эд сонгогдвол “сахал” Эрдэнбилэгийн боол болно. Ардчилсан нам өмнө нь МАН-тай өрсөлддөг байсан бол энэ 4 жилд Ц.Нямдорж гэдэг ганц хүнтэй тэмцэж, доош ороод эцэст нь Н.Алтанхуягийг намаасаа хөөж, О.Баасанхүүгээр эгнээгээ өргөтгөж, шившгээ дэлгэлээ. Үүний цаана нөгөө л МАНАН мафийг сэлгэх зорилго агуулагдаж байна
6 | 1 Хариулах
bas [202.9.46.240] 2020/5/22
О.Мөнхсайхан,
2 | 1 Хариулах
Зохиолч Лувсангийн Пүрэвд [64.119.23.247] 2020/5/23
Монголын ертөнц гүнзгий хямралд орж, иргэн хууль шүүхийн хамгаалалтгүй болох аюул нүүрлэж байна Үүнд : 1.Үндсэн хуулийн цэц гүнзгий хямралд орлоо. 2.Дээд шүүх хямралд орлоо. 3.Шүүн таслах ажиллагаа шүүгчийг томилох эрх мэдэл хоёрын зааг арилж шүүгчийг томилох саналыг шүүгчид гаргадаг боллоо. 4 . ерөнхийлөгч, ерөнхий сайд, Их хурлын дарга гэдэг 3 том дарга шүүгчийг томилох чөлөөлөх хэрэгт оролцдог боллоо. Эдгээр болон ил далд бусад явдал Монголд шүүх хараат бус байх боломжийг хөнөөж эхэллээ. Энэ залруулах цорын ганц арга бол энэ байдлыг үнэнээр Олон улсын харилцааны эргэлтэлтэд мэдээлэн оруулж,олон улсын дэмжлэг авах явдал мөн. Монголын төр, олон нийт залруулж нэгэнт чадахгүй боллоо.Учир нь нам нэртэй гэмт хэрэгтнийг бүлэглэл одоо Монголын төрийн эрхийг барьдаг болсон. Боддоо: Үндсэн хууль зөрчиж хариуцлага хүлээсэн цорын ганц өндөр албан тушшалтныг нам хуулийн сайдад дэвшүүлж байхада гамаас Энэнийг Монгол өөрөө өөрчилж чадахгүй. Энэ жилийн сонгуулиар энэ байдал улам батжина.
0 | 0 Хариулах
залруулга : [64.119.23.247] 2020/5/23
Гар утаснаас буруу гарчихлаа :Монголын хуулийн ертөнц гүнзгий хямралд орж. ..залруулж уншина уу!
0 | 0 Хариулах
sugdun murgu [122.201.31.200] 2020/5/22
chingis haan batlag nereer ahin turchuud baihad uhsen shuugch muugch
5 | 3 Хариулах
Зочин [178.17.170.116] 2020/5/22
yag2
3 | 1 Хариулах
Зочин [202.179.26.232] 2020/5/22
Ганзориг шүүгчийг томилсон ч томилоогүй ч шударга, нэр цэвэр, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн шүүгч гэдгээ нотлон харууллаа. Харин Ерөнхийлөгч Баттулга л шүүхийн бие даасан системийг хүлээн зөвшөөрөх эсэхээ ард түмэнд харуулах л үлдлээ дээ!
10 | 4 Хариулах
zuchi [202.9.46.45] 2020/5/23
tiimee. tiim l uchraas dahin demjij bgaa yum
1 | 0 Хариулах
Зочин [43.242.243.223] 2020/5/22
Ер нь зөв шүү. Шүүх байгууллаын эрх мэдлийг хэрэгжүүлдэг хүнийг хэн нэг өндөр албан тушаалтны чиглэлээр бус шүүх байгууллага өөрсдөө дотроосоо мэдлэг, туршлагатай хүмүүсийг сонгох нь ер нь олон улсын сайн жишээ шүү.
9 | 3 Хариулах
Иргэн [59.153.113.30] 2020/5/22
Шүүхийг бие даасан хараат биш болгчихвол шударга шүүж хөрөнгийг нь хураагаад яллаад байвал хэнч төрд шургалж хулгай хийж чадахгүй болно доо.
2 | 2 Хариулах
Зочин [84.241.195.250] 2020/5/22
Шуух хараат биш болчихвол. Шудрага болчих юмуу? ШYYХ Дотроо байгаа гэмт хэрэгтэнуудээ яах вэ?
0 | 0 Хариулах
Зочин [59.153.85.115] 2020/5/23
Хөөрхөн мөрөөдөл байна.
0 | 0 Хариулах
Иргэн [59.153.113.30] 2020/5/22
Монголын Шүүх Хараат биш бие дааж ажиллаж чадахгүй байна. Бүдүүлэг Ерөнхийлөгчид өөрийн хүссэнээрээ шүүхийг ажиллуулж байна. Өөрийн хүндээ хариуцлага тооцохгүй, хэргүүд шийдэгдэхгүй , Дургүйгээ хэлмэгдүүлнэ. Завхрал арилах , улс хөгжих нь шүүгчийг бие даасан , хараат биш ажилуулж хулгайчийн хөрөнгийг хурааж ял шийтгэл оногдуулж байж авилгалаас салж улс хөгжинө.
10 | 0 Хариулах
Zochin [66.181.186.40] 2020/5/22
Ene une shuu neg hun heterhii ih erh darhtai boloh ayultai bna
1 | 3 Хариулах
Зочин [64.119.27.165] 2020/5/22
Batsuren shuugchig yagad yaran chuluulj, daraagiin huniig tomilohoor yaraad bna? Shuuhed uurchlult hiij chadah chadvar, ner hundtei huneer l solih geegui bol ingej yarah ni ih l notstoi asuudal! Ganzorigt erunhii shuugch hiih ur chadvar, medleg baihgui ni todorhoi
4 | 2 Хариулах
zuchi [202.9.46.45] 2020/5/23
huniig uuriinhuuruu dugneh hereggvi. chadwartai uchraas dahin demjigdej bgaa yum
0 | 0 Хариулах
зочин [202.9.46.92] 2020/5/22
монголын шүүх угаасаа бие даан хараат бусаар ажиллаж чаддаггүй. хэн нэгэнд үйлчилж байдаг нь үнэн.ийм учраас л том хэргүүд хэдэн жилээр шийдэгдэхгүй замхардаг шүү дээ.
8 | 1 Хариулах
Зочин [202.21.108.223] 2020/5/22
Солонгос шиг дээд шүүгч нарыг сонгодогболох хэрэгтэй ..ерөнхий прокуророоо бас тэнж байж шу ёс тогтонодоооо
4 | 0 Хариулах
Зочин [66.181.181.214] 2020/5/22
ТАХАЛЖСАН ШҮҮХИЙГ ТАРААХ ХЭРЭГТЭЙ
5 | 4 Хариулах