"Боловсролын шинэчлэл-2017" үзэсгэлэн яармаг өнөөдрөөс эхлэн "Мишээл экспо" төвд нээгдлээ.
Найм дахь удаагаа уламжлал болон зохион байгуулагдаж буй тус үзэсгэлэн яармагт БСШУСЯ, Нийслэлийн боловсролын газар, Боловсролын үнэлгээний төв, төрийн болон төрийн бус өмчийн бүх их, дээд сургуулиуд, коллеж, МСҮТ зэрэг 90 гауй байгууллагаас гадна "Боловсролын зээлийн сан", арилжааны банкууд оролцож байгаа аж.
"Боловсролын шинэчлэл-2017" ЕБС-ийн төгсөх ангийнханд мэргэжил сонголтын чиг баримжаа олгохоос гадна, "Боловсролын зээлийн сан"-д хэрхэн хандах, хэрхэн зээл авах, ЭЕШ-д хэрхэн бэлтгэх талаар зөвлөгөө, мэдээлэл өгөх зорилготой юм. Үзэсгэлэн дөрөвдүгээр сарын 23-ны өдрийг дуусал үргэлжилнэ.
Гэрэл зургийг Mpa.mn /Г.Базаррагчаа/
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!