Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/13-НД НИЙТЛЭГДСЭН

Я.Ариунболд: БНСУ-д болсон газар хөдлөлтөд Монгол иргэд өртөөгүй

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2016 оны 9 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

БНСУ-д өчигдөр орой 5.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон. Газар хөдлөлтөд Монгол иргэн өртөөгүй гэж ГХЯ-наас мэдээллээ.

Энэ тухай Консулын Газрын захирал Я.Ариунболд "Ерөнхийдөө байгалийн гамшигт үзэгдэл болж байгаа талаар бид анхаарал хандуулж, шуурхай мэдээг цаг тухайд нь хүргэж байгаа. Сэрэмжлүүлэх шаардлагатай аюултай байдал үүсэх юм бол цаг тухайд нь мэдээлэх болно. 
Есдүгээр сарын 13-ны байдлаар БНСУ-ын Онцгой байдлын газраас нийт 16 хүн бэртсэн, харин Монгол Улсын иргэн байхгүй гэх мэдээг авсан” хэмээн тайлбарлалаа.

Тус улсын Онцгой байдлын газрын есдүгээр сарын 13-ны өдрийн өглөөний 05:00 цагт гаргасан дүгнэлтээс үзвэл Кёнсанд 8 хүн, Кёнбүгд 5 хүн, Тэгү хотод 2 хүн, Чоннам аймагт 1 хүн бэртжээ.