Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/25-НД НИЙТЛЭГДСЭН

ГХЯ: Тайландад зорчихдоо сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна

С.Бадрал, iKon.mn
2016 оны 8 сарын 25
iKon.MN
Зураг зураг

2016 оны наймдугаар сарын 23-нд Тайландын өмнөд хэсэгт орших Паттани мужид хоёр удаа дэлбэрэлт болж нэг хүн амь үрэгдэж, 30 гаруй хүн шархаджээ.

Мөн энэ сарын 12-нд Прачуап Кири Кан, Пукет, Сури Тани, Тран зэрэг дөрвөн мужид есөн удаа  дэлбэрэлт болж, дөрвөн хүн амь үрэгдэж, 36 хүн бэртэж гэмтсэн байна. Дэлбэрэлт болсонтой холбогдуулан Тайландын өмнөд хэсгийн зарим мужид онц байдал зарлаж, харуул хамгаалалтыг чангатгажээ.

Дэлбэрэлт болсон мужуудад гадаад, дотоодын жуулчид олноор зорчдог тул манай улсын иргэд Тайландад зорчихдоо сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

ГХЯ-НЫ КОНСУЛЫН ГАЗАР