Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/29-НД НИЙТЛЭГДСЭН

Байнгын хороод ДӨРВӨН САЙД болон БУСАД ДАРГА нарыг томилох тухай хэлэлцэнэ

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 7 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ дахь найман Байнгын хороо өнөөдөр хуралдаж Засгийн газрын гишүүд /Дөрвөн сайд/ болон бусад дарга нарын томилгооны асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Байнгын хороодын хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг хүргэж байна. 

1. Байгаль орчин, хүнс , хөдөө аж ахуй, Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар хэлэлцэх асуудал:

  • Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдыг томилох тухай

2.    Эдийн засгийн байнгын хороо

  • Засгийн газрын гишүүн-Эрчим хүчний сайдыг томилох тухай
  • Засгийн газрын гишүүн- Барилга хот байгуулалтын сайдыг томилох тухай
  • УИХ-ын дэд хорооны бүрэлдэхүүнийг батлах тухай
  • Монгол банкны дэд Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай
  • Монгол банкны тэргүүн дэд Ерөнхийлөгчийг томилох тухай
  • Монгол банкны дэд Ерөнхийлөгчийг томилох тухай
  • Санхүүгийн зохицуулах хорооны даргыг томилох тухай
  • Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнийг томилох тухай
  • Үндэсний статистикийн хорооны даргыг томилох тухай

3. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо

  • УИХ-ын дэд  хорооны бүрэлдэхүүнийг батлах тухай

4. Төрийн байгуулалтын байнгын хороо

  • Төрийн албаны зөвлөлийн гишүүнийг томилох тухай
  • УИХ-ын дэд хорооны бүрэлдэхүүнийг батлах тухай

5. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо

  • Засгийн газрын гишүүн-Эрүүл мэндийн сайдыг томилох тухай
  • УИХ-ын дэд хорооны бүрэлдэхүүнийг батлах тухай

6. Хууль зүйн байнгын хороо

  • УИХ-ын дэд хорооны бүрэлдэхүүнийг батлах тухай

7. Төсвийн байнгын хороо

  •  УИХ-ын дэд хорооны бүрэлдэхүүнийг батлах тухай

8. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо

  • УИХ-ын дэд хорооны бүрэлдэхүүнийг батлах тухай