Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/28-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол, Хятадын авто замын хилийн боомтууд гурав хоног ажиллахгүй

С.Бадрал, iKon.mn
2016 оны 9 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Аравдугаар сарын 1-3-нд БНХАУ-ын тусгаар тогтнолын баяр болох юм байна. Иймээс Монгол, Хятадын авто замын хилийн боомтууд энэ өдрүүдэд амрах ажээ.

Харин Монгол, Хятадын төмөр замын боомтууд амрахгүй. Олон улсын галт тэрэг цагийн хуваарийн дагуу иргэдэд үйлчилнэ.

Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай хэлэлцээрийн 4.3-т "Талуудын хууль ёсны баяр, амралтын өдрүүдэд хилийн боомтыг хаана" гэж заасан байдаг. Энэ дагуу Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд гурав хоног ажиллахгүй гэж Гадаад Харилцааны Яамнаас мэдээллээ.