Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/16-НД НИЙТЛЭГДСЭН

360: Саналын хуудсыг хэрхэн хэвлэж байна вэ?

Г.Номин, iKon.mn
2016 оны 6 сарын 16
iKon.MN
Зураг зураг

УИХ, НИТХ-ын 2016 оны сонгуулийн саналын хуудсыг "Мөнхийн үсэг" компани хэвлэж байна.

Зургаадугаар сарын 13-наас буюу энэ Даваа гарагаас эхэлсэн саналын хуудас хэвлэх ажил ямар шатандаа явж байгааг сурвалжиллаа.

2016 оны сонгуульд зориулан 1,912,000 саналын хуудсыг хэвлэх бөгөөд 24 цагаар тасралтгүй хэвлэж байгаа ажээ. 

13 аймаг, нэг дүүргийн саналын хуудсыг хэвлэж дуусчээ

СЕХ-ны Мэдээлэл судалгаа арга зүйн хэлтсийн ахлах референт Т.Гүенбаатараас саналын хуудас хэвлэх ажлын талаар зарим зүйлийг тодрууллаа.

 

- СЕХ-оос 595 төрлийн саналын хуудас хэвлэж байгаа талаар мэдээлсэн. Саналын хуудсын төрлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

- Сум бүр нэг хэсгийн хороо, аймгийн төвийн сумын баг бүр бас нэг нэг хэсгийн хороо байгаа. Тэгэхээр 20 сумтай аймаг байлаа гэхэд 19 сум нь нэг нэг хэсгийн хороо, аймгийн төвийн сумын багууд таван хэсгийн хороо болох жишээтэй. Ингээд нэг аймагт гэхэд л 25 төрлийн саналын хуудас хэвлэх шаардлагатай болж байгаа. 

 Нийтдээ 1,190 төрлийн саналын хуудас хэвлэж байгаа.

Ингээд 21 аймаг, есөн дүүрэг тус задраад ирэхээр 595 төрлийн саналын хуудас хэвлэгдэж байгаа юм.

Мөн хуулинд шилжин ирсэн сонгогч зөвхөн УИХ-ын сонгуульд саналаа өгнө гэж заасан учраас саналын хуудсаа ганцхан УИХ-ын сонгуульд санал өгөх боломжтойгоор хэвлэж байна. Нийтдээ 1,190 төрлийн саналын хуудас хэвлэж байгаа.

- Саналын хуудас хэвлэх ажил эхлээд гурав хонож байна. Энэ хугацаанд хэчнээн саналын хуудас хэвлэсэн бэ?

- Одоохондоо нарийн тоо гараагүй байна. 14 дэх аймаг, хоёр дахь дүүргийн саналын хуудсыг хэвлэж байна. СХД-ийн саналын хуудас хэвлэгдэж дуусаад БЗД-ийн саналын хуудсыг хэвлэх ажил эхэлж байгаа.

- Саналын хуудсыг сонгууль болохоос гурав хоногийн өмнө санал авах байранд хүргүүлсэн байх ёстой. Төлөвлөсөн хугацаандаа амжих уу?

- Төлөвлөсөн ёсоор бол зургаадугаар сарын 23-н гэхэд саналын хуудсыг хэвлэж дуусна. 10-аад хоног үргэлжлэх байх гэж төлөвлөөд эхэлсэн. Одоогийн байдлаар төлөвлөсөн хугацаанаас өмнө дуусна байх гэсэн тооцоотой байна.

- Саналын хуудсыг хэзээнээс санал авах байруудад хүргэх вэ?

- Саналыг хуудсыг хүргэх ажил эхэлчихсэн. Эхний ээлжинд буюу өчигдөр Ховд, Баян-Өлгий аймгийн саналын хуудсын онгоцоор явуулсан. Өнөө шөнө Увс, Завхан аймаг руу саналын хуудсыг хүргүүлнэ.

Бусад аймгууд руу машинаар хүргэх байх. Ихэнх нь засмал замтай болсон учраас газраар хүргэхэд асуудал гарахгүй. 

"Ажиглагчдын хяналтан дор хэвлэсэн саналын хуудсыг битүүмжлэн агуулахад хадгалж байгаа"
Саналын хуудас хэвлэх явцад Төрийн тусгай хамгаалалт, Цагдаагийн байгууллага, нам, эвсэл, иргэний нийгмийн байгууллагууд ажиглагчаар оролцож, тагнуулын асуудал эрхэлсэн байгууллагын хяналт дор явагдаж байгаа ажээ.
 

"Ажиглагчдын хувьд тусгай өрөөнд хэвлэх бүх шат дамжлагыг харах боломжтой нөхцөлд ажиглалт хийж байна. Мөн нам, эвслүүд болон аймаг, дүүргийн сонгуулийн хорооны төлөөлөл саналын хуудсын эхтэй танилцаж, нэр дэвшигчдийн мэдээллийг тулгаж үзээд хэвлэхийг зөвшөөрсөн гарын үсгээ зурж байгаа. 

Хамгаалалтын байгууллагууд болон ажиглагчдын хяналтан дор хэвлэсэн саналын хуудсыг битүүмжлэн агуулахад хадгалж байгаад, аймгуудын сонгуулийн хороонд хүлээлгэж өгнө. Тухайн аймгийн сонгуулийн хорооны төлөөлөл цагдаа, хамгаалалт, намуудын төлөөлөлтэйгөө ирж саналын хуудсыг тээвэрлэнэ хэмээн саналын хуудас хэвлэх ажлын хэсгийн ахлагч, СЕХ-ны нарийн бичгийн дарга Ц.Болдсайхан хэллээ.

Саналын хуудас хэвлэх цаасыг хэвлэлийн компани тодорхой шалгуур, стандартын дагуу бэлтгэж хэвлэдэг юм байна. СЕХ-ноос стандартын цаас нийлүүлэх боломжтой хоёр компани буюу "Улаанбаатар принт", "Мөнхийн үсэг" компаниудад лиценз олгожээ.

Гэвч "Улаанбаатар принт" компанийн хувьд 328,000 саналын хуудас хэвлэх цаасны нөөцтэй, "Мөнхийн үсэг" компани хоёр сая саналын хуудсыг хэвлэх хангалттай цаасны нөөцтэй байсан учраас СЕХ-ноос нэг үйлдвэр дээрээ хэвлэх шийдвэрийг гаргасан юм байна.

"Мөнхийн үсэг" компани өмнө нь 2012 оны УИХ-ын, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн санналын хуудсыг хэвлэж байсан туршлагатай аж.

Гэрэл зургийг Mpa.mn

Фото
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг