Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/11-НД НИЙТЛЭГДСЭН

Улсын хэмжээнд гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг 2.7 хувиар буурчээ

Т.Өлзийбаяр, iKon.mn
2017 оны 4 сарын 11
iKon.MN
 

Хууль зүй дотоод хэргийн яам, НҮБ-ын Хүн амын сантай хамтран “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд  олон талт хамтын ажиллагаа” сэдэвт үндэсний чуулганыг  өнөөдөр зохион байгууллаа.

 Энэхүү чуулганд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, хохирогчдод тусламж үзүүлэх үүрэг бүхий хамтарсан багт ажиллах 21 аймаг, 9 дүүргийн цагдаагийн байгууллагын алба хаагч, нийгмийн болон эрүүл мэндийн ажилтан, орон нутгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн нарийн бичгийн дарга зэрэг 150 гаруй төлөөлөгч оролцлоо.

Мөн ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт, ХЗДХ-ийн дэд сайд Б.Энхбаяр, НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч хатагтай Наоми Китахара оролцсон юм.

Шинэ хуулиар гэр бүлийн хоёрт асуудал үүсээд эхнэр нь өргөдөл өгсөн бол буцаах хүсэлт ирсэн ч үргэлжлүүлж шалгана
 
Гэрэл зургийг mpa.mn

Хууль зүй дотоод хэргийн яамны гэмт хэргээс урьдчилан сэргийлэх , зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Нямгэрэл “Салбар салбарын түвшинд гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой хаана, ямар асуудал тулгараад байгааг судлаж, нэгж дээр хэрэгжүүлж эхлэх гэж байна.

Энэ хурлаас тулгамдсан асуудлуудтай холбоотой зөвлөмж гарна Зөвлөмжиндөө тулгуурлан ажлаа сайжруулахад анхаарна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үүрэг хүлээсэн ажилтнуудыг сургах хэрэгтэй байгаа. Хууль сахиулах байгууллага, сэтгэлзүйч, нийгмийн ажилтнуудыг тодорхой хэмжээнд сургах, ажлыг эхлүүлээд байна. Цагдаагийн байгууллагын ажилтнуудад сургалтаа хүргэсэн.

Одоо энэ долоо хоногоос орон нутгийн ажилтнуудын сургалт эхлэнэ.

Гэр бүлийн хүчирхийллийн хамтарсан баг хуулийн дагуу үүргийнхээ хүрээнд хангалттай ажиллаж байгаа гэж бодож байна. Нэг цэгийн үйлчилгээ нь цоо шинэ зүйл биш. 2004 оны гэр бүлийнх хүчирхийлэлтэй тэмцэх хуулинд хамтарсан баг ажиллаж байсан.

Түр хамгаалах байрандаа иргэдээ хамгаалж ирсэн.

Эрүүгийн тухай хууь болон зөрчлийн тухай хуульд гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийг дагаад өөрчлөлт орсон. Тухайлбал өмнө нь гэр бүлийн хоёрт асуудал үүсээд эхнэр нь өргөдөл өгчихөөд буцаагаад авсан бол тухайн хэргийг хэрэгсэхгүй болгодог байсан бол одоогийн шинэ хуулиар хэргийг үргэлжлүүлж шалгадаг болсон. 

Гэр бүлийн хүчирхийлэл гэдэг нь зөвхөн нэг гэр бүлд амьдарч байгаа эхнэр нөхрийн хоорондын асуудал биш. Тухайн гэр бүлийн гишүүд болох аав ээж, аах дүү, төрөл садан бүгд хамаарна, хамгаалуулна.

Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн иргэнийг түр хамгаалах байрыг 21 аймаг болон сумдад бүгдэнд нь байгуулна гэсэн үг биш шүү дээ. Нэг цэгийн үйлчилгээ, түр хамгаалах байр тухайн газар зайлшгүй бахй ёстой ч нарийн судалгаа тооцоотой хандах нь зөв.

Шинэ хуулиа сурталчлах, олон нийтэд таниулах талаар нилээдгүй олон ажил хийж байна.

Хэн ямар эх үүрэгтэй вэ, хүчирхийлэлд өртсөн тохиолдолд хаана яаж хандах вэ гэдгээ иргэд мэддэг болсон.Гэсэн ч бид соён гэгээрүүлэх урьдчилан сэргийлэх ажлаа илүү үр дүнд хүргэхийн тулд энэ  олон талт хамтын ажиллагааны арга хэмжээг мөн зохион байгуулж байгаа.” гэлээ.

Нийслэл хотод гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 219 гэмт хэрэг бүртгэгдсэн
 
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн цагдаагийн ахмад Э.Баярбаясгалан Улсын хэмжээнд 2017 оны эхний гурван сарын байдлаар гэр бүлийн хүчирхийллийн улмаас 389 гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.7 хувиар буурсан үзүүлэлт юм.

Нийслэл хотод 219 гэмт хэрэг бүртгэгдсэн. Энэ нь нийт үйлдэгдсэн гэмт хэргийн 56.2 хувийг эзэлж байна. Нийслэл хотын хэмжээн дэхь гэм хэргийг өмнөх онтой харьцуулж үзэхэд 6.4 хувиар буурсан үзүүлэлт гарсан.

Цагдаагийн албан хаагчид тухайн хүчирхийлэл үйлдэгдсэн орчинд очиж аюулын зэргийн үнэлгээг хийдэг болсон. Шинэ хууль хэрэгжиж эхэлснээс хойш 542 хохирогчид уг үнэлгээг хийсэн байна. Энэхүү үнэлгээнд үндэслээнд хохирогчдод шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлсэн.

Аюулын зэргийн үнэлгээ гэдэг нь хоригчдод ямар үйлчилгээ хэрэгтэй вэ, хаана эхэлж хүргэх ёстой вэ гэдгийг илрүүлнэ гэсэн үг юм. 

Монгол улсын эрүүгийн хуульд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэсэн гэмт хэрэг нэмэгдсэн. Хууль хэрэгжиж эхэлсэн хугацаанаас хойш улсын хэмжээнд нийт 43 гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан байна.

Мөн захиргааны хариуцлагын тухай хуулинд гэр бүлийн хүчирхийлэл үйдлсэн гэсэн заалт нэмэгдсэн. Энэ хуультай холбоотойгоор 310 хэрэг зөрчил илэрсэн байна.

Иргэд цагдаагийн байгууллагтай гэр бүлийн хүчирхийллийн талаар мэдээлэл өгдөг болсон. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулинд гэрчийн аюулгүй байдлыг хангах нэр хаягийг нууцлах талаар заасан. Иймээс иргэд хуулиар хамгаалагддаг болсон.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн иргэдийн 50 орчим хувь бүрэн дунд боловсролтой, 30 гаруй хувь дээд боловсролтой, боловсролгүй иргэн үлдсэн хувийг нь эзэлдэг. Тэгэхээр энэ төрлийн гэмт хэрэг нь хувь хүний ухамсартай шууд холбоотой.

Цагдаагийн байгууллагат шалгагдаж байгаа нийт хэргийн 70 гаруй хувийг бие махбодийн хүчирхийлэл эзэлж байна” гэсэн статистик мэдээг өглөө.  

Хөвсгөл аймгийн хэмжээнд гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой долоон гэмт хэрэг гарсан
 
Гэрэл зургийг mpa.mn

Хөвсгөл аймгийн гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Ч.ДашбаярХүчирхийллийн тархац, үйлдэгчдийн нөхцөл байдлыг тандах судалгааны ажлыг эхлүүлсэн. Тухайлбал Мөрөн сумын 9-р хороонд ийм этгээдүүд хүчирхийлэл үйлдэх болзогшүй байна, эсвэл хүчирхийлэл үлйдсэн даруйд нь мэдээллийн сандаа тухайн хүнийг бүртгэж авах гэх мэтээр хүмүүстэйгээ ажиллаж байна.

Иргэдийн дунд “Би хамгийн сайн аав”, “Аав ээж би” зэрэг хөтөлбөрт арга хэмжээнүүдийг зохион байгуулж дам байдлаар татан  оролцуулах, сэтгэлгээ хандлагыг нь өөрчлөх тал дээр илүү анхаарч ажиллаж байна.

Он гарснаас хойш аймгийн хэмжээнд гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой долоон гэмт хэрэг гарсан. Хөдөө орон нутагт гэр бүлийн хүчирхийлэл далд хэлбэрт шилжсэн байна.

Тийм учраас үүнийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх үйл аижллагааг оновчтой болгох нь чухал. 100 сая төгрөгийн хүрээнд түр хамгаалах байрны төсөв төлөвлөлтийг хийх саналыг аймгийн иргэдийн хуралд оруулсан.

Манай аймгийн хувьд өмнө нь түр хамгаалах үйлчилгээг гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын өрөөгөөр дамжуулж хүргэж ирсэн. 2015 оноос хойш эрсдэлийн түвшин өндөртэй найман эмэгтэй, 13 хүүхдийг түр хамгаалж холбогдох үйлчилгээг хүргэсэн байна” гэв

"Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд олон талт хамтын ажиллагаа" -ны талаарх хэлэлцүүлэг явагдаж байгаа уг чуулганаас хамтарсан багийн ажлыг илүү сайжруулах зөвлөмж гаргаж хэрэгжилтийг шалгах юм байна.