Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/26-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улсын Ерөнхийлөгч эх орондоо ирлээ

President.mn
2016 оны 9 сарын 26
President.mn
Зураг зураг

Бүгд Найрамдах Куба Улсад албан ёсны айлчлал хийж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганд оролцсон Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж өнөөдөр эх орондоо ирлээ.

Тэрбээр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганы хүрээнд Ерөнхий санал шүүмжлэл болон бусад салбар хуралдаан, арга хэмжээнүүдэд оролцсон. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зохион байгуулах “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээр”-ийг хүчин төгөлдөр болгохыг уриалсан өндөр түвшний тусгай арга хэмжээнд оролцож, батламж жуух гардуулсан юм.

Мөн айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Филадельфи хотод зочлон АНУ-ын Пенсилвани муж, Филадельфи хотын удирдлагуудтай уулзан, Пенсилванийн их сургуульд лекц уншсан билээ.