2019/09/21
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,667.91₮
B30
УЛААНБААТАР
22°
|
B30
УЛААНБААТАР
22°
|
B30
УЛААНБААТАР
24°
|
12:00
S32
17°
13:00
S32
18°
14:00
S32
21°
15:00
S32
22°
16:00
S32
23°
17:00
S32
23°
18:00
S32
21°
19:00
S31
17°
20:00
S31
14°
21:00
S31
12°
22:00
S31
11°
23:00
S31
10°
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/03/10 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинжлэх ухааны салбарын бүрэн судалгаа боловсруулжээ

Б.Болорсүх, iKon.mn
2017 оны 3 сарын 10
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Я.Батсуурийн шийдвэрээр “Шинжлэх ухааны салбарын хууль эрх зүйн орчны шинжилгээ” судалгааг Шинжлэх ухааны академийн Философийн хүрээлэнг түшиглэн хийж гүйцэтгэжээ. Уг судалгаагаар шинжлэх ухааны салбарын бүтэц, тогтолцоо, хүрээлэнгүүдийн эрх зүйн байдал, шинжлэх ухааны салбарын санхүүжилт, шинжлэх ухааны судалгааны ажлын үр дүн, дэлхийн улс орнуудын шинжлэх ухааны салбарын өнөөгийн нөхцөл байдал зэрэг асуудлыг судалсан байна.

“Салбар яамны шийдвэрээр хийсэн уг судалгаагаар шинжлэх ухааны салбарын хууль эрх зүйн орчин хангалтгүй байгаа гэж гарсан. Олон хууль байгаа ч бүгд хоорондоо уялдаа холбоогүй, давхардсан олон заалттай байгаа нь харагдсан.

Шинжлэх ухааны салбар гэлтгүй ерөөс оюуны хөдөлмөрийг монголд үнэлдэггүй, үнэлсэн ч бусдаас доогуур үнэлж байгаа нь энэ салбарт ажиллагсдыг үргээж байгаа хэрэг юм” гэж Судалгааны багийн ахлагч, академич Г.Чулуунбаатар ярьсан юм.

Энэхүү судалгаа нь шинжлэх ухааны салбарын бодлого эрх зүйн орчныг боловсронгуй болгох, энэ салбарын бодлогын хэрэгжилтийг шинжлэх ухааны үндэстэй удирдан зохион байгуулахад чухал ач холбогдолтой мэдээлэл гэж судалгааны баг үзэж буй ажээ.

 
Гэрэл зургийг mpa.mn

“Монгол Улс ардчилсан шинэчлэлийн хүнд үеийг даван туулж байсан цаг үед шинжлэх ухааны салбарт бага анхаарах, хөрөнгө оруулалт бага хэмжээгээр татах нэг үндэс болсон. Хөрөнгө оруулалт туйлын бага байгаагаас энэ салбарын хөгжил хамаарч байгаа юм. Бид цаашид энэ асуудалд анхаарч ажиллана” гэж БСШУС-ын сайд Я.Батсуурь ярьлаа.

Судалгааг өнгөрсөн 2016 оны 12-р сарын 14-өөс 2017 оны нэгдүгээр сарын 28-ны хооронд хийж гүйцэтгэжээ.

БСШУСЯамнаас ирэх жилүүдэд шинжлэх ухааны салбарт хөрөнгө оруулалтыг татах, хөрш орнуудын эрдэм шинжилгээний байгууллагад эрдэмтэн солилцох чиглэл барин ажиллаж байгаа юм байна.

x