Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/17-НД НИЙТЛЭГДСЭН

Гандантэгчинлэн хийд Далай ламын айлчлалтай холбоотой шуурхай хэвлэлийн хурал зарлалаа

Б.Ану
2016 оны 11 сарын 17
iKon.MN

Монголын Бурхан Шашины шинэ төвөөс Далай лам Монголд айлчлах талаар мэдээлэл хийв. Тэд Далай ламыг Монголд маргааш хүрэлцэн ирэх талаар мэдээлэл хийсэн юм.

Гэхдээ тэд энэхүү айлчлалыг цагаа олоогүй айлчлал болж байгаа талаарх байр сууриа илэрхийллээ. 

Мөн Далай лам маргааш Улаанбаатар хотод хүрэлцэн ирэхдээ X Богдыг тодруулна гэж Монголын бурхны шашинтны шинэ төвийн тэргүүн, Их хүрээ хийдийн хамба лам З.Санждорж хэлэв. 

Энэ талаар Монголын Бурхан шашны төв болох Гандантэгчинлэн хийдээс албан ёсны хэвлэлийн хурал хийх зар тараав. 

15.00 цагаас тус хэвлэлийн хурал болох бөгөөд бид энэ талаар эргэн мэдээлэх болно.