Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/26-НД НИЙТЛЭГДСЭН

Энэ оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс Ерөнхийлөгчийн сонгууль эхэлнэ

А.Ням-Өлзий, iKon.mn
2017 оны 1 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Б.Бямба-Очир /mpa.mn/

Чуулганы нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн санал авах өдрийг тогтоох, сонгуулийг товлон зарлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн тогтов. 

Сонгуулийн ерөнхий хорооноос Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураах өдрийг 2017 оны зургаадугаар сарын 26-ны өдөр байхаар холбогдох Байнгын хороонд санал хүргүүлсэн. Уг саналыг Төрийн байгуулалтын Байнгын хороо дэмжсэн юм. 

Ингээд санал хураалт явуулахад санал хураалтад оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураах өдрийг энэ оны зургаадугаар сарын 26-ны өдөр байхаар тогтлоо

Ийнхүү энэ оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн ажиллагаа эхлэх бөгөөд сурталчилгааны хугацаа 17 хоног үргэлжлэх юм байна.