Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/04-НД НИЙТЛЭГДСЭН

Эрдэнэтийн асуудлыг судлах ажлын хэсэгт орсон Ж.Батзандан гишүүн АН-ын бүлгийг төлөөлөхгүй

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 11 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдан авсан явдалд УИХ-ын гишүүн Ж.Батзандан шүүмжлэлтэй буйгаа илэрхийлсээр байгаа. 

Тэгвэл өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 4-нд Хууль зүйн Байнгын хорооны хуралдаанаар Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн хувьцааны худалдан авалттай холбоотой асуудлыг судлах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулж, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдээр ахлуулах шийдвэр гаргасан байна.

Уг ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Ж.Батзандан багтсан нь УИХ дахь АН-ын бүлгийнхний дургүйцлийг хүргэж, багагүй маргаан дэгдээсэн аж.

Энэ үеэр Ж.Батзандан гишүүн өөрийг нь дүүргийн намын хорооноос хөөсөн хэмээн Баянзүрх дүүргийн намын хорооны дарга УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой маргалджээ.

Ингээд зогсохгүй Ж.Батзандан гишүүнийг АН-аас хөөх гэж байна гэсэн мэдээлэл гарч эхлээд байгаа. Энэ мэдээллийг АН-аас тодруулахад үгүйсгэсэн юм. 

Хууль зүйн Байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн хэлсэн үг 

Харин УИХ дахь АН-ын бүлгээс Ж.Батзандан гишүүн Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудлыг шалгах ажлын хэсэгт орсон нь тус бүлгийг төлөөлөхгүй гэсэн албан бичгийг Хууль зүйн Байнгын хороонд хүргүүлсэн байна.

УИХ дахь АН-ын бүлгээс Хууль зүйн Байнгын хороонд хүргүүлсэн мэдэгдэл