2019/10/19
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,679.03₮
B30
УЛААНБААТАР
|
B30
УЛААНБААТАР
|
-6°
B30
УЛААНБААТАР
|
-2°
17:00
S30
18:00
S20
19:00
S20
-1°
20:00
S20
-1°
21:00
S29
-2°
22:00
S29
-2°
23:00
S29
-2°
00:00
S29
-3°
01:00
S29
-4°
02:00
S29
-4°
03:00
S29
-5°
04:00
S29
-6°
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/11/14 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

"Гадаадад суугаа Хөрөнгө оруулагч үндэстэнд зөвлөж байна"

ikon.mn
2016 оны 11 сарын 14
iKon.MN

“Ард Санхүүгийн Нэгдэл”-ийн Гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг өөрийн фэйсбүүк хуудсаар дамжуулан гадаадад байгаа Монголчууддаа зориулж Санхүүгийн заx зээл талаарх мэдээллийг өгсөн байна

Тэрбээр энэхүү шууд дамжуулалтаараа 2017 онд хувьчлагдах обьектын жагсаалтад орсон Монголын Хөрөнгийн Биржийн хувьчлалын талаар болон "Ард Санхүүгийн Нэгдэл"-ийн үйл ажиллагааны талаар танилцуулжээ. 

Ялангуяа гадаадад суугаа Монголчууд дотоодод болж буй өмч хувьчлалд хэрхэн оролцож болох талаар мэдээллийг хүргэсэн байна. 


Гадаадад ажиллаж, амьдарч байгаа Монголчууддаа мэндчилье.

Энэ долоо хоногт Улсын их хурлаас Монгол Шууданг хувьчлахаар болсон мэдээ ирлээ. Нөгөө хэвлэх үйлдвэрийн балгас чинь энэ. 7-оос дуудаад 24 тэрбум төгрөгөөр зарагдсан гэж дуулдсан. Энэ мөнгө бүхлээрээ улсын данс руу буюу бидэнд ирсэн гэсэн үг. Хувьчлалыг олон нийтэд нээлттэй, шудрагаар явуулбал ямар үр дүнд хүрдгийг бид бүгд харсан. Гэхдээ гол үр дүн нь бид итгэж эхэлсэнд оршино. Бид хамтдаа ямар ч том дүнтэй хувьчлалд оролцож болно гэдэг итгэл төгс болсон. Энэ итгэлдээ хөтлөгдөөд бид Монгол Шуудангийн 34 хувийг хувьчлах шийдвэр гарахад эргэлзэхгүйгээр мөнгө дайчилж олоод, 17 хувийг нь авч чадсан. Саяхан бид бусад хөрөнгө оруулагчаас 14 хувийг нь нэмж авсан.    

Миний байгуулсан ХасБанк энэ байна. Хэзээ нэгэн цагт Монголчууд хэн нэгний банкаар биш өөрсдийн банкаар үйлчлүүлэх цаг ирнэ гэдэгт бид итгэж байгаа. Энэ цагийг хамтдаа ойртуулья гэж бид Хөрөнгө Оруулагч Үндэстэн компанийг байгуулсан. Одоо Монголын Хөрөнгийн Бирж дээр бүртгүүлэх гэж ажиллаж байна.    
Миний одоо ажиллаж байгаа Ард Санхүүгийн Нэгдэл, Хөрөнгө Оруулагч Үндэстэн энд байдаг.  

Бид Ард Санхүүгийн Нэгдлийг байгуулж, нийт ард иргэдээ банк, санхүүгийн байгууллагынхаа эзэн болохыг уриалан ажиллаж байна. Удахгүй IPO хийнэ. Тэрнээс өмнө манай хувьцааг авч, бидэнтэй нэгдээрэй. Бидний тухай мэдээллийг эндээс аваарай. Хувьцаанд хөрөнгө оруулалт хийж ямар хэмжээний өгөөж авч болох жишээг эндээс хараарай.

Монгол Шуудан бол 100 жилийн түүхтэй 350 салбартай үндэсний сүлжээ. Шуудангийн үйлчилгээг нь шинэ түвшинд гаргах, тээвэр логистикийн үйл ажиллагаа явуулах, электрон худалдаа эрхлэх, хамгийн гол нь санхүүгийн үйлчилгээг цогцоор нь явуулах боломжтой ийм сүлжээ билээ.  
Ингээд би та бүхэнд хамтран хөрөнгө оруулалт хийхийг уриалж байна. Бид та бүгдийн шилжүүлсэн доллар, еврог ханшаар нь хөрвүүлнэ. Хувьцааг нэр рүү чинь шилжүүлнэ. Цугласан мөнгөөр хамтдаа Монгол Шуудангийн хувьчлалд орно. Авна. Эцсийн дүндээ ялна.    

Та бүхний оролцоо их чухал байна.  

Банкууд бол та бидний урмыг хугалж байгаа. Тэдний авдаг шимтгэл, хүнд суртал, чирэгдэл ихтэй. Тиймээс мөнгөө шилжүүлэх нэг өөр суваг гаргаж ирж байгаа нь Биткойн.

Та Биткойноо манай данс руу шилжүүлэхэд бид ханшаар нь хөрвүүлээд, ногдох хувьцааг тань руу шилжүүлэх болно. Тодорхой зааврыг эндээс хараарай.    
Эдийн засаг уруудсаар байгаад ёроолдоо хүрсэн гэж бид дүгнэж байгаа. Одоо сэхнэ. Зөвхөн өөдөө явна. Тиймээс хоцролгүй Эх орныхоо сэргэн мандалтын үйл хэрэгт оролцоорой. Бидэнтэй нэгдээрэй.    

Бүртгэлийг crowdfund.ganhuyag.com-д хийгээрэй. Дэлгэрэнгүй мэдээллийг мөн эндээс аваарай!

Хүчтэй. Хамтдаа!   

Бидэнтэй холбогдох и-мэйл хаяг: munhbat.n@ardsecurities.com

Утас: +976 9908 2665

ВИДЕО:

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
x