Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/21-НД НИЙТЛЭГДСЭН

Итгэлээ алдсан, нинж сэтгэлээ гээсэн Монгол

ikon.mn
2016 оны 11 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Төрийн алба, төрийн албан хаагч гэдэг нь  ХҮН гэдгээс өөр сондгой статус гэж ойлгох юм. Тэнд ажиллах нь тийм сайхан уу дөрвөн жилийн настай төрийн алба руу хошуурагсадын хүсэл юу юм бэ.

Хоёр долоо хоногийн өмнө "Итгэл" уран сайхны киног үзлээ гайхаж цөхөж ахин уржигдар нухацтай үзлээ. Алга урвуулахын төдий амьдрал нь өөрчлөгдсөн шинэхэн газрын дарга залуу хэн болж юу хийхийг хүссэн юм бэ. Киноны хийц найруулга, жүжигчдийн жүжиглэлт ярих юм алга. Сайн ажиглавал яг өнөөгийн байдлыг өгүүлэхийн зэрэгцээ үзэгчдэд түүнийг мэдрүүлэх гэж киноны хэсэг бүр мэдээллийг өгнө. Шинэхэн газрын даргын өрөөнд одоогийн ерөнхийлөгчийн зураг хадаатай, харин сайдын өрөө яг л өнөөх Eagle.mn сайтад газрын даргын өрөөний тансаглалыг ил болгосон эрэн сурвалжлах шиг л... Үнэхээр л сайдын өрөө тийм л байдаг.

“Итгэл шиг залуу хэд байгаа бол Гансүх шиг амьдарвал амьдрал хялбар бас осолгүй ч юм шиг”

Итгэл даруу, шударга нинж сэтгэлтэй жирийн нэг айлын боловсролтой, чадалтай хүчээрээ яваа залуу тэр зүгээр л яамны залуу мэргэжилтнүүдийн л нэг. Тэр сайн анд найз бас сэтгэлт бүсгүйдээ үнэнч нэгэн. Харин Гансүх бол сайн хүн ч биш муу хүн ч биш тэр зүгээр л дүрмээр тоглогч магад түүн шиг овсгой самбаатай аливаад чин сэтгэл зүрхээ ашиглахгүй өнгөц амьдарч, ашигтай арга замыг хөөвөл осолгүй амьдрах боловч эцэстээ утга учиргүй үнэ цэнэ үгүй.

Кино өнөө цаг, төр тойрсон учир нь ойлгогдохгүй амьдрал, амин хувиа хичээсэн зан, хором зуур ашгаа өгөх долдойч сэтгэл, гар хоосон, халтардсан хувцастай, карьергүй бол чамайг тоохгүй нийгэм, тэр нийгмийн амьтанг тодоор харуулна. Зүгээр л хүний дотоод мөн чанар алга нийгмийн дүрмээр амьдардаг роботууд. Эс бөгөөс тэгж амьдардаг хэмээн дүрэм бий болгоод саналаараа дагаад байгаа юм болов уу.

“Энэ хорвоог орхихын цагт чамайг юутай байсныг чинь бус хэн байсныг чинь нь л дурсана”

Киноны хөгжим

Монгол киноны хөгжим дээр үеийн кинонуудыг гүйцэхгүй байсан үе саяхан. Харин сүүлийн үеийн кинонуудаас Шарга даага киноны хөгжим надад их сайхан санагдсан харин Итгэл уран сайхны киноны хөгжим өөрийгөө өнгийх, хаа нэгтээ гүйгээд л зам дуусахгүй... түмэн бүдчээн дунд олох гэсэн нэг л зүйлээ эрэн хайх хоосон мэдрэмжийг өгнө. Бодогшроод л суумаар ч юм шиг.

Бидэнд өгөх гээд буй санаа нь юу байв?

Одоогийн залуус төрийг мөн төрийн мөнгийг боломж гэж хардаг болж.  Амжилтын эцсийн зогсоолыг төрийн албан тушаал гэж боддог болж. Энэ бол хараал идсэн эндүүрэл. Үгүй ээ, төрийн ажил эцсийн зогсоол уу төрд ажиллах та нарын мөрөөдөл үү...

“Биднийг боломж байдагт итгэдэг бизнес сэтгэлгээ холч ухаан л аврана”

Төр л ганцхан мөнгөтэй нь биш төрд мөнгийг нь ард түмэн над шиг чам шиг суутан бизнесмэн үүсгэн бий болгож өгдөг юм. Чи өгдөг чиний итгэл хүлээлгэн өгсөн мөнгөөр Монгол улс явдаг юм.

Сэтгэлээ нинж ухаанаа гээсэн монгол хүн

Архичин, дорой ядарч явах тусам чамайг дээрэлхэх хүн мундахгүй. Яаж ядарсан ч цоглог бай итгэлээ бүү алд, бардам бай бүү дээрэлхүүл чамайг гэж байсан хүмүүс нүүр буруулна. Үүнд бэлэн үү.

Зүгээр л хайрла бусдыг бүү сонс. Түүндээ хайртай бол бусдын үгэнд бүү итгэ. Түүндээ л итгэ түүнийг сонс. Зүгээр л итгээд үз. Итгэлээ бүү алдаарай.

 

Эх сурвалж: Үзэгчийн зүгээс /Сэтгэл судлаач Б.Баярцэнгэл/