Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/19-НД НИЙТЛЭГДСЭН

Прагаас тахийн дөрвөн гүүг Хустайн нуруунд нутагшуулахаар замдаа гарчээ

ГХЯ
2016 оны 7 сарын 19
iKon.MN
Зураг зураг

БНЧУ-ын Засгийн газраас олгож буй Хөгжлийн тусламжийн “Баруун Монголын дархан газар дахь ховордсон амьтдыг хамгаалах” хөтөлбөрийн хүрээнд Прага хотын амьтны хүрээлэнгээс эрхлэн хэрэгжүүлж байгаа “Тахийг буцаан нутагшуулах” төслийн 6 дахь удаагийн хүргэлт 2016 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Прага хотын Кбелий дэх нисэх буудлаас гараагаа эхэллээ.

Энэ удаад тахийн дөрвөн гүүг Хустайн нуруунд нутагшуулахаар төлөвлөжээ. Төслийн багийнхан энэ удаагийн явалтаар зөвхөн Прагаас тахь хүргээд зогсохгүй, Хустайн нуруунаас дөрвөн тахийг өөрийн онгоцоор Тахийн талд шилжүүлэн нутагшуулах юм байна.

Тахийг үдэх ёслолын ажиллагаа болон энэ үеэр зохион байгуулагдсан хэвлэлийн бага хуралд Монгол Улсаас БНЧУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Зүмбэрэллхам оролцож хэлсэн үгэндээ эл төслийн үйл ажиллагааны ач холбогдлыг чухалчлан тэмдэглэж, төслийг гүйцэтгэхэд оролцож буй бүх байгууллагад талархал илэрхийлэхийн хамт цаашдын үйл ажиллагаанд нь амжилт хүслээ.

 

Эх сурвалж: ГХЯ