Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын төлөөллүүд болон бизнес эрхлэгчид "Төсвийн тодотгол, татварын" асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Хурлын үеэр Засгийн газраас ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдахын тулд долоон төрлийн татвар нэмж байгаатай холбогдуулан МҮХАҮТ-аас албан ёсны мэдэгдэл гарган УИХ болон холбогдох байгууллагуудад хүргүүлэхээр болсон талаар мэдээллээ.
Хуралд МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б. Лхагважав болон танхимын удирдлагууд, тэргүүлэгч, зөвлөлийн гишүүд, бизнес эрхлэгчдийн төлөөлөл оролцлоо.
Энэ талаар МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав
Үүнд:
Иймд МУ-ын их хурал 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцэн шийдвэрлэхээс өмнө УИХ-ын гишүүдээс бүрдсэн ажлыг хэсэг гарган эдгээр шаардлагуудыг судлан шийдвэрлэхийг УИХ-ын дарга М.Энхболд болон гишүүдээс шаардаж байна.
Түүнчлэн “ОУВС бол балансыг тэнцвэржүүлдэг байгууллага, түүнээс хөгжлийг авчирдаггүй. Энэ байгууллагын нэрийг ашиглаж засгийн газар судалгаагүй ажлууд хийж байна.
Сүүлийн 20 жилд анх удаа татварын орлого бүх төрлөөр биелсэн байна.Мөн 2017 оны эхний гурван сард таварын орлго 30 хувиар давж биеллээ. Үүнээс дүгнэхэд татварын эрх зүйн орчны эрх зүйн шинэчлэлийн системийн эхлэл тавигдаж үр дүн нь эдийн засагт хүндрэлтэй байгаа хэдий ч татварын орлого зөвхөн 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс өнөөдрийг хүртэлх хугацаанд 800 тэрбум төгрөгөөр давсан байна.
Ийнхүү таварын суурь өргөжиж татварын орлого бүрдүүлэх нааштай үр дүн гарч байгаа энэ үед засгийн газраас төсвийн зардлыг нэмэгдүүлэх, тэтгэврийн насыг нэмэх зэргийг эсэргүүцэж байна.
Түүнчлэн 2016 оны намрын чуулганаар хэлэлцүүлж байсан татвар нэмэх асуудлыг ОУВС-ийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжүүлэх нэрээр 2017 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн барьж байгаатай холбогдуулан бизнесийн төлөөллийн гол байгууллагын хувьд МҮХАҮТ эдгээр санал шаардлагуудыг хүргүүлж байна" гэлээ
Хурлын төгсгөлд МҮХАҮТ-ын танхимын удирдлагууд болон бизнес эрхлэгчид сэтгүүлчдийн асуултанд хариулт өглөө
-ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдахаар болчихлоо. Үүнийг зогсоох ямар нэг арга эрэлхийж үзэв үү?
-Зогсоох талаар бид яриагүй.ОУВС-ын зүгээс зөвхөн орлогоо нэм зардлаа бас нэм гэсэн шаардлага тавихгүй. Зардлаа хас гэсэн байж таараа. Гэтэл засгийнхан төсвийн тодотгол дээр зардалаа хасах нь бүү хэл харин ч нэмэгдүүлсэн байна. Гол асуудал үүнд л байна.
-ААН-үүд татвараа төлөхгүй гэлээ. татварын байгууллагуудаас ямар нэгэн дарамт шахалт ирэх болов уу? Үүнийг тооцсон уу?
- Татвар төлөхгүй гэдэг МУ-ын хэмжээнд анх удаагаа гарч байгаа. ОУВС-аас 400 сая доллар авахын төлөө бүх татвар төлөгч нарт дарамт үзүүлэх гэж байгаа бол татвар төлөгчид татвараа шилжүүлэхгүй байх эрхтэй. Шударгаар олсон хөдөлмөрөөсөө шударгаар татвар төлнө. Нийгмийн сайн сайхны төлөө л татвар төлнө. Түүнээс хэдэн дарга нарын цалин нэмэхийн тулд татвар төлдөггүй. Шаардлага хүргүүлсний дараагийн шатанд бизнесмэнүүд ч ажил хаяж болно.