2019/09/20
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,668.47₮
B30
УЛААНБААТАР
20°
|
B30
УЛААНБААТАР
22°
|
B30
УЛААНБААТАР
22°
|
17:00
S30
19°
18:00
S30
17°
19:00
S29
14°
20:00
S29
11°
21:00
S29
22:00
S31
23:00
S31
00:00
S31
01:00
S31
02:00
S31
03:00
S31
04:00
S29
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/02/16 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Эрдэнэт” үйлдвэрийг олон нийтийн компани болгох хэрэгтэй

Зууны мэдээ
2017 оны 2 сарын 16
Зууны мэдээ
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Үндсэн Хууль болон бусад хууль тогтоомжийг зөрчиж Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн худалдан авалтыг зөвшөөрсөн өмнөх Засгийн газрын тогтоолыг хүчингүйд тооцож тус хувийг улсын мэдэлд шилжүүлсэн шийдвэрийг өнгөрсөн долоо хоногт УИХ гаргасан билээ.

Мэдээж “Монголын Зэс” компани болон тус компанийн зөвлөхөөр ажилласан Худалдаа Хөгжлийн банк үүнд гомдол гаргах нь дамжиггүй. Дараа дараагийн процесс Ерөнхийлөгчийн хориг, Үндсэн Хуулийн Цэц болон шүүх дээрх маргаан байдлаар үргэлжлэх болов уу. Харин одоогийн байдлаар төрийн мэдэлд 100 хувь ирээд байгаа Эрдэнэт үйлдвэрийн ирээдүй цаашид хэрхэн өрнөвөл зохистой вэ?

Тус үйлдвэр нь үүсгэн байгуулагдсанаас хойш “улсын саалийн үнээ” буюу төсвийн орлогын хон хэсгийг дангаараа бүрдүүлдэг аж ахуйн нэгж байсан юм. Харамсалтай нь тус үйлдвэртэй холбоотой тендерийн шахаа тодорхой этгээдэд давуу эрх олгож зах зээлийн үнээс хэдэн дахин ондор үнээр бараа нийлүүлэх, хэрэгцээ шаардлагагүй бараа шахах зэрэг зөрчлүүд сүүлийн 26 жил тасраагүй.

Харин одоо 100 хувь улсын мэдэлд, өөрөөр хэлбэл 100 хувь Монголын улстөрчдийн мэдэлд ирсэн үйлдвэрийг цаашид ямар ч тендерийн шахаа, худалдан авалтын зөрчилгүй ажиллана гэх баталгаа үгүй. Тиймээс одоо энэхүү үйлдвэрийг нээлттэй хувьцаат компани болгож олон нийтийн оролцоо, хяналтыг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллавал бүх талд ашигтай байх болно. Үүнд:

  • Хувьцаат компани болсноор Эрдэнэт үйлдвэрийн засаглал нээлттэй ил тод, хариуцлагатай болно, 
  • Хувьцаа эзэмшигчид шилэн данс хөтлөхийг шахаж шаардана,
  • Ашиггүй, алдагдалтай ажилласан Гүйцэтгэх захирлыг солих өөрчлөхийг хувьцаа эзэмшигчид шаарддаг болно,
  • Иргэд цалингаасаа гадна хоёрдогч орлогын эх үүсвэртэй болно,
  • Томоохон хэмжээний санхүүгийн арилжаатай холбоотойгоор дэлхийн нэр хүндтэй хөрөнгө оруулалтын банк, хөрөнгө оруулалтын сан, бусад санхүүгийн байгууллагууд Монголд үйл ажиллагаа явуулах нөхцөл бүрдэнэ.

Энэ бүгдийг хийсэн туршлага нь дэлхийд бэлэн байна. Англичууд төрийн өмчөө олон нийтэд хувьчилж хувьцаат компани болгосноор компаниуд нь ашигтай ажиллаж Лондон хот нь олон улсын хөрөнгө оруулалтын төв болсон бол Польш зэрэг Зүүн Европын улсууд төрийн өмчөө хувьцаа компани болгож иргэдээ өмчтэй, орлогын нэмэлт эх үүсвэртэй болгосон байна.

Хятад Улс нь 1990-ээд онд эхлүүлсэн өмч хувьчлалдаа гадаадын банк санхүүгийн томоохон байгууллагуудыг бодлогоор оролцуулсан нь тус улсын санхүүгийн системийн хөгжилд эергээр нөлөөлсөн байна. Нэг онд байгуулагдсан Шанхайн Хөрөнгийн бирж өнөөдөр дэлхийн дөрөв дэх том бирж болсон бол Монголын Хөрөнгийн бирж дэлхийн хамгийн жижиг гэсэн статусаасаа салж чадахгүй л байна.

Хөрөнгийн зах зээлийн шинжээч Д.Ангар

x