2019/09/22
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,667.91₮
B30
УЛААНБААТАР
23°
|
B30
УЛААНБААТАР
25°
|
11°
B30
УЛААНБААТАР
26°
|
11°
10:00
S32
13°
11:00
S32
17°
12:00
S32
20°
13:00
S32
22°
14:00
S32
23°
15:00
S32
23°
16:00
S32
23°
17:00
S32
22°
18:00
S32
19°
19:00
S31
16°
20:00
S31
13°
21:00
S31
11°
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/04/25 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Соёл урлагийн тоглолт үзсэн иргэд НӨАТ-ын баримт авдаг болно

ikon.mn
2017 оны 4 сарын 25
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулга 2016 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж, нэмэгдсэн өртгийн албан татварын урамшуулаллын системийн эрх зүйн зохицуулалттай болсон. Энэхүү урамшуулал нь бараа, ажил үйлчилгээ худалдан авсан иргэд сугалааны тохиролд оролцох болон нэмэгдсэн өртгийн албан татварын 20 хүртэл хувийг буцаан авах гэсэн хэлбэрээр хэрэгжиж байгаа билээ.

Нийслэлийн соёл, урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн, Нийслэлийн татварын газрын дарга Д.Мөнх-Учрал нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Энэхүү санамж бичгийн зорилго нь Нийслэлийн нутаг дэвсгэрт урлагийн тоглолт, арга хэмжээ зохион байгуулж байгаа хувь хүн, хуулийн этгээдийг бүртгэх, орлогыг тодорхойлох, татвар ноогдуулах, татварт бүрэн хамруулах, холбогдох мэдээ, судалгааг гарган тогтмол харилцан мэдээлэл солилцох чиглэлээр хамтарч ажиллах бөгөөд 2017 оны 06 сарын 01-ний өдрөөс эхлэн урлагийн тоглолт үзсэн иргэд тусгай QR код бүхий стандартын шаардлага хангасан сугалаатай төлбөрийн баримтаа авдаг болох ажлыг зохион байгуулах юм гэж Татварын Ерөнхий Газраас мэдээллээ.

x