Индэр    
2019 оны 12 сарын 12
Зураг
iKon.mn сэтгүүлч

ХУУЛИУД: Нэг хүүхэд төрүүлсэн эхэд ч НДШ төлсөн хугацааг 1.6 жилээр нэмж тооцно

Зураг

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд даатгуулагчид, тэр дундаа даатгуулагч эхчүүд рүү чиглэсэн хэд хэдэн өөрчлөлт орсон нь ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх гэж байна.   

Өөрөөр хэлбэл, хуулийн нэмэлт өөрчлөлтүүд Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд тусгагдсан.

Та бүхэнд ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс дагаж мөрдөх тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой зарим хуулийн ОНЦЛОХ заалтуудыг сануулъя.

Хуулийн заалттай холбоотой зарим тайлбарыг НДЕГ-ын Бодлогын хэрэгжилт, судалгааны газрын дарга Ц.Ганцэцэгээс тодруулав.


Өнгөрсөн сарын байдлаар нийгмийн даатгалд даатгуулагчдын тоо 1.1 саяд хүрчээ.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд ямар өөрчлөлт орсон бэ?

Тус хуулийн Нэгдүгээр бүлэг 3.5 дахь заалт: Төрүүлсэн болон гурав хүртэл настайд нь үрчлэн авч зургаан нас хүртэл  хүүхдээ өсгөсөн эхийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нийт хугацаан дээр төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхэд бүрийн тоогоор нэг жил зургаан сарыг нэмж тооцохоор зүйлчилжээ.

Энэ нь даатгуулагч ээж хэрвээ 10 жил нийгмийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд дөрвөн хүүхэдтэй бол хүүхэд бүрийн тоогоор 1.6 жил нэмэгдэж, нийт 6 жил нийгмийн даатгал төлснөөр тооцогдоно гэсэн үг.

Үүний дагуу 2020 онд нийт 12.9 мянган эх хамрагдана хэмээн тооцоолж, нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсөвт нийт зургаан тэрбум төгрөг зарцуулахаар батлагджээ.

Тус хуулийн Зургаадугаар бүлэг 19.2.1 дэх заалт: Тэтгэмж авах эрх үүссэн эхэд тэтгэмжийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 12 сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас 100 хувиар тооцож, дөрвөн сарын хугацаанд жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгоно.

Албан журмын болон сайн дурын даатгуулагчийн ​гэсэн нийгмийн даатгалын хоёр хэлбэрээс хамаарч жирэмсний болон амаржсаны тэтгэмж ялгаатай байдлаар олгодог байв.

Тодруулбал, одоо байгаа хуулийн 19.2.2-т зааснаар Албан журмын даатгуулагч эхийн хувьд шимтгэл төлсөн 12 сарын дундаж цалингийн 100 хувиар бодож олгодог байсан бол сайн дурын даатгуулагч хувьд 70 хувиар бодож олгодог байсан юм.

Харин ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хуулийн тус заалтыг хассанаар сайн дураар даатгуулсан ээжүүд жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг өөрийн тэтгэмжийг төлсөн 12 сарын дундаж орлогоос 100 хувиар бодож авах юм.  

Ийнхүү 30 хувийн нэмэгдэл зөрүүг сайн дурын даатгуулагч 6.9 мянган ээж авах боломж бүрдэж байгаа бөгөөд үүнд зориулж 4.7 тэрбум төгрөгийн тэтгэмжийн даатгалын зарлагыг төсөвт нэмж суулгажээ. 

Тус хуулийн Нэгдүгээр бүлэг 3.6 дахь заалт: Хүүхдээ гурван нас хүртэл нь асарч байгаа албан журмын даатгуулагч эхийн шимтгэлийг ажил олгогч нь, сайн дураар даатгуулагч эхийн шимтгэлийг ажил олгогч нь, сайн дураар даатгуулсан эх тэтгэмж авах эрх үүссэн бол тэтгэмжийн даатгалын сангаас, бусад тохиолдолд 50 хувийг төрөөс, 50 хувийг эх өөрөө төлнө гэжээ.

Албан журмын даатгуулагч эхчүүдийн хувьд ажил олгогч нь хариуцах зохицуулалт хэвээрээ үлджээ.

Харин Нийгмийн даатгалын шимтгэл төлөгч ажил олгогчдын тоо энэ оны арваннэгдүгээр сарын байдлаар 47,451 болсон байгааг доорх графикаас харж болно.

Сайн дурын даатгуулагч эхчүүдийн хувьд тэтгэмж авах эрх нь үүссэн буюу нийт 12 сар шимтгэл төлсөн байх, үүнээс сүүлийн зургаан сар нь тасралтгүй төлсөн гэх болзлыг хангасан тохиолдолд хүүхдийнх нь гурван нас хүртэлх хугацааны шимтгэлийн 50 хувийг даатгуулагч эх өөрөө, 50 хувийг нь Тэтгэмжийн даатгалын сангаас төлнө.

Үүнд нийт 7.2 мянган сайн дурын даатгуулагч ээж хамрагдахаар болсон бөгөөд Тэтгэмжийн даатгалын сангаас төлөх 50 хувийн шимтгэлд 2.6 тэрбум төгрөг зарцуулахаар төсөв батлагдсан байна.

Нийгмийн даатгалд огт даатгуулаагүй эхчүүдийн хувьд хүүхэд гурван нас хүртэл нийгмийн даатгалын шимтгэл дээр ногдох шимтгэлийн 50 хувиа өөрөө төлсөн тохиолдолд 50 хувийг нь төрөөс төлөх зохицуулалттай болж байна.

Үүнд нийт 51.5 мянган ээж өөрийн төлөх шимтгэлийн 50 хувийг төлсөн тохиолдолд улсын төсвөөс 13.6 тэрбум төгрөгийг нийгмийн даатгалын шимтгэлд төлөхөөр тусгажээ.

Тэгвэл тухайн ээж сарын хэдийг төлнө гэсэн үг вэ?

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны 2018 оны 05 дугаар тогтоолоор 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг сард 420 мянган төгрөг байхаар шинэчилсэн билээ.

Үүний дагуу нийгмийн даатгалын сарын доод шимтгэл 56,700 төгрөг болох юм. Үүнээс сайн дурын болон, огт даатгуулаагүй эхийн 50 хувийг буюу 30,450 төгрөгийг төр хариуцах бол үлдсэн 50 хувийг тухайн ээж өөрөө төлөөд хүүхдээ гурван нас хүртэл хөнгөлөлттэй нөхцөлөөр даатгуулах боломжтой болж байгаа юм. 

Тус хуулийн Зургаадугаар бүлэг 19.1.3-т зааснаар Хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаандаа дахин хүүхэд төрүүлсэн тохиолдол бүрт жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгохоор болов.

Яг өнөөдөр хэрэгжиж буй хуулиар "Хөдөлмөр эрхэлж байгаад хууль тогтоомжид заасны дагуу хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацаанд дахин хүүхэд төрүүлсэн эхэд жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгоно. Энэ тохиолдолд уг эхийн чөлөөтэй байсан хугацааны хоёр удаагийн төрөлт хамаарагдана" гэсэн байдаг. 

Харин 2017 оны хоёрдугаар сарын 2-ны өдрийн хуулиар энэ хэсгийн “Энэ тохиолдолд уг эхийн чөлөөтэй байсан хугацааны хоёр удаагийн төрөлт хамаарагдана” гэсэн өгүүлбэрийг хассанаар ирэх оноос хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаандаа дахин хүүхэд төрүүлсэн тохиолдол бүрт жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгохоор болсон.


Тус хуульд заасны дагуу 15-60 насны малчид болон хувиараа хөдөлмөр эрхлэгчид 1995-2019 оны тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлж, 2020 оноос гурван төрлийн тэтгэвэр авах боломж бүрдэж байна.

Үүнд:

  1. Өндөр насны тэтгэвэр,
  2. Тахир дутуугийн тэтгэвэр буюу өвчин, ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 50 болон түүнээс дээш хувиар алдсан иргэн тэтгэвэрээ тогтоолгож болно,
  3. Тэтгэвэр тогтоолгосон иргэн нас барсан тохиолдолд гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүд нь тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах боломжтой.
Тэгвэл тухайн иргэн сард хэдэн төгрөг төлнө гэсэн үг вэ ?

Тус хуулийн 5.1-д зааснаар "Иргэний сард нөхөн төлбөл зохих тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ нь тухайн үеийн Засгийн газар болон эрх бүхий этгээдээс батлан мөрдүүлсэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 10 хувьтай тэнцүү байна" гэжээ.

Энэ нь ирэх оноос хэрэгжих Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны тогтоолын дагуу нэг сард 42 мянган төгрөг болно гэсэн үг юм.


Хөнгөлөлттэй нөхцөлөөр эрт тэтгэвэрт гарсан зарим иргэдийн тэтгэврийг нэмэгдүүлэх тухай хууль ч хэрэгжинэ.

Үүнд, 1991 оны БНМАУ-ын Тэтгэврийн тухай хуулиар тухай үедээ олон хүүхэд төрүүлж, наснаасаа эрт тэтгэвэрт гарсан ээжүүд болон олон жил шимтгэл төлсөн мөртлөө нас харгалзахгүй тэтгэвэр тогтоолгосон эрэгтэйчүүд багтаж байгаа бөгөөд нийт 21.2 мянган хүн хамрагдах аж.

21.2 мянган хүний тэтгэвэр ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс 50 мянган төгрөгөөр шууд нэмэгдэнэ. Энэхүү тэтгэвэрийн нэмэгдэлд 12.7 тэрбум төгрөг улсын төсвөөс зарцуулахаар болжээ.

Ташрамд дуулгахад, тэтгэвэр авагчдын тоо жил бүр 20 мянга орчмоор нэмэгддэг талаар НДЕГ-ын Бодлогын хэрэгжилт, судалгааны газрын дарга Ц.Ганцэцэг хэлсэн юм.

Тэгвэл 2016 оноос хойш тэтгэвэр авагчдын тоо хэрхэн нэмэгдсэнийг дараах графикаас харах боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
33
Зураг
ЗӨВ, ГОЁ
6
Зураг
БУРУУ
5
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
78 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [59.153.86.133] 2025/2/13
1990-ээд онд 3н хүүхдээ алдаж байсан юмаа 2с дээш насны одоо 55тай 22жил нийгмийн даатгал төлсөн, энэ жил тэтгэвэрт гарах гэж байгаа юм талийгаач болсон хүүхдүүдийн минь жил нэмэгдэж бодогдох болов уу?
0 | 0 Хариулах
зочин [66.181.182.49] 2023/12/8
2020 оноос өмнөх тэтгэвэрт гарсан хүүхэдтэй ээжүүд хохирсон гэж ойлгож болох уу
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.127] 2020/7/9
Хэдэн нягтлангуудын үйлийг нь үзсэн ажил хийж байх юмдаа
0 | 0 Хариулах
Туяа [202.21.117.178] 2020/1/9
Би улсад 34 жил ажиллаж ажиллаж байна. Нас 52 той нэг хүүхэд төрүүлсэн тэгэхээр 1 хүүхдийн 1,6 жил нэмэгдээд цаана нь 1,4 жил ажиллаад тэтгэвэрээ тогтоолгож болно гэсэн үгүү. 53,4 настай тэтгэвэт гарч болно гэсэн үгүү. Хариу
0 | 0 Хариулах
зочин. [66.181.161.4] 2020/1/8
Нийгмийн даатгал тѳлѳѳд 23н жил болж байна. Одоо 4 хүүхдийн 6 жил нэмэгдээд нийт 29 жил болж байна. Одоо нас маань 46тай. Тэтгэвэрт гарч болох уу.
8 | 18 Хариулах
Зочин [202.21.109.35] 2020/1/6
Тэтгэвэртээ тогтоолгосон ээжүүдэд хүүхэд төрүүлсэн жилийг нь нөхөж өгөх ёстой!Бүү ялгаварла! Энэ хуулиа эргэж хар!!! Ялгаварлан гадуурхсан Үндсэн хуулиа зөрчсөн хуулийг чинь эрс эсэргүүцэж байна!
3 | 0 Хариулах
Зочин [202.126.89.1] 2020/8/24
дэмжиж байна
0 | 0 Хариулах
зочин [124.158.105.2] 2020/9/25
Тийм шүү ялгаварладаг нь ямар учиртай юм бэ
0 | 0 Хариулах
зочин дэмжинээ [66.181.182.49] 2023/12/8
дэмжинээ
0 | 0 Хариулах
Зочин [122.201.31.113] 2019/12/27
Хүүхэд төрүүлж чадахгүй болсон эмэгтэй яах болж байна. Энэ чинь нэг ёсны ялгавран гадуурхал болсон байна.
3 | 1 Хариулах
Zochin [67.180.129.0] 2019/12/22
Насны хишигээ хуримтлуулж байгаад авах гэсэндээ чинь буцааж татна гээд бичсэн байна. Энэ ариа дэндэж байгаа юм биш уу. Насны хишгийнх нь дансанд байж байхад хэнд садаа болоод байгаам бэ. Настан болгонд данс нээгээ биз дээ.
1 | 0 Хариулах
Хршмм [66.181.161.13] 2019/12/20
Ажил хийдэггүй ээжийг төр хариуцна гэнэ шүү 50хувийн өөрсдөө 50 төр даана гээд байгаам бишүү
0 | 0 Хариулах
Чимэг [202.9.40.27] 2019/12/19
Тэтгэвэрт өнэгөрсөн жил гарсан хүн хүүхдүүдийн тоогоор 1,6 жил ч байхгүй, 2000 оноос хойш хувиараа хөдөлмөр эрхэлсэнээ ч нөхөн тооцуулахгүй юм байна.Яагаад хэрэгжүүлэх журам гарахгүй байж 2020,01,01 -нээс хэрэгжүүлнэ гээд байгаа юм гэсэн нь ийм учиртай байж. Ирэх оноос тэтгэвэрт гарах ээж хүүхдүүдийнхээ тоогоор ажилласан жилээ ч нэмүүлж, хувиараа хөдөлмөр эрхэлсэнээ ч нөхөн тооцуулж болох хязгаарлагдмал хууль гарчээ. Хууль гарсан доороо хэрэгжүүлсэн бол би хамрагдах байж,Энэ засаг төр ч их нохойтож байна даа. Ядаж хууль баталсан оноос нь тооцон хэрэгжүүлж болно шүү дээ.Нөхөн тооцох хуулийг хүлээж ядаад л нас болоод гарсан даа.
1 | 0 Хариулах
Зочин [202.21.103.18] 2019/12/17
"хүүхэд бүрийн тоогоор 1.5 жил нэмэгдэж, нийт 16 жил нийгмийн даатгал төлснөөр" гэнэ. энийгээ засаач ээ 16 биш 6 жил юм биш үү. Үржүүлж ч чадахаа байцан юм уу.
2 | 4 Хариулах
өмнөх 10 жилээ хараа [202.179.11.246] 2019/12/19
өмнө нь 10 жилтэй байсан байгаа биз
0 | 2 Хариулах
Зочин [202.9.40.27] 2019/12/19
10 жил ажилласан дээр 4 хүүхдийн 1,6 жил нь 6 жил болоод 16 жил болж байгаа юм байна.
1 | 0 Хариулах
Зочин [116.33.64.78] 2019/12/16
Үнэн популист хууль юмаа.
1 | 0 Хариулах
Зочин [202.9.46.118] 2019/12/15
Өмнө тэтгэврээ тогтоолгочихсон эхчүүдэд ажилласан жил дээр хүүхэд төрүүлсэн 1,5 жилийг нөхөн нэмэх үү?
1 | 10 Хариулах
Би [66.181.180.158] 2019/12/16
Гүй бха. Тэгвэл 70.80хүрсэн хүмүүс хүртэл хамрагдаад дахин шинэчилж тогтоох бөөн юм болох бх. Миний бодлоор шинэ оноос тэтгэврээ тогтоолгож бга хүмүүс энэ хуулинд хамрагдаад явах бха
0 | 1 Хариулах
зочин [202.126.88.51] 2019/12/21
Нэгэнт л тѳрүүлсэн ѳсгѳсѳн хүүхдийг нь харгалзаж байгаа л юм бол заавал хууль хэрэгжих жилээс тооцох нь учир дутагдалтай, хѳгшин залуу гэлтгүй нийт ээжүүдийг хамруул. Хѳѳрхий олон хүүхэд хѳхѳѳрѳѳ тэжээсэн эх хүний яс нас хальсан хойноо цайрч харагдахгүй хав хар байдаг гэсэн шүү. Тийм болтлоо хамаг кальцаа шимүүлсэн ачтан. Хууль хэрэгжихээс ѳмнѳ тэтгэвэр тогтоолгосон хохь нь гэсэн шиг орхиж болохгүй ээ. Би ээждээ 1.5 хувь нэмүүлмээр байна. Миний ээж 80 хүрсэн буурал 8 хүүхэд тѳрүүлж тэд нь бүгд тѳр улсдаа хувь нэмрээ оруулж явна
1 | 0 Хариулах
уламбаяр [202.126.89.165] 2019/12/14
ажил хийж бгаагүй зургаан хүүхэдтэй бол тэтгэвэр олдох уу
0 | 16 Хариулах
Зочин [66.181.186.44] 2019/12/14
Энэ халамжийн бодлогуудаа нийгийн даатгалтай хольж хутгахаа болимоор юмаа.
0 | 0 Хариулах
Zss [66.181.161.117] 2019/12/14
Tetgeweriin nasiig ug ni ylgawartai ihesgeh bsiin. Uls ?torchid ⛩ zahirgaanii Alban haagchid yahaw 60. 65 nasandaa l yum bgaa. ⛩ vilchilgeenii ajilchid hetsvv shd j.bel hvitend horj haluund halj bgag zam talbain vilchlehch. Zamiin jolooch zamchin hognii achigch jolooch. Uurhain ajilchid gd hvnd hortoi notsold ch orohgvi hetsvv ajilchid zondoo l bn shsee . Bvr vilchilgeenii Alban haagchid ch orohgvi tetgemj awah erh bkhvi bdagiin bn Lee shde mongolion Ul's torchid oorssoddo hamaatanuudda zoriulj huuli bataldag balai hvmvvs. Bvr tetgewert garahad 30 40 jil ajilchaad bhad 2 hon say torognii tetgemj ogson Gazar bn
2 | 0 Хариулах
Zochin [66.181.161.117] 2019/12/14
Ugaasaa l 1 hvvheded 1.5 tootsoj tetgewert oruuluuldag bizdee. Tegeed ch tetgewert garagchdiin too osoj bgaa ni tord neeh daramt bolohgvi niigmiin daatgalaa ter chineegeeree l tolson l hvmvvs bgaa. End bichseneer bol tetgewert garagchid osoj bgaa gedeg ni manai mongolchuud vheh ogohgvi bn gd bgamuu haashain.
1 | 1 Хариулах
Сугир [202.126.88.64] 2019/12/14
Төрсөний дараа өгдөг 50мянгыг тэтгэмжтэй хамт өгч болдоггүй гэж үнэн үү яагад улсаас өгч мөнгийг давхардаж болохгүй гээд байгах юм бэ
0 | 0 Хариулах
Амараа [103.229.123.4] 2019/12/13
30 жилээс дээш улсад ажиллаад тэтгэвэртээ гарч чадалгүй нас барсан хүмүүсийн үлдсэн гэр бүлд нь нийгмийн даатгалд төлсөн мөнгө, авах тэтгэвэрт нь тохирсон тодорхой хувийг олгож байх нь шударга ёсонд нийцнэ. Одоогийн хуулиар 30-40 жил татвар шимтгэл төлчихөөд тэтгэвэртээ гарч чадалгүй нас барахад оршуулгын ганц сая төгрөг өгч байгааг юу гэж ойлгох вэ? Энэ хүнлэг, шударга нийгэм мөн үү? ҮЛдсэн гэр бүл нь шууд л эмзэг бүлэгт орчих юм. Зохицуулалт зайлшгүй хэрэгтэй байна.
9 | 4 Хариулах
Алтаа [203.91.117.8] 2019/12/22
Яг тийм оюутан хүүхдэд нь банкны зээл өвлөгдөн үлдэж бн шүү дээ ядаж зээлээс нь нийгмийн төлсөн нь хасаж бмаар бн
2 | 1 Хариулах
Зочиг [202.126.89.94] 2019/12/13
1974 онд төрсөн 2 хүүхэдтэй эмэгтэй шинэ хуулиар 65 насандаа тэтгэвэрт гарна гэсэн. Энэ үнэн үү
3 | 12 Хариулах
Зочин [182.160.34.183] 2019/12/28
Жилд 3 сар нөмээд явна гэсэн эсэргүүцэх хүн байхгүй тэгээд аль эрт батлагдаад нэмээд явхаар өнгөрсөн хойно дугарцгаах юмаа францад 62 тэтгэвэрийн нас болгоно гэсэн бөөн эсэргүүцэл ажил хаялт болж бна гэж зурагтаар гарч бсан
0 | 0 Хариулах
Mongontuul [66.181.161.24] 2019/12/13
Sn bnuu 2020ond malchin eejid hvvhdiin toogoor 1.5 jilee ogoh ym bolowuu eswel busad daatgal tologchid yumuu.
1 | 0 Хариулах
Зочин [182.160.34.183] 2019/12/28
Бүх эхчүүд
0 | 0 Хариулах
зайл [103.212.118.46] 2019/12/13
арай юмаа. Хүүхэд гаргахын оронд тасралтгүй ажилласан ганц нэг хүүхэдтэй эмэгиэй илүү их хохирч бна.
1 | 1 Хариулах
Хм [66.181.180.158] 2019/12/16
Хэн хүүхэд битгий гарга гэсийн. Хүн амын өсөлтөнд амжилт гаргаж бна, өөрийгөө золиосолж ажлаа орхиж бна. Ийм зэргийн төрийн халамж эдлэлгүй яадгийн.орос путин цаана чинь хүн амаа өсгөх гд маш том халамж үзүүлж бна
3 | 1 Хариулах
Зочин [182.160.34.183] 2019/12/28
Жил дээр чинь 1ч бай 2 хүүхэд ч бай 1.6 г нэмнэ ш дээ
0 | 0 Хариулах
Уншигч [203.91.115.40] 2019/12/13
Наад гарчигаа унш даа сэтгүүлчээ. Зүгээр үү тээ. Нэг хүүхэд төрүүлэхээр хүүхэд төрүүлсэнд тооцогддоггүй байсан юм уу. Юугаа бичээд байгаа юм бэ. Төрүүлсэн хүүхдийнх нь тоогоор ажилласан жилийг нь нэмэгдүүлнэ гэдгийг ийм тэнэг нэмэлт тайлбаргүйгээр чинь хэвийн бүх хүн ойлгоно.
6 | 5 Хариулах
Зочин [139.5.219.227] 2019/12/13
Манай энэ монгол сэтгэлгээ яагаад ингэж мөнгө үрэх хүртэлээ хөгжөөд байнаа ядаж нэг удаа ч гэсэн манай эмээ шигболноо гээд тэвчих юм бол овоо хэдэн төгрөг манийтай болчих юм даа
1 | 1 Хариулах
Зочин [66.181.161.62] 2019/12/12
Амралт авахад амралтын хоног, мөнгөн дүн нэмэгдэх үү
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.246] 2019/12/12
Амралтын мөнгийг Нийгмийн даатгалын сангаас биш ажил олгогч өгдөг, энд нийгмийн даатгалын хууль яриаад бн, тэхээр яахнуу хамаагүй байх нь, хамаагүй гэж юугсэн үгэв? Нэмэхгүй гэсэн үг
2 | 0 Хариулах
Зочин [192.82.70.22] 2019/12/12
Za ingej havtgairuulahaa bolimoor yum. Malchid sard 42.0 tolchood tetgevert garahaaraa 246.0 myanga sar bur avna. Getel nasaaraa niigmiin daatgal undur tulchuud 300.0 tetgever avna. Yu gesen ugiin
3 | 0 Хариулах
Х х [192.82.75.16] 2019/12/12
Тэтгэвэрийн доод хэмжээ 320 ыг малчид авна сард нийгмийн даатгалд цалингаасаа 70мянгийг суутгуулаад адил 300р бодогдож бн
0 | 1 Хариулах
зочин [202.21.108.131] 2019/12/12
90-д оноос орон тооны цомхотголоор армиас -38-58 тэтгэвэртээ гарсан улсуудад тэрг 50,000 нэмэгдэх үү?Хүүхэдтэй эхчүүдийн хамрагдах насыг хэлнэ үү?
0 | 4 Хариулах
Зочин [182.160.34.183] 2019/12/28
50 нэмнэ гэсэн
0 | 1 Хариулах
Zochin [139.5.218.115] 2019/12/12
Ipotekiin zeeltei baih hugatsaanda tekrite avad tursun. Tegsen banknaas ipotekiin shaardlaga hangahgui bn geed banknii zeelruu shiljuulne geh yum. Tekrittei baih hugatsaandaa ipotekiin zeelee odoo heviin ajildaa orson baihad iim sonin shaardlaga yagaad tavij bgaa oilgohgui yum. Hariulah hun bnuu ?
0 | 0 Хариулах
зочин [202.55.188.94] 2019/12/12
нийт 5н удаа төрсөн нэг хүүхэд нь ой хүрэлгүй өнгөрсөн одоо дөрвөн хүүхэдтэй тэгхээр хэдэн жил нэмэгдэх вэ
0 | 5 Хариулах
Зочин [203.91.115.44] 2019/12/12
6 ..жил гсн
6 | 4 Хариулах
Зочин [126.163.157.32] 2019/12/12
Гадаадад амьдардаг сайн дурын даатгал төлдөг төрсөн эхэд энэ хууль үйлчлэх үү хүүхэд нь хүүхдийн тэтгэмжинд хамрагдах уу
4 | 5 Хариулах
Зочин [69.17.156.2] 2019/12/13
saihan zuv asuult bna daa
0 | 0 Хариулах
Уншигч [203.91.115.40] 2019/12/13
Та Монголдоо ирж тэтгэвэрээ тогтоолгох монгол улсын иргэн бол хаана амьдарч байсан ч үйлчилнэ.
0 | 0 Хариулах
иргэд олон түмэн [59.153.115.15] 2019/12/12
Долоон хүүхэд төрүүлэж өсгөсөн,хүүхэдүүд нь амьд мэнд байгаа,Мянга есөн зуун наян таван онд дөрөв ба түүнээс дээш хүүхэд төрүүлэж өсгөсөн,ажилласан жил нь гүйцсэн гэдэг шахалтаар нас харгалзахгүй тэтгэвэрт гаргах шуурганд дайруулсан эмээд одоо энэ хууль үйлчлэх үү?эрт төрсөн одоо болтол үхээгүй хохь чинь гэх бол уу?юм тайлбарлах гэж байгаа бол амьдралд нийцүүлэж өргөн утгаар нь авч үзэж ярьж баймаар юм
1 | 0 Хариулах
Зочин [182.160.34.183] 2019/12/28
Рэр хүчээр эрт гарсан улсуудад чинь 50.000 нэмнэ гэсэн
0 | 0 Хариулах
Солонго [202.9.46.21] 2019/12/12
2018онд тэтгэвэр тогтоолгоно 52настай,4хүүхэд төрүүлсэн ээжид1.5жил нэмж олгох уу.Хууль батлагдахаас өмнө тэтгэвэрт гарсан. Хариулт авмаар байнаа
4 | 0 Хариулах
Зочин [202.126.89.201] 2019/12/12
6 жил ажилласан жил дээр нь нэмэгдэж тооцно
0 | 1 Хариулах
Зочин [202.9.40.27] 2019/12/19
Тооцохгүй юм шиг байна. 2020,01,01 нээс хойш тэтгэвэрт гарах хүнд хамааралтай болотой. Энэ засаг мөн чдампуу юм хийж байна даа.Миний бодлоор хууль баталсан оноос хойшхи хүмүүсийг хамруулах ёстой гэж үзэж байна.
1 | 0 Хариулах
Зочин [182.160.34.183] 2019/12/28
Харин тийм аль 17 онд баталсан хууль хэрэгжиж бгаа нь 20 он болхоос
0 | 0 Хариулах
naraa [202.9.40.76] 2019/12/12
Neg heseg 10 jil ogood bsn awch chadaagui hun nohoj awch boloh ymu 78000 raa
1 | 0 Хариулах
Зочин [202.126.89.201] 2019/12/12
Нөхөж өгөхгүй гэсэн, харин хувиараа хөдөлмөр эрхэлснээ баталгаажуулж чадвал 1995-2019 оны малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн НДШ-ийн нөхөн төлөлтөнд хамрагдаж болно гэсэн шүү
1 | 0 Хариулах
З [182.160.34.183] 2019/12/28
Нөхүүлэх гээд мөнгө өгсөн бол хуудас чин гарсан бгаа нэг рд хийж шалгах юм яваад бсан хуждсаа очиж авахгүй юу
0 | 0 Хариулах
Хонгорзул [103.57.92.111] 2019/12/12
Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн тэтгэвэрийн даатгалыг нөхөн төлөх тухай хуулийн 5.1-д "Иргэний сард нөхөн төлбөл зохих тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ нь тухайн үеийн ... хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 10 хувьтай тэнцүү байна" гэснийг 2020 оноос мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420 мянгаас тооцно хэмээн арай буруу тайлбарласан байна, нөхөн төлөх тэр үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцох ёстой
7 | 1 Хариулах
Х [192.82.75.16] 2019/12/12
Юу гэж тухайн үеийнхээр төлж бх юм тэгвэл тэтгэврээ тухайн үеийнхээр авах гүй юу 420000 тооцдог нь зөв
1 | 0 Хариулах
Мөнхтуяа [202.126.89.166] 2019/12/13
Тийм шүү. 1995-2019 оны хооронд нөхөн төлөхдөө тухай тухайн оны тэтгэвэрийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээгээр тооцох хэрэгтэй ш дээ. Тэгвэл жинхэнэ утгаараа НДШ нөхөн төлөх иргэдэд хүртээмжтэй байх болно.
0 | 1 Хариулах
сувдаа [59.153.84.122] 2019/12/12
10 жил гэхэд юу вэ 5040000 -г 10 жилийн төлөө л төлөх юм байна шүүдээ.арай хүмүүсээ та нар төлөх үү
2 | 0 Хариулах
Мөнхтуяа [202.126.89.166] 2019/12/13
Тэгж төлдөг хүн байхгүй. Тэнэг л биш бол.
0 | 0 Хариулах
сувдаа [59.153.84.122] 2019/12/12
оо сард 42К байхдаа яахавдээ худлаа юм байнааа хэн тэр олон жилийг 42,000 р төлдөг юм бэ
0 | 0 Хариулах
Зочин [192.82.75.16] 2019/12/12
42000ыг төлөөд 320000ыг тэтгэвэрт гарахдаа сар болгон авна биздээ хэд нугалж өгөх гээд бга юм бэ ингээд нийгмийн даатгал дампуурна
1 | 0 Хариулах
z [202.72.240.5] 2019/12/12
Хэдэн жил НДШ төлсөн хүн тэтгэвэрт гарах нөхцөл бүрддэг вэ?
0 | 2 Хариулах
Зочин [202.21.108.196] 2019/12/12
60 сар төлсөн бх ёстой юм бна лээ.
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.201] 2019/12/12
Хуучнаар 20 жил байсан, шинээр нэмэгдэнэ
1 | 0 Хариулах
иргэн [202.131.246.2] 2019/12/12
sain baina uu huulin zaalt dutmag yumaa 3 huuhed turuulsen eh 55 hurch tetgebert garna tegeed 2019 ond tetgeber togtoolgoson getel 3 huuhed turuulsen jil nemegdehgui 34 jil tatbar tolson ene arail yalgabarlaj gaduurhagdaj baigaa yum bishuu bugded turuulsen huuhdin toogoor 1.6 jil nemej boldoggui yumuu
6 | 1 Хариулах
Зочин [202.126.89.201] 2019/12/12
Энэ заалт 2020 оноос хэрэгжиж байгаа тул 2020 онд тэтгэвэртээ энэзаалтаар өөрчлөлт оруулна
0 | 0 Хариулах
Undarmaa [202.55.188.84] 2019/12/12
Sain bna uu bi say jil garan oron nutgiin umchit kompanid hunii orond tur alban tushaal deer ajillaj bgaad jiremsnii amraltaa awaad garsan ymaa. Odoo 12 saraas sain duraar tuluh ym bn hediig tuluh we
0 | 0 Хариулах
Зочин [202.131.225.150] 2019/12/12
unshaachde bichig useg tailagdagui yumu haashain? 2019.12 sardaa 43200, 2020 onoos 30,450tug
0 | 0 Хариулах
ээж [182.160.37.195] 2019/12/12
Урьд нь тэтгэвэр тогтоолгосон ээжүүд энэ хуулиар бол эх хүн биш юм шиг ээ. Хүүхэд төрүүлсэн ээжүүдэд адилхан л хандах хэрэгтэй. Хуулиа бүх иргэдэд тэгш үйлчилэхээр тогтоохыг хүсэж байна.
16 | 4 Хариулах
Зочин [202.9.47.111] 2019/12/12
Uunees umnu tetgever togtoolgoson eejuud turuulsen huuhdiin toogoor jil nemuuleh tuhaid yaj shiidsen be adilhan l ehchuud shuu dee yagaad iim yalgavartai handaj bna ve
6 | 0 Хариулах
Osorjamaa [202.131.228.66] 2019/12/12
Shine huuliin tusul: http://bit.ly/34cTMlv
5 | 2 Хариулах
Зочин [202.131.225.150] 2019/12/12
odoo sain durgd 43200g tuldug, dra jilees 30,500 tulhiin bna huuhed n 3 hurtel.
4 | 0 Хариулах
Зочин [149.129.78.134] 2019/12/12
Sain duriin daatgal 43200g tuldug. Ireh onii 3 saraas jiremsenii amralta awhiin. Thr hdn tugrugnii tetgemj awhiin bol?, bas hvvhdee 3 hvrtel 30500g tulhiin bn tiimvv?
9 | 2 Хариулах
Zochin [66.181.161.127] 2019/12/12
Тэгнэ. Ирэх оноос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420 мянга болохоор улс 50 хувийг нь төлөөд үлдсэн 30,450-г нь өөрөө төлөхөөр болж байна.
10 | 18 Хариулах
Baljma baljka [202.9.46.244] 2019/12/13
Manai eej 2019oni 8sard tetgewert garax baisan chin 10w garwan jil ajilsan chin shimtgel ged 10nilin bxgvi bolgtson odo vldsen jil deree 4n xvvxediixee jilee nemj bagiad tetgewert garj bolxu
8 | 19 Хариулах