Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/02-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: "ТЭР ТАНХАЙ ЭТГЭЭД ӨӨРИЙНХӨӨ ХУВИЙН ҮЗЛЭЭР ХҮҮГ МИНЬ ХОХИРООСОН"

Б.Ану
2016 оны 12 сарын 2
iKon.MN
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

10:58 2016/12/02

Гар утсаар орж байгаа бол ЭНД дарж үзнэ үү.

https://www.facebook.com/iKonNews/videos/591561494362756/

“Хар сарнай” хамтлагийн ахлагч С.Амармандахтай холбоотой асуудлаар түүний гэр бүл, хамтран зүтгэгчид нь сэтгүүлчдэд мэдээлэл хийж байна.

Хэвлэлийн хуралд С.Амармандахын аав С.Сүхбаатар,  өмгөөлөгч Батбаяр, Хар сарнай хамтлагийн гишүүн Маадай, Сүнс хамтлагийн ахлагч Б.Лхагвасүрэн нар  хүрэлцэн ирлээ.

Гэрэл зургийг mpa.mn

Б.Лхагвасүрэн  хэвлэлийн хурлыг нээж ярихдаа "С.Амармандах хохирчихоод байхад түүний нэр хүндийг улам гутаан доромжлох зүйл яваад байгаа учраас бид нар энэ хурлыг хийж байна. 11-р сарын 22-нд болсон зүйлийг ярья.

Энэ өдөр нийслэлийн тодорхой удирдлагуудын санаачилсан "Аз жаргалтай Улаанбаатар" арга хэмжээ болсон Хан-Уул дүүргийн "ONE EVENT" концерт зааланд болсон.

Энэ үеэр С.Амармандах "Би Монгол", "Аз жаргал хүсье", "Үзэсгэлэнт Монгол бүсгүй" дуунуудыг дуулсан. Энэ үеэрээ тэрбээр үндэсний хас тэмдэгтэй хувцас өмссөн байсан. Энэ хугацаанд арга хэмжээг зохион байгуулагч нийслэлийнхэн түүнийг урьж зураг авахуулах үедээ улаан дээлээ сольсон байсан. Үүний дараа Амармандах маань гэртээ харихаар гарах үед уг хэрэг болсон. Энийг харсан гэрчүүд байгаа. Яасан гэхээр Амармандахыг гарах үед нэг улаан галзуу нөхөр төмөр зүйл бариад ардаас цохиж унагаагаад нүүр лүү нь цохиж эхэлсэн байсан. Энэ үеэр баарны зөөгч залуу зогсоосон. Эхний цохилтын дараа Амараа ухаан балартан унасан байсан. Түүнээс гадаа энэ үйл явдал болоогүй...

Өнөөдрийн байдлаар Амараагийн ухаан орон гаран байна.

Уг хэргийг хийсэн нэг тодорхой хүн байгаа. Тэрбээр өөрөө очиж мэдүүлэг өгсөн.

Энэ хэргийг шалгаж байгаа. Монголчууд маань зөв зүйтэй хандаач гэж хүсмээр байна. 

Хэргийг холбогдох хүмүүс шалгаж байгаа болохоор Монголчууд маань хүлээцтэй хандахыг хүсч байна" гэв.

С.Сүхбаатар: Тэр танхай этгээд өөрийнхөө хувийн үзлээр хүүг минь хохироосон

Харин түүний аав С.Сүхбаатар "Надад маш хүнд байна. Та нар намайг таньж байна уу. Намайг Сэвжидийн Сүхбаатар гэдэг. Би энэ арваад хоногийн хугацаанд өөрийнхөө хүү,  Монгол Улсын иргэн Амармандахыг таниагүй. Энэ бичлэгийг та нар үзвэл тэр хүнийг танихгүй. Тэр зодож байгаа, танхайрч байгаа тэр сахалтай хүнийг харлаа. Би энэ 10 хоногийн хугацаанд өөрийнхөө хүүхдийн царай зүсийг таниагүй. Харин эмч нарын гавьяагаар одооноос хүүтэйгээ танилцаж байгаа. 

Балбаж нүдэж хүүг минь зодсон. Надад хэлэхэд хэцүү байна. Монгол, Оросын дипломат харилцааг эвдэж, аливаа улс орнуудыг эвтэй байлгахын тулд дипломат ёс гэж байдаг. Тэгтэл тэр хүн ийм зүйл хийлээ. 

Мөн хас тэмдгийг маш буруугаар ойлгуулж байна. 

Гэрэл зургийг mpa.mn

Өнөөдөр би Монголын хээ угалз гэсэн ном авчирлаа. Энэ газар шороог халуун амиараа хамгаалсан хүмүүс Монгол Улсыг хасу тамгаараа тамгалж байсан. Энэ гайхамшиг түмэн наст хээг Монголчууд дээдлэн мөнхөлсөн. Зөвхөн нэг номон дээр л энэ тухай байгаа. 

Гэрэл зургийг mpa.mn

Өнөөдөр Монголын үнэмлэх дээрээ Монгол Улсын иргэн гэж бичүүлсэн. Энэ хүн өнөөдөр хохирогч. 

Дипломат ёсыг би мэднэ. Тэр танхай этгээд өөрийнхөө хувийн үзлээр хүүг минь хохироосон. 

Хүү маань оёдлоо авахуулж байгаа. Харин цаанаа тархиндаа нөж хурчихсан. Гэтэл Монголчууд энэ тархиараа бид дэлхийд гайхуулж байгаа. Гэтэл нэгэн Монгол Улсын иргэн ингээд хохирчихлоо. 

Надад хэлэх үг олдохгүй байна.

Хосгүй авьяастанг Монголын газар шороон дээр гишгэх газаргүй болгочих вий л гэж хэлмээр байна" гэв.

Маадай: Монголын хууль үнэн мөнийг тогтоогоосой л гэж хүсч байна

Гэрэл зургийг mpa.mn

Хар сарнай хамтлагийн гишүүн Маадай "Амараа бид 2 хамтлаг байгуулаад 20 жил болж байна. Энэ хугацаанд бид Монгол эх орон маань сайхан мандаасай гэж л бусдыгаа уриалдаг. Түүнээс хүмүүсийн яриад байгаа шиг тэр харь хэлээр яриагүй. 

2017 он гараад бид тоглолтоо хийхээр бэлтгэл ажлаа хийж байсан. 

Монголын хууль үнэн мөнийг тогтоогоосой л гэж хүсч байна. 

Найз минь удахгүй урлагийн тайзнаа гялалзана гэж бодож байна" гэв.

Г.Батбаяр: Тэрбээр хүмүүсийн хэлж байгаагаар "Хай Гитлер" гэж хэлээгүй. Мөн түүнээс мөнгө төгрөг нэхсэн зүйл огт яриагүй

Гэрэл зургийг mpa.mn

Өмгөөлөгч Г.Батбаяр "Мөрдөн шалгалтын явцад шүүх хурлын дүгнэлт маш удаашралтай байна. Хэрэгт холбогдсон этгээдийг дуудан байцаагаагүй зэрэг ойлгомжгүй зүйл их байна. 

Миний үйлчлүүлэгч өнөөдөр эрүүл мэндийн хувьд маш хүнд байгаа. Тухайн үед тэрбээр хүмүүсийн хэлж байгаагаар "Хай Гитлер" гэж хэлээгүй. Мөн түүнээс мөнгө төгрөг нэхсэн зүйл огт яриагүй.

Мөн олон нийтийн сүлжээгээр хүмүүс босцгооё, тэмцэе зэрэг зүйлийг иргэд маань санаачлахгүй байхыг хүсч байна. 

Мөн баарны камернаас бид бичлэгийг авсан. Үүнийг бид харуулна. Түүнчлэн хуулийн дагуу бид гэмт хэрэгт холбогдогчийн нэрийг зарлах боломжгүй байна" гэв.

ТУХАЙН ҮЕИЙН БИЧЛЭГ:

"Одоо дуучин С.Амармандахыг гэр бүлийнхэн нь ээлжлэн сахиж байна. Амараагийн хүүхдүүд маш хүнд байдалтай байгаа. Аавынхаа тэр хачин дүрийг хараад хүүхдүүд хүнд байдалд ордог юм байна. 

Тархинд хурсан нөжийг нь ширгэх ёстой гэж эмч нар хэлсэн. Тэр нь ширгэхгүй бол хагалгаанд орно" гэж С.Сүхбаатар гуай нэмэлт мэдээлэл өглөө. 

Б.Лхагвасүрэн "Бид өнөөдрийн хэвлэлийн хурал хийхгүй бол Амармандахыг гүтгэх зүйл нь хэрээс хэтэрлээ. 

"Хай Гитлер" гэж огт хэлээгүй. 300 сая төгрөг нэхсэн зүйл огт байхгүй" гэдгийг дахин дахин хэллээ.

10:09 2016/12/02

“Хар сарнай” хамтлагийн ахлагч С.Амармандахтай холбоотой асуудлаар түүний гэр бүл, хамтран зүтгэгчид нь сэтгүүлчдэд өнөөдөр 11:00 цагаас мэдээлэл хийх юм. 

Олон нийтийн санаа бодлыг хоёр хуваагаад буй энэ хэргийн талаарх бодит үнэн мэдээллийг холбогдох хуулийн байгууллага тодорхой болгохгүй байгаа нь ийнхүү хүмүүс өөр өөрсдийн таамгийг дэвшүүлж хоорондоо маргахаас цаашгүй байна. 

С.Амармандах нь нийслэлээс зохион байгуулсан “Аз жаргалтай Улаанбаатар” арга хэмжээний цэнгүүний үеэр ийнхүү зодуулсан нь ямар ч байсан зарим эх сурвалжуудын мэдээллээр тодорхой болсон. Харин энэ талаар цэнгүүнийг зохион байгуулсан буюу хариуцаж байсан хүмүүс нь ч тодорхой мэдээлэл өгөөгүй байна.

Тэгвэл С.Амармандахын ар гэрийнхэн болон түүний хамтран зүтгэгчид болсон үйл явдлын бодит байдлыг дэлгэхээр хэвлэлийнхэнд хандлаа. Тэд тухайн үеийн бичлэгийг ч ил болгохоор болжээ. 

Энэ талаар Монголын Дуу Бичлэг Бүтээгчдийн Үндэсний Төвийн захирал, “Сүнс” хамтлагийн ахлагч Б.Лхагвасүрэн дараах постыг өөрийн Фэйсбүүктээ оруулжээ. 

iKon.mn тус хэвлэлийн хурлыг шууд дамжуулах болно. 