Индэр    
2019 оны 5 сарын 21
Зураг
iKon.mn сэтгүүлч

Жорлонгоо ЭКО болгох зургаан технологи

Улаанбаатар хот дахь 310 мянга гаруй нүхэн жорлонгоос шууд хөрс рүү нэвчиж буй ялгадас, угаадас гэр хорооллын хөрсний 88 хувийг хэдийн бохирдуулжээ.

Хөрсийг бохирдуулагчид нитрат гэх бодис зонхилж байгаа бөгөөд Дэнжийн мянгад байрлах гүний худгийн уснаас нитрат ундны усны зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 20 дахин их буюу 1,000мг/л илэрсэн байна.

"Улаанбаатарын гэр хорооллын гүний усанд нитратын бохирдол их байгаа нь ерөөсөө л нүхэн жорлонтой холбоотой. Тиймээс үүнийг шийдвэрлэх ганц арга нь жорлонгоо өөрчлөх, хөрс рүү шууд ялгадсаа шингээхгүй байх. Мөн угаадсаа шууд асгаж байгаа шинэ төрлийн органик бохирдлын эх үүсвэр бий болгох аюултай" гэдгийг ШУТИС-ийн ГУУС-ийн Геологи, гидрогеологийн салбарын багш Б.Наранчимэг хэлсэн юм.

Нитратаар бохирлогдсон ус хүний биед орсныхоо дараа NO2 болон хувирч хүчил төрөгчийг эд эсэд хүрэхэд саад болдог байна. Түүнчлэн хөрсний бохирдлоос үүдэн гэдэсний халдварт өвчлөл улам нэмэгдэж, бохирлогдсон ус нь газар доорх усны урсгалын чиглэлээсээ хамаараад Туул гол мөн бидний ундны усны эх үүсвэрийг бохирдуулах эрсдэлийг дагуулж байгаа аж.

 "Жорлон бохир учраас аялал жуулчлал хөгжихгүй байгаа. Нүхэн жорлонг маш "харгис" гэж хэлж болно. Нүхэн жорлонд хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настан, хүүхэд ороход хүндрэлтэй байдаг. Бид жорлонгоо хүн бүрт ээлтэй, цэвэр, тохитой болгох ёстой" хэмээн "Жорлонгоо өөрчилье" төслийн санаачлагч Ц.Оюунгэрэл хэлж байв.

Жорлонгоо өөрчилье "хувьсгал"-ыг эхлүүлсэн "Нутгийн шийдэл" сангаас санал болгож буй НҮХЭН ЖОРЛОНГ ЭКО БОЛГОХ ТАВАН ТЕХНОЛОГИ болон ЖОРЛОНГОО ГЭРТЭЭ ОРУУЛАХ шинэ санаачилгыг танилцуулж байна.

Нүхэн жорлонг ЭКО болгох таван технологи
 
Гэрэл зургийг Жорлонгоо өөрчилье төслийн фэйсбүүк группээс авав.

"Жорлонгоо өөрчилье" төслийн багийнхны сургалт 18 сар үргэлжлэх хугацаанд төвийн шугамд холбогдох нь өртөг өндөртэй, мөн хугацаа их шаардана гэж иргэдийн зүгээс үзсэн учраас хашаандаа эко жорлонтой болох санаачилгыг дэмжиж байжээ.

Иргэдийн хамгийн их сонгосон эко жорлонгийн таван технологи:

  1. Соруулдаг жорлон
  2. Говийн хуурайшуулан хатаагч жорлон
  3. Саванд хуурайшуулан хатаагч жорлон
  4. Газарт бордоошуулагч жорлон
  5. Саванд цуглуулж, бордоошуулах жорлон

Эдгээр таван жорлонгийн нүхийг бэлдэх технологи өөр өөр бөгөөд тавцан, бүхээг, агааржуулалтын технологиуд зарим нь ижилхэн, эсвэл ойролцоо шийдэлтэй юм байна.

Тиймээс төслийн багийнхан иргэдийн түлхүү сонгож байсан эко жорлонгийн таван технологийн дэлгэрэнгүй танилцуулсан видеог бэлтгэсэн байна.

Дэлгэрэнгүй танилцуулга видео:

Та хэрэглэж буй өмхий үнэртэй, бохир, ялаа батгана болон элдэв нян бактерын үүр болсон жорлондоо дөрвөн үндсэн өөрчлөлт буюу нүх, тавцан, бүхээгийг өөрчилж, агааржуулалтыг шийдсэнээр эко болон хувирах бүрэн боломжтой юм байна.

Хашаан дахь ЖОРЛОНГОО ГЭРТЭЭ ОРУУЛЪЯ
 
Гэрэл зургийг Мини шийдэл хоршооны фэйсбүүк хуудсаас авав.

2017 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн "Жорлонгоо өөрчилье" төслийн багийнхан энэ оны дөрөвдүгээр сард "ЖОРЛОН 2.0" гэсэн шинэ үе шат эхэлж буйгаа зарлав.

Энэ үеэр "Жорлонгоо өөрчилье" төслийн санаачлагч Ц.Оюунгэрэл "Өнгөрсөн хугацаанд төслийн хүрээнд соён гэгээрлийн үйл ажиллагаа явагдаж байсан бол энэ үе шатанд жорлонгийн бизнес хөгжүүлэх үйл ажиллагаа давхар явагдах болно. Жорлонгоо өөрчлөх нь зохион байгуулалт шаарддаг бизнес шүү гэдгийг бид хичээл дээрээ үргэлж тайлбарлаж, зааж ирсэн.

Бид жорлонгийн бизнесийг ногоон бизнес гэж харж байна. Мөн тойрог эдийн засаг үүсгэх бизнес гэж харж байгаа” хэмээсэн юм.

"ЖОРЛОН 2.0" төслийн хүрээнд хашаан дахь жорлонгоо гэртээ оруулахыг уриалан 800,000 төгрөгийн үнэтэй Биоланы Симплетт жорлонг 20 сарын хугацаатай хүүгүй лизингээр худалдан авах боломжийг бүрдүүлжээ.
 
Гэрэл зургийг Мини шийдэл хоршооны фэйсбүүк хуудсаас авав.

Яагаад Биоланы Симплетт жорлонг сонгосон бэ?

Ялгадсыг хуурайшуулан хадгалдаг уг жорлонг дотор, гадна, хөдөө орон нутаг, гэр, байшинд хаана ч хэрэглэж болох гэнэ. Тог, ус ашиглахгүй. Мөн угсарч суурилуулахад хялбар, хэрэглэхэд тухтай энэхүү жорлон нь өтгөн, шингэн ялгадсыг салгаж хадгалдаг байна. Шингэнийг тусгай сав руу юүлж оруулах бол өтгөнийг био ууттай саванд цуглуулна.

Уг жорлонг Монголтой төстэй хүйтэн уур амьсгалтай Финланд улсад үйлдвэрлэсэн бөгөөд суултуур нь стандарт хэмжээтэй, өвөл хайрахгүй, хөлдөхгүй полестерол материалаар хийгдсэн, хүүхэд, хөгшид, хөгжлийн бэрхшээлтэй иргэн гээд гэр бүлийн бүх гишүүн хэрэглэх боломжтой аж.

Биоланы Симплетт хуурай жорлонг хэрхэн угсрах, хэрэглэх товч заавар:

Уг жорлонгийн талаар мэдээлэл, үйлчилгээг иргэдэд хүргэхээр “Мини шийдэл” хоршоог байгуулжээ.

“Мини шийдэл” xоршооны аxлагч Б.Дашням "Манай гол зорилго иргэдийг эрүүл, аюулгүй орчинд амьдруулах бүтээгдэхүүнийг олж сурталчлах, хүмүүст хүргэхээс гадна гэрээсээ бизнес хийх боломж бүрдүүлэн орлогожуулах явдал юм.

“Мини шийдэл” хоршоо Биолан компанийн жорлон, ялзмагжуулагч савыг Монголын зах зээлд борлуулах онцгой эрхийг авсан бөгөөд хоршооны гишүүд онлайнаар бизнес хийх боломжтой” хэмээн тайлбарлав.

Жорлонгоо өөрчлөх санаачилгын шинэ шатанд борлуулагчид онлайнаар жорлонгоо борлуулна. Түүнчлэн жорлонгийн хуримлагдсан өтгөн ялгадасыг тодорхой хугацааны давтамжтэй цуглуулан авч бордоо үйлдвэрлэх компани “Мини шийдэл” хоршоотой хамтран ажиллаж байгаа юм байна.

“Мини шийдэл” xоршооны фэйсбүүк хаяг: Мини шийдэл - Mini solutions

 

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
26
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
19 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Wolibo [66.181.186.194] 2019/6/6
Yahabdee shunaltai l hun ugaasaa tegne sh dee
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.121] 2019/6/1
Наад 00г хүмүүс Финлянд биш Хятадад үйлдвэрлэгдсэн гэж ярьж байна. Яагаад яг ижилхэн 00г Баасандорж багш 420000 мянгаар Монголд зарж байхад Оюунгэрэл 800000 мянгаар зараад байгааг ойлгохгүй байна
0 | 4 Хариулах
Зочин [202.131.225.197] 2019/7/4
Тэгээд зах зээлийн хуулиар өрсөлдөөл явышд. Юунд нь эмзэглээв? эсвэл атаархаа юу?
3 | 0 Хариулах
Иргэн [202.126.89.16] 2019/8/7
Оюунгэрэл ямарч нойл зараагүй, нийгмийн асуудлыг шийдэх санал гаргаж байна
4 | 0 Хариулах
Зочин [39.115.114.99] 2019/5/28
mongold jorlon baihguigees aigaad humuus ter bolgon aylahgui
2 | 0 Хариулах
Irgen [66.181.161.72] 2019/5/22
Neeree zun bogino deer n sain huiterdeg tuldaa l bid onoodor arai gaigui nyan owchindoo barigdahgui bn sh dee haluun oron bsn bol za duus duus zgr
0 | 1 Хариулах
Зочин [103.111.68.3] 2019/5/22
Гэр хороолол зуслангуудын айлуудыг био жорлонгүй бол хотоос албадан гаргадаг хууль тогтоомж гарга тэгээд тэдэнд хөнгөлттэй үнээр наад эко дэвшилтэт жорлонгуудаа тавь
4 | 1 Хариулах
Зочин [125.94.202.132] 2019/5/22
Нэмэргүй ээ, цаад газар дээр нь амьдарч байгаа хүмүүст нь сэтгэл байхгүй. Ерөөсөө тийм өнгөрсөн, одоо, ирээдүй гэсэн тооцоолол, төсөөлөл толгойд нь байхгүй. Оюуны хоосролтой, боловсрол нь хулхи юм болохоор. Маргааш нь нүүгээд явчихна, өөр нэг газар орон сууцанд орчихно гэсэн мөрөөдөлтэй, тэр бохирдсон газар падлийгүй, өөрсдөө л болж байвал ок. Тэр [хориотой үг] нь нэвчээд олон жил дамнаж бүх хотыг тэр чигээр нь усаар дамжиж хордуулна. Заяа тавилан нь тэр. Дөрвөн хөлтэй 70 сая мал малласан хоёр хөлтэй 3 сая мал үндэстэн үүрд мандан бадраг.
5 | 0 Хариулах
Зочин [43.228.131.45] 2019/5/22
ter 3 saya mal ni ORK yildriinh gejuugaa
0 | 0 Хариулах
Зочин [103.229.123.246] 2019/5/22
Уг нь хэрэгтэй л юм.
2 | 0 Хариулах
Зочин [103.229.123.246] 2019/5/22
Манайхан элдвийн худлаа юм ярьж эсэргүүцэл үзүүлж эхлэх нь мэдээж.
5 | 0 Хариулах
Зочин [202.179.31.66] 2019/5/21
Япончууд үүнийг автомат болгочих байх даа.
0 | 0 Хариулах
Зочин [139.5.218.227] 2019/5/21
Shithole-n asuudal unendee l getsuu bnaa
1 | 0 Хариулах
Зочин [49.0.171.43] 2019/5/21
huurai jorlond bie zasna geheer eroosoo sanaand buuhgui yum arai zavaan bishuu yamarch us baihgui deer n uner tanar diildehgui
2 | 0 Хариулах
Зочин [202.179.31.66] 2019/5/21
Нэг жоохон угаалтуур уг нь хэрэгтэй байгаа юм.
1 | 0 Хариулах
Иргэн [182.160.0.207] 2019/5/21
Хүчээр хууль гаргаад шийдэх хэрэгтэй. Бүх хүмүүс хамааралтай эрүүл мэнд амь насны төлөө.Энэ муухай гэр хорооллын жорлон нүүрс утааг зогсох хэрэгтэй
14 | 0 Хариулах
Зочин [202.179.31.66] 2019/5/21
УБ-нхыг бол угаасаа барилгажуулаад тэр өндөр барилгад нь бөөндөөд бүгдийг нь хийхээс өөр арга байхгүй. Үүнийг хөдөө газар ашиглавал.
1 | 0 Хариулах
Зочин [103.212.118.123] 2019/5/25
Муусайн коммунистууд гээд хараагаад эхэлнэ л дээ.
0 | 0 Хариулах
Зочин [202.131.225.150] 2019/8/13
yg unen zgr hucheer tulgah heregtei, turiin tumur nuuriig uur hezee ashiglah yumbe? chadahguid n shuud hashaa baishing baritsand avch bgd zeel olgood eniig barij ug.
0 | 0 Хариулах