Индэр    
2020 оны 7 сарын 1
Зураг
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, хууль зүйн доктор

Үндсэн хуулийн 6.2-т “газар, түүний хэвлийн баялгаа харийнханд өмчлүүлэх” утга огт байхгүй

Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн 6.2-т “төрийн нийтийн өмч” гэж орсныг “газар, түүний хэвлийн баялгаа харийнханд өмчлүүлэх үүд хаалгыг нээсэн заалт болсон” гэж сонгуульд өрсөлдөж байсан зарим нам, эвсэл, нэр дэвшигч нар ард иргэдэд ухуулж, сонгогчдыг төөрөлдүүлж байсан тул үүнийг нь няцаасан ярилцлагыг 2020.06.19-нд өгсөн. Гэтэл, энэ гүжирдлэг нь сонгуулийн дараа ч одоо үргэлжилж, зарим “Үнэн ба зөв” зэрэг нам, улс төрч, сэтгүүлч санаатай тарааж буйд харамсаж, уг ярилцлагынхаа холбогдох хэсгийг энд дахин нийтэлж байна (ярилцлагыг бүтнээр нь эндээс уншина уу: https://ikon.mn/n/1x1c).

Үндсэн хуулийн нэг заалтыг буруу ташаа тайлбарлаж, гуйвуулж ард түмэнд сурталдаж буйд харамсаж байна.Анх 1992 оны Үндсэн хуулийн 6.2-т “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн” гэдэг заалт байсан. УИХ дээр хэлэлцэж байсан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслөөр 6.2-ын яг энэ өгүүлбэрийг хөндөөгүй байсан боловч 2019 оны 7 дугаар сарын 16-нд Ерөнхийлөгч энэ заалтын “төрийн өмч” гэдгийг “нийтийн өмч” гэж өөрчлөх санал ирүүлсэн. Тэгээд энэ саналыг тусгах үнэхээр шаардлагатай юу, мөн “нийтийн өмч” гэдэг үгийг шууд авахад хэт ерөнхий, эзэнгүй мэт ойлгогдох уу гэдэг асуудал яригдсан.Гэхдээ Зөвшилцлийн ажлын хэсэг Ерөнхийлөгчийн энэ саналыг хүлээж аваад “төрийн нийтийн өмч” гэж өөрчлөх санал гаргаж, УИХ дэмжээд баталсан түүхтэй.Энэ заалтын цаад агуулга нь нэгдүгээрт, төрийн нийтийн өмчийг буюу иргэдэд өмчлүүлснээс бусад газар, байгалийн баялгийг эзэмших, захиран зарцуулах бүрэн эрхийг Монгол Улсын ард түмний төлөөлөл болсон УИХ бодлогын хувьд шийдвэрлэнэ. Шаардлагатай бол Үндсэн хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу иргэдийн санаа бодлыг асууж шийдэж болно. Монгол Улсын хувьд төр гэдэг бол өөрөө ардчилсан төр учраас үүний цаана ард түмний бүрэн эрхт байдал агуулагддаг. Хоёрдугаарт, “нийтийн” гэдэгт ямар санаа байна гэхээр Монголын ард түмний нийтлэг ашиг сонирхол буюу нийтийн ашиг сонирхлын үүднээс тэр газар, байгалийн баялгийн хувь заяаг шийдвэрлэнэ.

“Төрийн нийтийн өмч” гэдэг зөвхөн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл хэлэлцэж байхад зохиогдоод гараад ирчихсэн зүйл биш. 1996 оны 5 сард батлагдсан Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль гэж бий. Энэ хуулиар төрийн өмчийг ерөнхийд нь төрийн нийтийн зориулалттай өмч, төрийн өөрийн өмч гэж хоёр ангилдаг.“Төрийн өөрийн өмч” гэдэг тухайн байгууллагын эзэмшилд байгаа эд хөрөнгө, ширээ, сандал гэх мэт багтана.“Төрийн нийтийн зориулалттай өмч” гэдэгт иргэдэд өмчлүүлснээс бусад газар, байгалийн баялаг, ой, усны нөөц, ан амьтан зэрэг багтах жишээтэй. Энэ ангилал Монголд 24 жил хэвшсэн. Энэ тогтсон ойлголтыг Үндсэн хууль руу 2019 онд тусгаж тодруулсан гэсэн үг.“Төрийн нийтийн зориулалттай өмч” гэчихлээр арай урт, нуршсан нэр томъёо байсан тул товчлоод “төрийн нийтийн өмч” гэж заасан гэж ойлгож байгаа.Энэ заалт орсноороо 1992 оны Үндсэн хуулийн үзэл санааг ямар нэгэн байдлаар үгүйсгээгүй, өөрчлөөгүй.Харин тодотгож өгсөн.Өөрөөр хэлбэл, түрүүн хэлснээр ард түмний төлөөлөл болсон парламент энэ байгалийн баялаг, иргэд өмчлүүлснээс бусад газрын хувь заяаг шийднэ, бодлого тодорхойлно, ингэхдээ ард түмний нийтлэг ашиг сонирхлыг баримтална.

“Та бидний эвсэл” болон зарим нам, нэр дэвшигчид Үндсэн хуулийн 6.2-ын энэ шинэ заалтыг гүжирдэж байгаа юм. Гүжирдэнэ гэдэг илт худлаа зүйлийг үнэн мэт ярихыг хэлж байгаа шүү дээ.Яаж гүжирдэж байна гэхээр байгалийн баялаг, иргэд өмчлүүлснээс бусад газрыг гадаадын иргэн, харьяалалгүй хүн, бусад улсын компаниудад өмчлүүлэх, эзэмшүүлэхээр болчихлоо гээд байгаа.Гэтэл энд ерөөсөө тийм агуулга байхгүй. Энэ нь юугаар нотлогддог вэ гэхээр нэгдүгээрт сая Үндсэн хуулийн 6.2-т орсон заалтыг баталсан үзэл баримтлал юм. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлахад тухайн заалтыг ойлгож байсан агуулга нь гадаадынханд өмчлүүлнэ, эзэмшүүлнэ гэсэн зүйл огт байхгүй бөгөөд яригдаагүй.Хоёрдугаарт, Үндсэн хуулийн 6.1-т 1992 онд анх орсон заалт хэвээрээ байгаа.6.1-т “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэж тодорхой заасан.Гуравдугаарт, “төрийн нийтийн өмч” гэдгээр газрыг бас гадаадын иргэнд өмчлүүлэхээр болчихлоо гэж гөрдөөд байгаа. Үндсэн хуулийн 6.3-т “Бэлчээр, нийтийн эдэлбэрийн ба улсын тусгай хэрэгцээнийхээс бусад газрыг зөвхөн Монгол Улсын иргэнд өмчлүүлж болно... Иргэд хувийн өмчийнхөө газрыг худалдах, арилжих, бэлэглэх, барьцаалах зэргээр гадаадын иргэн, харьяалалгүй хүний өмчлөлд шилжүүлэх, түүнчлэн төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр бусдад эзэмшүүлэх, ашиглуулахыг хориглоно” гэсэн заалт хүчин төгөлдөр үйлчилж байхад газрыг гадаадын иргэнд өмчлүүлэхээр болчихлоо гээд байгаа нь эрүүл саруул ухаанд үл нийцнэ. Мөн, Үндсэн хуулийн 6.5-д “Төрөөс гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүнд газрыг төлбөр, хугацаатайгаар болон хуульд заасан бусад болзол, журмаар ашиглуулж болно” гэж заасан нь эдгээр этгээдэд газрыг өмчлүүлэх, эзэмшүүлэх ямар ч утга байхгүй.Ийм тодорхой заалтууд байсаар байхад гуйвуулж байна даа.Үндсэн хуулийг тайлбарлана гэдэг нэг заалтыг барьж аваад учир зүггүй өөрийнхөө бодлыг тулгах асуудал биш.Үндсэн хуулийн тухайн заалтын хамгийн сайн үзэл баримтлалыг харах, бас бусад заалтыг цогцоор нь унших ёстой.

Үндсэн хуулийг 6.2-т буй “төрийн нийтийн өмч” гэсэн үгийг мушгиж гуйвуулахдаа бүүр 1996 оны 5 дугаар сард батлагдсан Төрийн болон орон нутгийн өмчийн хуулийг эшлээд байгаа байхгүй юу. Энэ хуулийн 4.4-т “Төрийн нийтийн зориулалттай өмчлөлийн зүйлсийг хуульд заасан нөхцөл, журмын дагуу иргэн /Монгол улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн/, бусад өмчийн хуулийн этгээдэд эзэмшүүлж, ашиглуулж болно” гэж заасныг эшлээд байгаа юм.24 жилийн өмнө батлагдсан хуулийн энэ заалтыг эшлээд 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг гуйвуулан тайлбарлаад байгааг гүжирдлэг гэхээс өөр юу гэх вэ.Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль өөрөө Үндсэн хуультай нийцэх ёстой.Мэдээж Үндсэн хуульд байгалийн баялаг ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад байна гэсэн тэр ерөнхий зарчмынхаа хүрээнд энэ заалт хэрэгжээд явж байгаа юм.Жишээлбэл, энэ заалтыг бариад газрыг гадаадын иргэнд эзэмшүүлж, өмчлүүлж болохгүй.Яагаад гэхээр энэ чинь Үндсэн хуулиар хориотойг түрүүн тайлбарласан.Хэрвээ 1996 оны энэ хуулийн заалт Үндсэн хуульд нийцэхгүй байна гэвэл үүнийг бас өөрчилж болно эсхүл Үндсэн хуулийн цэцэд өгч болно.Гэтэл ийм санаачилга гаргаж байсныг хараагүй.Энийг шүүмжлээд байгаа улстөрчдийн зарим нь 1996 онд энэ хуулийг батлах үед УИХ-ын гишүүн, сайд байсан.Хуулийн заалт нь буруу байсан юм бол дараа нь тэд УИХ-д сууж, УИХ-ын дарга, сайд, Ерөнхий сайд, Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа засаж залруулах боломжтой байсан ч тэгээгүй.Тэгэхээр ердийн хуулийн заалтыг барьж аваад дараа батлагдсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг мушгин гуйвуулж байгаа нь иргэдийг хэт басамжилсан, ийм юмыг ойлгохгүй мэтээр дорд үзэж буй хэрэг.

Ер нь улстөрийн намууд өрсөлдөх явцдаа бие биенээ шүүмжлэх, янз бүрийн асуудлыг гаргаж тавьж эсхүл нийгэм, эдийн засгийн бодлогын асуудалд санал зөрч болно л доо.Гэхдээ бас ингэж худлаа гүжирдэж, иргэдийг төөрөгдүүлж байгаа явдал бол төрийн эрх мэдлийг авахаар хэтэрхий шунаж байгаагийн илрэл байх.Нөгөө талаар ингэж улайм цайм гүжирдэж байгаа нэр дэвшигч сонгогдчих юм бол явцуу сонирхлоо хойш тавиад нийтийн ашиг сонирхлын төлөө ажиллах, олон нийтийн итгэлийг дааж чадах уу гэдэгт миний хувьд нэлээн эргэлзээ үүсгэж байгаа.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
37
Зураг
ТЭНЭГЛЭЛ
18
Зураг
ЗӨВ, ГОЁ
8
Зураг
БУРУУ
1
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
127 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
иргэн Э [66.181.184.15] 2021/2/26
муусайн ажилгүй өлөн дарга нар эх орноо идэж ууж дуусахгүй
0 | 0 Хариулах
Zochin [202.126.90.78] 2020/8/23
ер нь бодоод байхад үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дагаад хятадын веб сайтан дээр зар тавьж эхэлсэн нь монголыг дотор нь талцуулж хэрэлдүүлэх хятадын бодлого давхар явагдаж байгаа болвуу даа
2 | 0 Хариулах
Зочин [66.181.161.81] 2020/8/21
Занданшатраа та үеийн үед урвагч Шанзав Бадамдорж шиг үр үндсээрээ хараалгаж явах вий. Чамайг даргалах үед батлагдсан хууль шүү. Өндөр заяат ард түмнээр та нар тоглохгүй шүү. Юманд хэмжээ хязгаар бий. мөн Ерөнхийлөгч танд ч хамааралтай гэдгийг сана.
0 | 1 Хариулах
Батараа [202.70.40.186] 2020/8/20
Гадаадийн хүнд болон иргэний харъялалгүй хүнд газар эмэмшүүлэх өмчлүүлэх, түрээслүүлэх, бигий хэл зарахыг бүр хороглох хэрэгтэй, Энэ газар нутаг зөвхөн монгол хүний өмч байх ёстой. Мөн монгол хүнтэй гэр бүл болж могол улсын иргэн болсонч байсан газар өмчлөх, эзэмших, түрээслэх зэрэг асуудал огт байж болохгүй.
2 | 0 Хариулах
Өөрчил [202.55.188.82] 2020/8/18
Төрийн нийтийн өмч гэж юу ч хэлээд байгаа юм ямар ч эзэн биегүй ямар ч локиг авцалдаа байхгүй !! Хэдэн гайгүй монгол хэлний багш нараасаа сайн асуухгүй дээ ядаж!! Энэ үг өгүүлбэрээ Төрийн болоод Монголын нийт ард түмний өмч мөн гэж оруулах хэрэгтэй маш хурдан !!!! Ер нь тэр олон улсад public гэж орчуулагддаг нийтийн түмний ундаа гэсэн шүү утгатай үгийг заавал оруулах шаардлага байгаа ч юм уу даа ? бас урт сунжраад байхаар нь гэчихжээ товчлоод ч гэж байх шиг үнэн өлөн тайлбартай ч байх шиг.
1 | 0 Хариулах
Зочин [202.9.46.114] 2020/8/16
МАН гарууд Хятадуудтай зөвшилцсөний үндсэнд энэ заалтыг оруулсан нь гарцаагүй боллоо.Энэ нь тохиролцоо нь юү вэ ? гэвэл тэд Хятадаас зээлсэн своп хэлэлцээ болон бусад хэдэн тэрбум долларын хугацааг сунгахын тулд эх орныхоо тусгаар тогтнолоо зарсан нь гарцаагүй.
1 | 0 Хариулах
[хориотой үг] [182.160.33.245] 2020/8/13
Энэ новшын хуультай хуульгүй 40-100 жил түрээсэлцэн газрууд зөндөө байгаа биздээ. Удахгүй Монгол эзэд нь үхээд өгхөөр хужаанар авчихгүй хаачихв 60 насалдаг монгол хэд билээ
0 | 0 Хариулах
uuchlaarai [66.181.161.62] 2020/8/1
uuchlaarai niitleg erh ashig niitiin erh ashig gedeg ug utgiin huwid ogt oor shvv!! ingej heleed ta nar oilgohgvi uchraas negen jishee tathaasdaa niitleg tsarai gedeg vgiig niitiin tsarai gechihwel anhnii utga yaj aldagdaj baina
1 | 0 Хариулах
Зочин [103.212.116.161] 2020/7/30
Түүхээс туршлаг судлах байтал түүхээ давтаж нийтийн гэх заалтыг 6.2-т нэмдэг нь санаатай үйлдэл үү
0 | 0 Хариулах
ммм [66.181.183.167] 2020/7/27
Төрийн өмч гэж байх ёсгүй бүх ард түмний л өмч хувийн гэсэн өмчийн хоёр хэлбэр л байх гэж ёстой. Эдгээр нь хуулиар дамжуулан төрийн хамгаалалтанд байна..6.1-т “Монгол Улсад газар, түүний хэвлий,/газрын дээрх баялаг нь/ ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” УИХ-р дамжуулан тухайн 4 жилд засгийн газарт хуулийн дагуу захиран зарцуулах эрх олгодог гэж ойлгож байгаа.Үйл ажиллагаагаа явуулахад шаардлагатай өмч хөрөнгийг нь төрийн өмч гэж ойлгож байгаа.
1 | 0 Хариулах
Эргүү [66.181.161.50] 2020/7/23
Энэ мал биш УИХ ын дарга мал нь тайлбар өгвөл яадгийн бол уншаагүй батлуулсан юм уу
0 | 0 Хариулах
Зочин [59.153.114.186] 2020/7/18
Инженер Нацагням лекцэндээ сонгодог парламентын онол үндэсээрээ худлаа гэдгийг нотолсон. Хүннү улсын ирлийз засгыг байгуулчихвал хасын эргэлт шиг түүх давтагдахгүй гэж хэлж байсан.
0 | 0 Хариулах
Зочин [64.119.22.239] 2020/7/13
үндсэн хуульд хамт олонч гэх уриаг суулгамаар юм
0 | 0 Хариулах
Газар шороондоо эзэн нь б [223.62.172.95] 2020/7/5
Гадаадуудад ашиглуулах албагүй
0 | 1 Хариулах
иргэн [182.160.32.28] 2020/7/5
өн, Үндсэн хуулийн 6.5-д “Төрөөс гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүнд газрыг төлбөр, хугацаатайгаар болон хуульд заасан бусад болзол, журмаар ашиглуулж болно” наад заалт чинь монголыг бүтэн дуусгандаа малан толгой минь
5 | 0 Хариулах
иргэн [182.160.32.28] 2020/7/5
6,2 заалтаар хамгийн түрүүн халх гол орчимыг солонгос хятадад шууд алдах боломжтой болоод байгаа ЭБЭ БУРМАА 2 хийсэн үйлийн үр, сүхбаатар эрдэнэцагааныг Зи ахын буянд алдана даа тэгээд толгойгоо шааж байхад бэлчээрийн хууль гарч ирээд газрын хуулийр танд 000,7 га газараас бусад өмч жан чин ван мин овогтын болно тэгээд үхэр монголоороо дуудуулаад байж дээ
2 | 0 Хариулах
Зочин [202.9.47.28] 2020/7/5
Төрийн, ард түмний өмч гэж оруулж болох байсныг Нийтийн гэхчихээр 4.4 г чинь хэрэгжүүлэх боломжтой болчихоод бна. Чи тийм биш гэж өөрийнхөөрөө тайлбарлавч олон улсын шүүх дээр би, би гээд тэнэгтээд байж чадахгүй шүү дээ тэнэг минь эээээ. Бүх талаас нь харж ямар хийгүй хуультай байх ёстой!!!
6 | 0 Хариулах
Үнэн [64.119.18.34] 2020/7/4
ЭНЭ ХҮНИЙ ОРОЛЦОО ИХ БАЙГАА БАЙХ. ГАДААДЫНХНЫ МӨНГӨӨР ГАДААДАД СУРСАН ,БАРУУНЫ НӨЛӨӨЛӨЛД ХЭТ АВТСАН ,ТЭДНИЙ НӨЛӨӨЛӨЛД БҮРЭН АВТСАН ХЭДЭН ХҮН МУТС ,ХУУЛЬ ЗҮЙН СУРГУУЛЬД ЦУГЛАЧИХАЖ. ҮНДСЭН ХУУЛИЙГ ӨӨРЧЛӨХ ГОЛ ТҮЛХЭЦ ҮЗҮҮЛСЭН ЭДГЭЭР ХҮМҮҮСЭЭС БОЛГООМЖЛОХ ХЭРЭГТЭЙ.
4 | 0 Хариулах
Top [202.126.89.127] 2020/7/2
Hutsaarai muu nohoi mini ur chini uldeh horvoo shuu
2 | 0 Хариулах
Zochin, [66.181.181.70] 2020/7/2
Юм тодорхой байхдаал сайхан. Тодорхойгүй юм хийж 30 жил завааруулсаныг бүгд мэдэрчээд итгэхгүй байна. Төрийн сүлд эзэнтэй байсан одоо эзэнгүй морь, Одоо газар нутгаа хүртэл эзэнгүй болгож байгаагаа юу гэхэв?!
3 | 2 Хариулах
Зочин [64.119.27.89] 2020/7/2
Баян өлгий аймгийг казакстанд худалдаад монгол 3 улстай хиллэдэг болоход буруудахгүй
0 | 8 Хариулах
Зочин [202.21.107.15] 2020/8/12
Баян блгий аймаг каз тай хилэлдэггүй
0 | 0 Хариулах
Зочин [182.160.33.245] 2020/8/13
чи асууж үзсий муу казакстанд авна гэн үү :D
0 | 0 Хариулах
Зочин [202.55.188.87] 2020/7/2
Тайлбарлаад ч ойлгохгүй эргүү юм бэ яаасан. Ярилцлага нийтлэлээ ч ялгахгүй хэвтэж
1 | 0 Хариулах
Зочин [182.160.33.245] 2020/8/13
энэ тайлбар хангалтгүй байна оо зүгээр буцаагаад соличих
1 | 0 Хариулах
баттулга [202.126.90.86] 2020/7/2
Хятадын зарын сайтад шаардлага хүргүүлж зогсоож болохгүй юу.
1 | 0 Хариулах
Иргэн [180.149.93.98] 2020/7/2
Хуульд хоёрдмол, битүү, шууд үл ойлгогдох утга байх ёсгүй. Эрх зүйч хүн байж хариуцлагагүй мэдэгдэл хийх юм. Хятадын сайт дээр тавигдаад байгаа тэр олон зар яг яагаад ийм замбараагүй болсоныг тайлбарласны дараа энэ тайлбараа хийнэ үү!
4 | 0 Хариулах
зочин [66.181.161.119] 2020/7/2
наад заалт чинь ард түмний өмнөөс шийдлээ гээд л гадныханд өгнө гэсэн үг бас газрын доорох баялаг ард түмний өмч байх ёстой. ингэж оруулахгүй бол үндсэн хуулинд төр мэднэ гээд оруулсан гэж гөрдөөд хамаагүй хүнд өгөх болно. Одооч гадныханд өгчихсөн л байгаа шүү дээ Тэр гадныхан чинь хашиж авчихаад төрийхнийг ч оруулдаггүй биздээ. Одоо 6,2 оор бүрч дордоно. Монгол хүн миний өмч гэж хэлж чадахгүй болно гэсэн үг. Гадаадынхан чинь танай төрөөс авсан гээд л ойртуулах ч гүй тиймээс солих нь зөв
6 | 0 Хариулах
Зочин [103.212.117.32] 2020/7/26
Энерги устдаггүй нэгээс нөгөөд шилждэг. Хүн бүх төрлийн амьтан болж төрсөн байдаг. Бүх юм огторгуйгаас үүсээд огторгуй руугаа уусахдаа. Дахиад хасын эргэлт эхэлж тэгээс эхэлдэг. Бүх юм нэг юмнаас үүсдэг гэхээр амьгүй юм гэж байхгүй. Өөрөөр хэлбэл хоорондоо холбоогүй юм гэж байхгүй.
0 | 0 Хариулах
Зочин [182.160.33.245] 2020/8/13
юу хуцаад байгаа юм бэ эндээс зайл
0 | 0 Хариулах
Зочин [103.10.21.47] 2020/7/2
Оросуудад хийн хоолой барих газар олгохын тулд энэ заалтыг өөрчилсөн байх тун магадлалтай юм. Оросууд ямар нэгэн үл хөдлөх хөрөнгө барихдаа газрыг нь бас хамт авчихдаг арга барилтай. Оросуудын өмчлөлд байсан орон сууцны газар нь бас оросын өмч болчихоод бөөн асуудал болж байсныг сануулъя. Мардайн уурхайг түшиглээд монгол хүн орж болдоггүй хаалттай хот хүртэл байгуулж байсан. Шанхайд элсэхээр бэлтгээд эхэлсэн нь бас л энэ гайтай хийн хоолойг татахтай холбоотой. Оросууд хоолойгоо найдвартай болгохын тулд маш их болзол тулгаж байна. Хоолойд ямар нэгэн асуудал гарахад оросын цэргүүд хоолойгоо дагаад шууд орж ирдэг байх гээд байна. Хэдэн арван тэрбум долларын өртөгтэй, түүнээс ч илүүг борлуултаараа олдог хийн хоолойгоо монголчуудын хяналтад зүгээр нэг өгчих улс биш л дээ. Украйнууд европ руу гардаг хийн хоолойг нь барьчихаад нэг хэсэгтээ л оросуудыг бажигадуулсан.
1 | 0 Хариулах
Зочин [192.82.76.104] 2020/7/4
Одоо ч Оросуудын барьсан байр Оросын мэдэлд байгаа асуудал байна. Хамгийн солиолтой нэг зүйл бол Дорнод аймгийн засаг даргын тамгын газар нь хуучин Оросуудын барьсан барилгад байдаг ба одоо хүртэл жил болгон ТҮРЭЭСЭН ТӨЛБӨР төлдөг гэсэн. Юу гэсэн үг бэ, ямар илүүдээ гарсан мөнгө бэ???Газар мундсан биш нэг дөрвөлжин юм бариад орчихож чаддаггүй улс юм байх даа?
0 | 0 Хариулах
Зочин [196.1.236.226] 2020/7/2
ийм хог шиг ярилцлага бэлдэж оруулах нь зүгээр үү тэ? Сурвалжилагч нар минь хүнээс яриа авах бол бүү хөтөлж асуу, энэ чинь зарчимд нийцэхгүй, өөрт таалагдсан хариултаа авах гэж л хөтөлж асуудаг юм. Яана даа, сурвалжилагч нар гуйа? Хэзээ сурвалжилгаа захиалаггүй хийдэг болох юм бэ? Энэ ярилцлагаас чинь захиалга гүйцээсэн юм шиг өмхий үнэр ханхалж бна.
2 | 0 Хариулах
Зочин [99.252.1.218] 2020/7/7
Энд бол сурвалжлагчаас авахгүй өөрсдөө зохиогоод бичээд өгчихдэг юм.
0 | 0 Хариулах
Sola [98.144.113.194] 2020/7/1
Erunhiilugch Battulgaas asuuj uurchluh heregtei uchnuun gazar yag unuudur gehed Solongos hytaduudiin medeld bgai bizde Erunhiilugch ta hariult ug
1 | 1 Хариулах
Зочин [202.9.40.31] 2020/7/1
Omchildgui ezemshdgui ashigladag ged bgan bishu unshach
1 | 0 Хариулах
Ta sain bnuu? [202.9.46.159] 2020/7/2
Omchlvvlehgvi zow. Harin 60-300 jileer ashigluulj, ezemshvvlne.
0 | 1 Хариулах
Жонхуу санаагаа тат [85.248.227.165] 2020/7/1
Өмч бол эзэнтэй байх ёстой өмнө эзэнтэй байгаад эзэд тэмцдэг байсан бол энэ хуулиар тэмцэгч нарыг будаа хийж байна. Гол усаа ухуулахгүй гэсэн ард түмний тэмцлийг та нар хэний өмчийн төлөө тэмцээд байгаа юм гээд амыг хааж болохоор болж. Өмнө Монголын газар нутаг төрийн өмч мөн ард түмний өмч байсан тул төр газар нутгаа хамгаалж ард иргэд орон нутгаа хамгаалж болдог байсан бол одоо. Хэн юугаач хамгаалж чадахгүй эзэнгүй боллоо. Чиний нутагшуулаад байгаа төвөдүүдэд таатай хууль болж байгааг нуугаад яахав дээ тэд нарыг чинь түүж ална шүү дамжуулчихаарай.
2 | 0 Хариулах
зочин [64.119.17.50] 2020/7/1
Гол аюул нь олон улсад нийтийн гэдэг үг public гэсэн утгыг илэрхийлнэ. Гадны иргэн манай газрыг зараад шүүхдлээ гэж бодоход танай улс газраа үндсэндээ хуулиндаа public гээд заачихсан юм бна гэж тайлбарлана, энэ бол байж болохгүй үг. Төрийн нийтийн өмч гэхийн оронд ТӨРИЙН БӨГӨӨД МОНГОЛЫН НИЙТ АРД ТҮМНИЙ ӨМЧ гэж өөрчлүүлье
9 | 0 Хариулах
Zochin [194.230.146.241] 2020/7/2
Yajch bodson tusgaar ulsiin gazriig avii gej shuuhdej,shuuhni tuhain ulsiin hiliin zurvasiin dotor bgaaa gazriig public gej tusgasiin bn gej zargaldahguini oilgomjtoi bizde
0 | 0 Хариулах
Tanii zow [202.9.46.159] 2020/7/2
Zow hon toriin omch baih n: tord tsereg zewsegiin alban hvnch baigaa. Mon olon huuliin zaaltuudiig tor l haruitsana. Tor bolon Ardiin omch gewel bvvr ayultai.
0 | 0 Хариулах
Зочин [192.82.69.81] 2020/7/1
Хуульд зааснаар ард иргэд 0.7га газар өмчлөх эрхтэй ч аао саархан модтой, гол усанд ойр нэрийдлээр өмчлүүлдэггүй мөртлөө яахаараа баялагтай нь уул устай нь ашгилуулдаг юм бэ? Ард иргэд байгалийнхаа баялагаас хүртэж чадахгүй байхад Эрх мэдэлтэнгүүд эх орноо зарж л байдаг.
4 | 0 Хариулах
Зочин [103.26.195.120] 2020/7/1
Энэ хуульчийг Дорноговь аймагт бүх насаар нь тэнд амьдруулья. Ураны хордлогод орсон малын махыг идэж үзээд юм ойлгох юм шиг байна. Ард олон газрын наймаанаас болж үй олноороо зовж байхад хэнэг ч үгүй доромжилж байх юм. энэ залуугийн аав ээж нь Монголын газар шороог зарж амьдраарай гэж захисан юм болов уу?
2 | 0 Хариулах
Иргэн [103.26.195.120] 2020/7/1
Мөнхсайхан хуульчаа, сүүлийн 30 жил ард түмний амьдрал сайжирсан уу, муудсан уу? Та бүхний баталсан хуулиуд сайн хууль байсан болоод ард түмэн ийм хэцүү амьдарч байгаа юм уу? Бүх юмыг эрх баригчид та нарын баталсан хуулийн дагуу хийсэн гэдэг биз дээ? Тэгээд бид та нарын баталсан хуулиар жаргаж байгаа гэж үү? Өөрөө хууль баталж, үүний төлөө авсан мөнгөөрөө жаргаж байхад ард түмэн өөрийн чинь баталсан хуулиар зовж байна. Ийм байхад яаж өөрөө жаргал авчирсан юм шиг, эсвэл ард түмнээ юу ч ойлгодоггүй мал мэт тохуурхана вэ?
3 | 0 Хариулах
Ene huulchiin buruu [202.9.46.159] 2020/7/2
Ene huulch. Huulia sain medehgvi, zow hon huulia l medne. Bas deerees ireh daramt daah hv bish uchir ingej bichihiig n harhaar orowdoltei ym. Ghdee t1 iin zayag tenger medne gedeg dee taiwan bai. Haha
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.247] 2020/7/1
УИХ , ЗАСГИЙН ГАЗАРТ: ТАЙЛБАР ХИЙХИЙГ ШААРДАЖ БАЙНА. 6.2Г БУЦААЖ ӨӨРЧИЛ.
4 | 1 Хариулах
ничоз [54.36.117.136] 2020/7/1
Нийтийн гдг үг бснаас бхгүй нь др. Бсны аюул бдгийг санах
2 | 0 Хариулах
Онгироо [202.126.90.63] 2020/7/1
Үнэхээр ийм юм уншихаар бухимдахгүй байхын аргагүй юм аа. Өчнөөн га газар хэдэн арван жилээр өмчлүүлчихээд дараа нь үхэртийн хөндий манайхаа гэж дайрдаг хошин шог шиг юм болно доо. За гадаадууд байг гэхэд ӨӨРСДӨӨ Улаанбаатар хотын захуудаар энд тэнд өчнөөн га газар авахаа энэ гишүүд болиочээ. Энгийн ард 0.5 га газраа ч авч чадахгүй байхад хэдэн 10 биш хэдэн зуу, мянгаар хэмжигдэх га газартай байхын... бага байхад тоглож өссөн газрыг БГДүүрэгээр овоглодог Эрдэнэ гуай өчнөөн га газар хашаа татсан байхын... Сонсголонгийн гүүрний зүүн хэсэгт... энэ мэтийн бидний нүдэн дээр ил байгаа газрын асуудлыг хэн шийдэх ёстой юмбэ...
10 | 0 Хариулах
Онгироод [202.131.237.137, 165.225.102.71] 2020/8/2
Өмчлөх, ашиглах,эзэмших гэдгийн ялгааг ойлго мал минь. Гадныханд өмчлүүлэх тухай ойлголт байхгүй. Юу ч мэдэхгүй, ямар ч боловсролгүй хүн гэхэд хэцүүхэн хүний оронцог зүгээр л далд ор.
0 | 0 Хариулах
Sugar [202.126.88.138] 2020/7/1
1996 оны 5 сард батлагдсан Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 4.4 ттусгагдсан алдаатай буруу заалтыг сүүлийн үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр улам баталгаажуулж, харийнханд таатай, улсын эрх ашигт сөрөг хортой хууль болгон өөрчилсөн нь тодорхой харагдаж байна. Энэ мэдээллийг бичсэн хуульч гээд байгаа муу амьтан чи эх орноосоо урвагчдын бөгс долоогч л байнашдээ. Чааваас!!!
8 | 0 Хариулах
Зочин [103.212.117.246] 2020/7/1
Төрийн нийтийн өмч гэдэг нь таслалгүй тэгснээ холбоо үг шиг залгаатай юм. Энэ хэл найруулгын хувьд их хачин юм. Болдоогийн бусдын юм гэсэн шиг. Эсвэл Болдоогийн нийтийн юм гэж байгаа ч юм шиг. Болдоогийн эхнэр нийтийнх гэх гээд байгаанмуу харьцуулсан утгаар. Болдоогийн газар бусдынх ч гэж ойлгож болохоор юун хачин юм бэ дээ. Энд но байна оо гарцаагүй.
9 | 1 Хариулах
Зочин [202.126.89.186] 2020/7/1
Ашиглана гэдэг нь хэн ч уншаад ойлгоно. Одоо билчээрийн тухай?хууль засаад хэмжээ хугацааг тодорхой болгоно
4 | 0 Хариулах
s [202.21.108.166] 2020/7/1
esreg yriad bgaa humuustei halz uulzalt hiij oilgolt ogno uu Baasankhuu huulch yu yriad bna
1 | 0 Хариулах
Зочин [66.181.180.81] 2020/7/1
Урд хойдгүй зарагдах гээд зар яваад байгааг тайлбарал даа. Эзнийг нь олж өмчөө хуруу л даа
2 | 0 Хариулах
Зочин [202.179.26.83] 2020/7/1
битгий солиор новшнууд юм болгон дээр ард иргэд эргүү дүнхүү гэж бодох юм. зарж чадахгүй болоод хужаагийн сайтуудаар дүүрэн монголын газрыг хэдэн зуун мянган гаагаар нь зарна гэж байхуу.
6 | 0 Хариулах
Зочин [66.181.161.46] 2020/7/1
Эрхэм хуульч гуай гадаадын иргэн газар ашиглая гэвэл болно гэсэн заалт байгаад байгааг энэ муу хоёр цэхэр минь хараад, уншаад байна. Энэ зѳв заалт уу? 1996 Тѳрийн нийтийн ѳмчийн хуульд заасан уг ѳмчийг гадахдын иргэн, харьяхлалгүй хүнд эзэмшүүлж, ашиглуулж болно гэдэг нь тэгвэл Үндсэн хуулийг зѳрчсѳн хууль болж байна уу? Яагаад хүчингүй болголгүй ѳдий хүргэсэн юм бэ?
8 | 0 Хариулах
зочин [192.82.74.239] 2020/7/1
дорнот аймагт их хурлын гишүүн байсан алтангэрэлийг хятад нөхөр машинтай ирж миний газарт зөвшөөрөлгүй явлаа гэж маргаж байсан бичлэгийг харуулаад цацчих даа.тэгвэл мөнхсайхан мэтийн нөхөд юм бодох байлгүй дээ.
8 | 0 Хариулах
ganbold [202.70.34.130] 2020/7/1
итгэх аргагүй
2 | 0 Хариулах
Зочин [202.55.188.81] 2020/7/1
6.5 дээр тодорхой байна лээ ш д
2 | 0 Хариулах
Зочин [202.21.115.82] 2020/7/1
Өмчлүүлэх тухай яриагүй эзэмшүүлэх боломжтой болчихоод байгаа шдээ. Ард түмний толгойг эргүүлэх гээд л юм бичээд байхын! Төрийн нийтийн гэдэг болгосноор харьяалагүй хүн хүртэл эзэмшиж болох боломжтой болсон шүүдээ. 6.2 заалтаа өөрчлөхийг шаардаж байна
9 | 0 Хариулах
dd [89.12.119.74] 2020/7/1
NIITIIN gedeg ugiig yag yamar shaltgaanaar oruulj irsen be? Ingesneer huuliin yamar erh uuseh ve geed ter hutgan uimuulegchees asuuchih hun alga uu?
3 | 0 Хариулах
Зочин [202.9.46.148] 2020/7/1
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулинд: -"эзэмшүүлнэ"..., ...-"ашиглуулна" гэчхсэн байгаа... Энэ Үндсэн хууль болон бусад холбогдох амьдралд нийцээгүй хуулиудаа өөрчил.
1 | 0 Хариулах
Зочин [202.9.46.148] 2020/7/1
Өмчлөх гэж байхгүй ч Эзэмшүүлэх, ашиглуулах гэсэн байгаа. Энэ чинь угтаа нэг л ижил зүйл. Эзэмшиж ашиглаж байна гээд хэн нэгэн Монгол хүнээс мөнгөөрөө худалдаад авсан л бол минийх л гэж дайрна. Нэгдүгээрт. Хоёрдугаарт дээр нь байшин барилга бариад хэзээ ч салахааргүй юм болдог юм. Гуравдугаарт энд ажиллаж амьдарч бх хоорондоо монгол эмэгтэйчүүдийн толгойг эргүүлээд хүн амыг эрлийзжүүлэх ажиллагаа явагдана. Иймээс нөхөр Сумъяабазар ийм буруузүйл яриад бай. Битгий мэдээллийн сүлжээгээр их мэдэгчийн дүр эсгээд тэнэг, эх орныхоо эсрэг харийнхны гарт орсон урвагч аа харуулаад буруу зүйл яриад бай. Чаддаг мэддэг ажилаа л хий. Бөх өө л барилд. Бид газар нутгаа харийнханд өгөн барин байж шинэ хөгжил дэвшилд 1 шат ахиад ч яах юм билээ...??? "Хүний эрхээр жаргахаар Өөрийн эрхээр зов" гэдэг шүү. Наад худлаа тархи угаасан нийтлэлээ боль.
12 | 0 Хариулах
Зочин [202.55.188.33] 2020/7/1
6.2 huuliig butsaan uurchulxiig shaardaj baina
7 | 0 Хариулах
Уншигчнгөрсөн 4 [66.181.161.3] 2020/7/1
Лүндээжанцан мэтийн их мэдэгчийн гайгаар монгол улс газар нутгаа алдах нь дээ. Нийтийн гэдэг зүгээр л эзэнгүйдүүлж байгаа л гэсэн үг. Ер нь монгол улсад газар өмчлөх асуудал бараг хэрэггүй зүйл. Манайх шиг ийм цөөхөн хүнтэй хөгжил дорой улс газраа алдах тун аюултай. Одоо түрүүчийн гай гай хаалга цохиод хятад онлайн худалдааны зараар монголын газрыг зарна гэж байна. Энэ ёстой байж болшгүй зүйл. Тэр зард орсон газрыг хэн зараад хүний газар болоод тэр хятад газраа зараад байгаа юм бэ. Тэр зарсан новшийг тагнуулынхан олж олон түмэнд илээр мэдээлээчээ. Анархист ардчилалын гай ингэж л муугийн муугаар монголчууд бидэнд нөлөөлж байна. Бүх зүйл ямар ч хяналтгүй байсны гор нь гашуунаар тусах вий. Хүрэлсүхээ чи чи одоо энэ замбраагүй явдлуудыг зоригтой нууж хаалгүй ард түмний нүдэн дээр олигтойхон шийдвэрлээчээ. Одоо хэнээс шалтгаалахгүй зөвхөн танай намаас бүх зүйл шалтгаалах боллоо. Чи цэрэг хүний ёсоор шудрага чангахан байдаа. Одоо өөрийн хувийн асуудлаа март хувийн асуудалаа чи өнгөрсөн хугац
5 | 0 Хариулах
Заавал уншаад үзээрэй [211.36.136.147] 2020/7/1
Хамгийн гол нь "Төрийн болон Орон нутгийн өмчийн тухай" гэж хууль байдаг ба үүнд ТӨРИЙН НИЙТИЙН ӨМЧИЙГ гадаадын иргэн мөн харъяалалгүй хүнд эзэмшүүлж, ашиглаж болно гэж заасан бөгөөд харин сая үндсэн хуульд өөрчлөлт оруулж 6.2т газрын хэвлий түүний баялаг нь ТӨРИЙН НИЙТИЙН ӨМЧ МӨН гэж өөрчилсөн нь орон нутгийн өмчийн тухай хуулиар гадаадын иргэн, харъяалалгүй цагаач хүнд хэвлий газар, түүний баялагыг ашиглах улмаар эзэмшиж ч болох юм. Ингээд хуулиудыг та бүхэн өөрсдөө орж шалгаарай 1. Үндсэн хууль 6 зүйл 2-т https://www.legalinfo.mn/law/details/367 2. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 4 зүйлийн 4т https://www.legalinfo.mn/law/details/492 Худлаа пр.ыг икон.мн үргэлж оруулж байгаа болно өмнө 2020.5.25 бас иймэрхүү мушгисан мэдээлэл оруулсан яг ямар учиртай ингээд байдаг юм бүү мэд. Хэн нэгэн л ийм хийгээд байна даа
5 | 0 Хариулах
Зочин [64.119.21.173] 2020/7/1
нийтийн гэдэг нь англи хэл рүү public болчино. Монголдоо юу ч гэж тайлбарласан гадаад руу, олон улсынхаар бол public гээд л явна. Нийтийг гэдгийг арилгах хэхэгтэй.
8 | 0 Хариулах
Zochin [194.230.146.241] 2020/7/2
Mongol ulsiin huuli mongol uls dotroo uilchilni bizde.yun anglisheer public gej orchuulna gej erguuteed bgn.
0 | 0 Хариулах
Зочин [99.252.1.218] 2020/7/7
Малаа энэ бол аль хэдийнээ Монголын мэдлээс гараад хятадын сайтуудаар яваад байгаа биздээ, эргүү юм аа.
0 | 0 Хариулах
Иргэн [66.181.161.66] 2020/7/1
"мушгин гуйвуулж байгаа нь иргэдийг хэт басамжилсан, ийм юмыг ойлгохгүй мэтээр дорд үзэж буй хэрэг" ard tumrnii diilenhen 6.2 iig buruu gej uzej bhd "iim ymiig oilgohgu meteer dord uzej baigaa hereg" gesenee tailbarlwal yaj bn uhaan tutmag zaluu hun blhr oilgsongu henen heniigee mallah geed bgag!
3 | 3 Хариулах
Зочин [59.153.113.22] 2020/7/1
Unshaad oilgohgui [хориотой үг] narig yaltai ch bilee
1 | 3 Хариулах
Зочин [103.26.193.119] 2020/7/1
hurelsuh bolon genko battulgiin hulsnii bicheechid bur yostoi uhehnee ezdee umuuruud suid
5 | 1 Хариулах
Женко баттулга [185.220.101.9] 2020/7/1
Баттулгаас тэгвэл НИЙТийн гэж хэнийг хэлээд байгааг асуугаарай. Нийт дэлхийн юм уу эсвэл Монголд амьдарч байгаа нийт хүн юм уу гадаад хүмүүсийг оролцуулаад уу. Өмч бол заавал хариуцах эзэнтэй хэнд гэдгийг тодорхой заасан хуультай байх ёстой.
6 | 0 Хариулах
Яагаад Төрийн өмч байх ёс [66.181.161.29] 2020/7/1
1996 онд баталсан төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 4р зүйлд заахдаа төрийн нийтийн өмчийг харьяалалгүй иргэн хүртэл ашиглах тухай орсон байдгым
1 | 0 Хариулах
Зочин [174.221.8.38] 2020/7/1
Gazar nutgaa gadniihand aldchuul Erunhiilugch Erunhii said ulsiin ih hurliin gishvvd baigad yadiin ugasaa hudaldaj avsan ezedni Mongolchuudiig ezemshel gazrasaa huun bizdee iim ym bolhiig harj bnu. Huulia zasahgui bol
2 | 0 Хариулах
Minii hogshin odoo bolioo [66.181.161.29] 2020/7/1
Өмчлүүлэх тухай яриагүй эзэмшүүлэх боломжтой болчихоод байгаа шдээ. Ард түмний толгойг эргүүлэх гээд л юм бичээд байхын! Төрийн нийтийн гэдэг болгосноор харьяалагүй хүн хүртэл эзэмшиж болох боломжтой болсон шүүдээ.
7 | 1 Хариулах
Зочин [202.179.21.225] 2020/7/1
Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн” гэхээр өмчилж болно гэсэн үг. Эзэмшиж бол болдог. Өмчилнө гэдэг тэр хүний өмч тасалж авж болохгүй. Ганцаараа нэг гадаад хүн улс байгуулаад тусгаар тогтнолоо зарласан ч болно.
2 | 0 Хариулах
Төрийн нийтийн нэмсэн [66.181.161.29] 2020/7/1
1996 онд баталсан төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 4р зүйлд заахдаа төрийн нийтийн өмчийг харьяалалгүй иргэн хүртэл ашиглаж болох тухай орсон байдгым. Өөрөөр хэлбэл Дайнаас дүрвэж орж ирсэн баахан хүмүүс газар нутгийг чинь 100 жил ашиглах эрхтэй болноо гэсэн үг.
1 | 0 Хариулах
зочин [202.126.89.63] 2020/7/1
ТВ-үүд Үндсэн хуулийн 6,2 заалтаар хуульчдын дунд мэтгэлцээн явуулбал хэрэгтэй дээ
5 | 0 Хариулах
Баяр [202.126.90.138] 2020/7/1
Тэгээд наад газрыг чинь мөнгөтэй гадны хүн али баба сайтаас худалдаж аваад 20 30 жил эзэмшээд хашаандаа чамайг оруулахгүй байвал яах вэ
8 | 2 Хариулах
Зочин [103.26.193.119] 2020/7/1
ugaasaa tegne shde shuud hashaa hatgaj avaad manai gazraas zailvaa geed suuj baina
4 | 0 Хариулах
Зочин [66.181.185.119] 2020/7/1
Эзэмшил газрыг барьцаалж зээл авч болно зээлээ төлөхгүй бол зээлдүүлэгч нь эзэмшинэ аймаар
4 | 0 Хариулах
зочин [66.181.169.162] 2020/7/1
төрийн нийтийн өмч гэдэг чинь төр ард түмэнтэйгээ нийтээр эзэмших эрхтэй гарзууд гэсэн утга биш үү. Жишээ нь От, Эт , Тавантолгой гэх мэт яааагд гадныханд өгсөн мэтээр ойлгоод байгаан бол эсвэл энэ заалтын дагуу томоохон уурхай дээр гэрээ хийгдэхээр гадны нэг нөхөр буюу хөрөнгө оруулагч эзэмшихээр болчоод байна гээд байгаа юм уу.
1 | 2 Хариулах
Зочин [24.12.109.62] 2020/7/1
Engiineer chinii avsan gazriig gadaadiin irgen hudaldaj avad uurinh bolgoj bolno gesen ug. Niitiih bolhoor yach bolni gesen ug neg esondoo gazar nutgaa aldlaa gehed Mongoliin turd ymarch hamaaralgui bolj bna. Amerikt Indian chuudiin gazar nutgiig yg iim baidlaar avaad daraan gazar nutgaasni huusun
0 | 0 Хариулах
БОДЛЫН ХУЛГАЙЧ [203.23.49.6] 2020/7/1
ЭРГЭН ХАРАХ ЗААЛТУУДТАЙ ХУУЛИУДАА ЭРГЭЭД НЭГ ХАРААРАЙ. ЦООРХОЙ БАЙХ ВИЙ. ЗАРИМ НЭГ НЬ ГАДНЫ ЗАХИАЛГААР ХИЙГДСЭН Ч БАЙГААГ ҮГҮЙСГЭХГҮЙ ШҮҮ. ЭХ ОРНЫХОО ГАЗАР ШОРООГ ХАРИЙНХАНД ХУДАЛДАХААС СИЙХГҮЙ ХУЛГАЙЧ НАР БАЙГААГ ҮГҮЙСГЭХГҮЙ. ОДОО ШИНЭЭР ТОМИЛОГДОХ ХУУЛЬ ЗҮЙН САЙД ҮҮНИЙГ АНХААРЛЫН ТӨВДӨӨ БАЙЛГАХАД ИЛҮҮДЭХГҮЙ БОЛОВ УУ.
6 | 0 Хариулах
зочин [202.126.89.63] 2020/7/1
гадны захиалгат хуулийн заалтанд 1 кнопын ханш хэд бол
5 | 0 Хариулах
Зочин [24.12.109.62] 2020/7/1
Ene huulia zasaach Erunhiilegch Battulga
5 | 0 Хариулах
Зочин [59.153.85.120] 2020/7/1
Ерөнхийлөгч Баттулга та энэ нийтийн гэсэн хор уршигтай заалтаа буцаана уу.
7 | 0 Хариулах
Зочин [202.55.188.81] 2020/7/1
Монголчууд тэнэг биш больж үз
6 | 0 Хариулах
xaxaxa [66.181.168.8] 2020/7/1
Монголчуудын нэр барихаа болиорой тэнэгээ
1 | 4 Хариулах
Зочин [64.119.21.107] 2020/7/1
yamar teneg khun mongolynkhoo gazryg busdad zaraad l , eniig ni tur zasag zuwshuuruud bayj baykh we dee ,iim balay yumyg ami tawikh shakhsan muulakh buruutgakh yum olokhoo baysan argaa barsan , numbur one metiin nukhud l khiine dee
1 | 0 Хариулах
Зочин [103.10.21.29] 2020/7/1
Энэ саналбг баттулга санаачилж их хуралд з.энхболд оруулж батлуулсан. Гэхдээ үндсэн хуул йн бусад заалт дээр чагта тавьж энэ заалтыг оруулсан гэж хардаж бна. Яг яагаад гэнэт энэ үгийг үндсэн хуульд хавчуулав гэдэг их сонирхолтой. 30 жил үндсэн хуульд оруулалгүй зөвхөн дагалдах хуульд байсан үгийг хүчилж байж оруулав. Сонирхолтой байгаа биз дээ. Үндсэн хуулийн үг болгон амьтай хүчин чадалтай маш нарийн утга санаа агуулдаг. Тийм ч учраас үндсэн хуулийг анх батлахдаа маш их бодож байж хийсэн гэдэг. Энэ хуульч зүгээр л тархи угаалт хийж байна. Ойлгох хэрэгтэй. Хуульч хүн хуулийн үг олон салаа утга агуулдаггүй юм.
12 | 0 Хариулах
zochin [202.179.8.4] 2020/7/1
Энэ угаасаа Хүрэлсүхийн хуульч. Долигоноод байгаа шалтгаан нь ҮХЦ, Дээд шүүх ч юм уу гайгүй албан тушаал руу оччих санаатай. Заалтын хувьд МАН-ын гишүүд бүгд баталж, кноп дарсан шүү.
9 | 3 Хариулах
Зочин [202.179.25.162] 2020/7/1
ene hamgaalaad bgaa humuus bol urwagch shuu. ARD TUMNII omch gej huulind zaawal oruulah yostoi. Odoo bgaa huuliar ingej zarj bolj bgaa bol ene huuliig oorchloh zarah erhgui bolgoh yostoi,
8 | 1 Хариулах
Зочин [66.181.165.44] 2020/7/1
Zarj bolohguiee bitgii iim amarhan tarhia ugaalgaad baigaach. Zarim 1 sergelen tolgoi gadaadhiihniig zalilaad zarchihsan bol ter l biz Mongol ulsiin huulindaa tiim zaalt baihgui uchir butsaad ulsiin medeldee irne shuudee.
1 | 4 Хариулах
Зочин [99.252.1.218] 2020/7/7
Ирэхгүй болоод энэ мэт малаас өөр хүн тайлбар өгч чадахгүй гүйгээд байгаа биздээ.Бүх уул уурхайн лицензийг цуцалж мал аж ахуйгаа хөгжүүлж, өвөг дээдсээ шүтэн амьдарцгаая.
0 | 0 Хариулах
Зочин [196.54.16.22] 2020/7/1
Үнэндээ бид нар уншдаггүй болохоос манай монголын хууль гэж зүгээр сэг байлээ. Зөвхөн өөрсдөдөө хэрэгтэй заалтаа нэмээд бусад хуультай уялдах ёстойг мартсан байдаг. Монгол хэл найруулга, логикийн өчнөөн алдаатай хэн бичсэн нь мэдэгдэхгүй юм УИХ уншилгүй баталдаг. Хуульчид нь мэргэжлийн түвшинд биш байна гэж хэлдэггүй. Энэ нөхөр л гэхэд ийм байна. Бид бүгд монгол хэл мэднэ уншаад ойлгоно.
3 | 0 Хариулах
Зочин [66.181.185.119] 2020/7/1
Энэ заалтыг оруулсан МАН өөрөө хариуцлагтайгаар тайлбарлах ёстой яагаад яах гэж Нийтийн гэдэг үгийг оруулсанаа тэгээд бас Нийтийн гэх үг нь олон улсын шүүх арбитрт очвол юу гэж орчуулагдах ойлгогдох гэдгийг ч тайлбарла Занданшатар Хүрэлсүхээ!!!!!!! Энэ бандийн тайлбар хариулт болохгүй
15 | 0 Хариулах
Зочин [202.179.21.225] 2020/7/1
Тайлбар хэрэггүй одоогийн парламентаас буцааж өөрчлөхийг шаардах хэрэгтэй.
3 | 0 Хариулах
Зочин [66.181.185.119] 2020/7/1
Сая сонгуулиар Занданшатар л би зангараг гаргаж Үндсэн Хуульд нэмэлт оруулж өгсөн баатар гээл яваад байсан тэр хүн тайлбар хийх ёстой.
2 | 0 Хариулах
Зочин [196.54.16.22] 2020/7/1
Баттулга, Хүрэлсүх нар тэгээд оросын тал юм уу Хятадын тал уу? Орос руу нь толгой нь харсан хэр нь гар нь хятад руу хараад бөгс нь монголд баагаад байна уу?
3 | 0 Хариулах
Зочин [24.12.109.62] 2020/7/1
Z. Enkhbold hiisen ajil gesen shvv. Ene urvagch novshiig shuud shoron hii. Ene huuliig hurdan zasj zalruulahgui bol Amerikt baidag Indian araas orohne gazar nutgiin hudaldaj avad daraan gazar nutgaasni huusen baidiin
2 | 1 Хариулах
zochin [202.179.8.4] 2020/7/1
Парламентад олонх байсан МАН-ы гишүүд бүгд баталсан шүү. З.Энхболд ямар ҮХ-д оруулаад биччихсэн биш.
1 | 0 Хариулах
Зочин [24.12.109.62] 2020/7/1
Z. Enkhbold erunhiilegchiim zuvluh baisan bizdee. Battulga huuliin medlegtei boli huulind iim uurchlult oruulni gej bodohgui bna. Medeej ardni hytadiin tom lobby bga bizdee
1 | 0 Хариулах
Зочин [103.26.193.119] 2020/7/1
tegeed yahaaraa hyatdiin zariin site deer mongold gazar zarna ord zarna gej baidag yum be ingej hudlaa hurelsuh battulgiig umuuruh hereg yu baina uls eh ornoosoo urvasan baina da
3 | 0 Хариулах
Зочин [66.181.165.44] 2020/7/1
Hen yu ch gej zar tavij bolno. esvel 1 zurgiig yaj ch yanzalj bolno. 10 jiliin suragch photoshop deer yanzaldag bolson tsag. Alibaba deer tegeed ch gazar zarna gesen tiim torliin zar bairshuuldaggui. Dandaa baraa buteegdehuun zardat site
1 | 3 Хариулах
Зочин [103.26.193.119] 2020/7/1
chi ch harsan bi ch harsan chih hudalch nud unench gedeg shu de ugaasaa todorhoi barimt n baigaad baihad l ugui geed baih yum esvel chamd mongoliin erh ashigaas iluu hurelsuh battulgiin erh ashig iluu baigaa yumu uuruusuu asuugaad uz.
1 | 0 Хариулах
Зочин [103.212.117.32] 2020/7/26
Хүн мөнх амьдрахдаа дүрээ сольдог
0 | 0 Хариулах
Зочин [66.181.185.119] 2020/7/1
Ийм новшийн юм хийчихээд тэр 96 оны хуулиа засахгүй яаасийн хохчинь та нарын тавилан нь гээд бнуу.Монголчуудын газар шороогоор оролдвол буулга нь их л хүнд бууна шүү
4 | 0 Хариулах
Зочин [196.54.16.22] 2020/7/1
92 оных нь хууль зөв байхгүй юу. Тэрийг сая 2019 онд "нийтийн" гэдэг үг нэмж өөрчилж гэнэ. Баттулгын саналаар Хүрэлсүх, болон өмнөх парламент. Тэгээд байрлаад хоорондоо тэврэлдээд сүйд болоод байсан. Тэр өдөр.
5 | 0 Хариулах
Зочин [103.212.117.32] 2020/7/26
Эрлийз засаг байгуулахгүй бол хасын эргэлтээр түүх давтагдаж засаглал солигдоод байна. Яаг л хойд урд нас шиг.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.60] 2020/7/1
T1 buges
1 | 0 Хариулах
Зочин [66.181.161.62] 2020/7/1
ALIBABA DEER HOTIIN ZAHIIN GAZRUUDAAS UNE ZAAGAAD ZARAAD EHELTSEN BN. ENE HUULIA OORCHIL! BOGS UHDAG HUULICHDIIN ILT HUDAL NIITLEL BOL LAI L BN SHU!
5 | 0 Хариулах
Зочин [196.54.16.175] 2020/7/1
Ер нь бол хууль дээр үеийнх нь бол бараг засалтгүй. Харин тусгаагүй юмаа л нэмнэ үү гэхээс засалтгүй. Энэ хууль гарч байх үед Баттулга ганзагын наймаанд л явж байсан байж. Толгой нь хүрэхгүй. public гэдгийг оруулахдаа яаж оруулах вэ гэдгээ хүн эхлээд бодох ёстой байдаг? Мөн уламжлалаар ашиглагдах хэллэгээ юу гэсэн үг болохыг эхлээд ойлгох шаардлагатай.
1 | 0 Хариулах
Нийтийн өмч ? [196.54.16.175] 2020/7/1
Нийтийн өмч гэх хэтэрхий ерөнхий байна. Нийтийн өмч мөн бол гадаадын иргэн өмчлөх боломжтой. Учир нь гадаадын хүн нийтийн өмчийн газар дээр гишгэж амьдарч болж байгаа л бол өмчлөх бүрэн боломжтой. учир нь хуулинд нийтийн өмч гэж заасан байна. Нийт гэдэгт МУ-ын газар дээр гишгэж буй хэн ч байж болно. Эргүүлээд засах л шаардлагатай заалт байна. Дамжуулаад дамжуулаад явбал гадаад хүн өмчлөх боломжтой гэсэн утгатай заалт байна.
5 | 0 Хариулах
Зочин [196.54.16.175] 2020/7/1
Монголд автобусанд 30-аад хүн байгаад автобус шатаж байвал бүгдийг НИЙТЭЭР нь аврахыг хичээнэ! 30-н 10 нь гадаад хүн байна гэж орхихгүй. НИЙТ гэдэгт гадаадын иргэн ч орно. Харин төрийн гэвэл мэдээж монголын төрийг л хэлнэ.
3 | 0 Хариулах
Зочин [196.54.16.175] 2020/7/1
Ингээд л авсан газраа шүүх дээр хамгаалаад аваад гараад ирнэ. Шүүгч яаж ч чадахгүй. Логик нь зөв тул хууль нь тийм тул. Тиймээс үүнийг эргүүлж засан зөвхөн Монгол төрийн өмч гэж заах хэрэгтэй.
5 | 0 Хариулах
ZOCHIN [124.158.95.138] 2020/7/1
hiitiin geheer delhii deer hench baisan hamaatai bolno.mongoliin ard tumnii niitiin unch gej todotgoj uguuchee
2 | 1 Хариулах
Зочин [66.181.165.44] 2020/7/1
Bitgii hudlaa dongosood bai. Niitiin ezemshil gedegt gadaadiin irged ogt hamaarahgui!! Oron suutsnii dundah zam talbaig niitiin ezemshiliin talbai gej helj yarisaar l irsen odoo ch tegj yaridag. Teglee geed gadaadiihan umchluud baisan yum haa baigaa yum. Chi ali ch gadaad uls ruu zorchij bolno. ter ulsad niitiin ezemshiliin uchnuun olon gazar baigaa. chi ochood ali negiig umchluh erhtei geed notloldoo tegvel
2 | 5 Хариулах
Хүн [202.126.90.127] 2020/7/2
Чи хуулиа бүтэн уншиж бүтэн ойлгочхоод хэрэлд
0 | 0 Хариулах
zochin [202.179.8.4] 2020/7/1
Энэ нэг хуульч МАН-ы хуульч болжээ. Хүрэлсүхээс албан тушаал горьдчих санаатай, больж үзээ чи, ичээч
9 | 6 Хариулах
хаха [66.181.168.8] 2020/7/1
Үнэн зөв намын үхэрнүүд даргатайгаа таарсан мал
1 | 3 Хариулах
Зочин [64.119.24.88] 2020/7/23
Засагт бизнесмен хүн орж болдоггүй. Өөрөөр хэлбэл жижигддэг
0 | 0 Хариулах
Зочин [103.212.117.32] 2020/7/26
Хоёрдугаар ээлжийн популистууд илүү аюултай.
0 | 0 Хариулах
Зочин [103.212.117.32] 2020/7/26
6.2-оос нийтийн гэдэг заалтыг хасаж Газрыг зөвхөн монгол улсын иргэд аж ахуйн нэгж хувьчилж авч болох ба харин газрын баялаг нь (хөрсөн доорх болон дээрх) бүх ард түмний өмч юм гэх заалтыг
0 | 0 Хариулах
Зочин [103.212.116.161] 2020/7/30
түүхэнд төрийн нийтийн гэх хуулын заалтаар газраа өөр улсад худалдсан зүйл тохиолдсон
0 | 0 Хариулах
Зочин [103.212.116.161] 2020/7/30
Өөр улсын түүхийг давтаж нийтийн гэх заалтыг
0 | 0 Хариулах