Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/23-НД НИЙТЛЭГДСЭН

ШИНЭ ЦОМОГ: Э.Ганболор “Ганцаараа байхдаа”

С.Бадрал, iKon.mn
2017 оны 2 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

“Sweetymotion” хамтлагийн дуучин Э.Ганболорын “Ганцаараа байхдаа” цомгийн баяр өнөөдөр боллоо.

Түүний цомог нь монголын хамгийн анхны USB Drive гэдгээрээ онцлог юм. Энэхүү цомог нийт 9 дуутай. Э.Ганболорын ганцаараа дуулсан “3 үг”, “Мөр”, “Минийх”, “Зүүдэн”, “Улаанбаатарын үдэш”, “3 үг” ремикс зэрэг зургаан дуу багтсан байна. 

Харин үлдсэн “Welcome to the New World”, “S.E.X”, “Хайрыг уучил” зэрэг гурван дуу нь “Sweetymotion” хамтлагийнх бөгөөд цомгийн bonus track-аар оржээ.

 
Гэрэл зургийг mpa.mn

Тэрбээр цомог дээрээ “Ганцаараа байхдаа, ганцаараа дуулсан анхны бүтээл минь. Танд таалагдах болтугай. Ганцаараа байх мөчид тань миний дуунууд хамт байг” хэмээн бичжээ.

 
Гэрэл зургийг mpa.mn

Монголын рок попын ертөнцөд өөрсдийн гэсэн өвөрмөц өнгө төрх, ур чадвараараа ялгардаг “Sweetymotion” хамтлагийн 20 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ. Тэрбээр ойгоо угтаж ийнхүү "Ганцаараа байхдаа" цомгоо гаргалаа.