Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/25-НД НИЙТЛЭГДСЭН

“Монголын зэс” корпораци шаардах бичиг хүргүүллээ

Монголын мэдээ
2017 оны 4 сарын 25
Монголын мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

“Монголын зэс” корпораци ТӨБЗГ-ын дарга Ц.Ням-Осорт өчигдөр “Эрдэнэт” үйлдвэрийн үйл ажиллагааг тогтвортой, үр ашигтай явуулах асуудлаар шаардах бичиг хүргүүлэхээр очсон ч Ц.Ням-Осор дарга хүлээн авсангүй. Тиймээс тус корпорацийн Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин шаардах бичгээ тус байгууллагын бичиг хэрэгт хүлээлгэн өгсөн юм.

Үйлдвэрийн удирдлагын зардал, цалин урамшуулал, төрийн тансаглалтай холбоотой баримтаар нотлогдсон олон удаагийн үйлдэлд хувийн хэвшлийн төлөөлөл санаа зовж байгаа учраас шаардах бичигт нийт гурван шаардлагыг тусгасан гэдгээ Ц.Пүрэвтүвшин захирал онцолж байлаа.

Тухайлбал, тус үйлдвэрийн удирдлагуудаас “Эрдэнэт” үйлдвэрийн ажилчдын цалинг нэмэхийг шаарджээ. “Монголын зэс” корпораци 2016 оны аравдугаар сараас эхлэн инженер техникийн болон бусад ажилтнуудын цалинг 10 хүртэл хувиар нэмэгдүүлэх санал гаргасан ч зөвшилцөлд хүрээгүй аж.

Мөн, үйлдвэрийн ерөнхий захирлын цалинг 25 сая төгрөгөөр тогтоосон нь төрийн зүгээс түүний хэмжээ хязгааргүй тансаглалыг өөгшүүлж байгаа явдал гэж үзээд нэн даруй зогсоохыг шаарджээ. Нөгөөтэйгүүр хууль бус ТУЗ үйлдвэрийн 200 мэргэжлийн ажилтныг хоморголон халж, оронд нь намын харьяалалтай, зорилго нь тодорхойгүй 200 хүнийг томилохоор зэхэж байгааг эрс эсэргүүцэн, энэ байдлыг зогсоохыг шаардлаа.

Эрдэнэт үйлдвэрт сүүлийн 26 жилийн хугацаанд 6.1 тэрбум ам.долларын биет бараа бүтээгдэхүүнийг шахсан нь ОХУ-н тусгай аудитын шалгалтаар тогтоогджээ.

 

Зураг