2019/10/17
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,674.62₮
B30
УЛААНБААТАР
10°
|
-2°
B30
УЛААНБААТАР
14°
|
-1°
B30
УЛААНБААТАР
|
13:00
S32
14:00
S32
10°
15:00
S32
10°
16:00
S32
17:00
S32
18:00
S31
19:00
S31
20:00
S31
21:00
S31
-1°
22:00
S31
-1°
23:00
S31
-2°
00:00
S31
-2°
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/27 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Түгжигдэж” магадгүй 765 тэрбум төгрөг

Г.Байгаль, Засгийн газрын мэдээ
2016 оны 5 сарын 27
Засгийн газрын мэдээ
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлд нэг айлын орон сууц дунджаар 88 сая төгрөгийн үнэтэй гэж тооцвол орон сууцны захад 765 тэрбум төгрөг “түгжигдэх” нь.

Хэрэв та орон сууц худалдан авахаар зэхэж буй бол танд дуулгах таатай мэдээ байна. Орон сууцны зах зээл энэ жил иргэдэд ээлтэй, харин бизнест халтай байх нь. Учир нь энэ захын хүчний тэнцвэр алдагджээ. Нийлүүлэлт нь эрэлтээ давсан байна.

“Барилга эм эн” компанийн Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн тайланд дурдсанаар нийслэлийн нийт өрхийн 51 хувь нь инженерийн дэд бүтцэд холбогдоогүй нөхцөлд амьдардаг. Энэ хувийг тоогоор илэрхийлбэл 200 орчим мянга айл. Эдгээр өрх өргөө цагаан гэрээ үл хөдлөх орон сууц болгох хүсэлтэй аж. Гэвч энэ бүх хүсэлт бүгд худалдан авах чадвараар баталгаажсан эрэлт хараахан биш.

Харин халаасан дахь хэдэн төгрөг нь шаардлага хангаж буй бодит эрэлт 21,800 байгааг судлаачид тогтоов. Өөрөөр хэлбэл, нийслэлийн хэмжээнд төдий тооны өрх орон сууц худалдах авах чадвартай. Харин нийлүүлэлт нь шинэ болон хуучин орон сууц нийлээд 40 мянгыг давна. Энэ оны байдлаар шүү дээ. Дээр өгүүлсэн, хүчний тэнцвэр алдагдсан гэдэг нь энэ. Нийлүүлэлт нь эрэлтээ давсан тул зах зээлийн зарчмаар буурч буй үнэ улам ч уруудах төлөвтэй байна.

Гэтэл үнэ ийн газардаж буйтай зэрэгцээд иргэдийн орлого ч доошилж байна. Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын энэ оны эхний улирлын эдийн засгийн тоймд дурдсанаар өрхийн орлого өмнөх оны мөн үеэс 92 мянган төгрөгөөр татарч, 849 мянга болжээ. Бас нийслэлийн нэг өрхийн сарын орлого өнгөрсөн онд 13.8 хувиар буурсан. Энэ нь сүүлийн 10 жилд анх удаа уруудсан дүн юм. Ийн татарч буй иргэдийн орлого орон сууцны эрэлтийг дэмжихгүй нь тодорхой. Бас манай макро эдийн засгийн байдал ямар байгааг надаар хэлүүлэлтгүй та мэднэ. Эдийн засгийн өсөлт саарсан. Тэр дундаа энэ он тун таагүй жил болохыг гадаад, дотоодын эдийн засагчид сануулсаар байна.

Тэрчлэн Засгийн газраас бүтээн байгуулалтын зардлаа хумихаар төлөвлөж буй. Зах зээлийн мэдээллийг ажвал манай эдийн засгийн байдал орон сууцны эрэлтийг дэмжих найдвар бүүдгэр харагдаж байна. Шинжээчид ч ийм таамаг дэвшүүлжээ. “Барилга эм эн”-ийн тооцоогоор энэ онд орон сууцны зах зээлд 765 тэрбум төгрөг “түгжигдэнэ”. Нийслэлийн хэмжээнд 8,200 айлын орон сууц борлуулалтын гадна үлдэх төлөвтэй. Нэг айлын орон сууцыг дунджаар 88 сая төгрөгийн үнэтэй гэж тооцвол дээрх хэмжээний мөнгө хоосон байшинд “цоожлогдох” нь.

Нийслэлийн хэмжээнд 8,200 айлын орон сууц борлуулалтын гадна үлдэх төлөвтэй.

Иймд компаниуд бүтээгдэхүүнээ борлуулахын тулд эрэлт дэмжсэн стратеги хэрэгжүүлэх хэрэгтэй гэж тус компанийн судалгааны албаны дарга Б.Билэгтсайхан зөвлөж байна. “Орон сууцны зах зээлийг уналтад оруулахгүйн тулд ипотекийн зээл тогтвортой бөгөөд урт хугацаанд үргэлжлэх боломжийг төр, засгаас бүрдүүлэх нь чухал” гэж Санхүү, эдийн засгийн дээд сургуулийн багш, эдийн засагч Ж.Дэлгэрсайхан хэллээ. Мөн тэрбээр иргэдийн орлого хумигдаж байна. Иймд иргэд ч ирээдүйн бодит орлогоо сайтар тооцож, ипотекийн зээл авах хэрэгтэй. Зах зээл эмзэг үед төр засаг, барилгын компаниуд, иргэд зөв тооцоолох цаг ирснийг сануулав.

Тэгвэл орон сууцны үнийн тухайд улам ч уруудаж буй. Монголбанк, “Тэнхлэг зууч” компанийн гаргадаг орон сууцны үнийн индекс сүүлийн нэг жилд тасралтгүй буурчээ. Энэ жишиг үнэ ипотекийн зээл хэрэгжиж эхэлснээр огцом өссөн түүхтэй. Ипотек эрчээ авч байсан 2013 онд орон сууцны үнийн индекс оргилдоо хүрч байв. Өөрөөр хэлбэл, ипотекийн зээл гэх борлуулалтын хөшүүрэг орон сууцны зах зээлийг огцом тэлсэн. Энэ тэлэлтийг даган үнэ өссөн бөгөөд үүнийг “хөөс” хэмээн шинжээчид нэрлэдэг. Индексийн өсөлт буюу үнийн “хөөс” нэг жил гаруйн хугацаанд тогтмол томорсоор 2015 оны эхээр хагарч эхэлсэн. Ингэж орон сууцны үнийн индекс буурсан. Өдгөө буурсаар, буурсаар энэ оны гуравдугаар сарын байдлаар 1.054 нэгжид хүрээд байна.

Ипотек хэрэгжихээс өмнө, бүр тодруулбал, үнэ хөөсрөхөөс өмнө орон сууцны үнийн индекс 1.010 нэгжийн түвшинд хэлбэлзэж байсныг Монголбанкны мэдээллээс харж болно. Тэгэхээр үнийн хөөсийн өмнөх ба удаах дүнг харьцуулж үзэхээр өдгөөгийн үзүүлэлт илүү өндөр байгаа биз. Өөрөөр хэлбэл, үнийн индекс олон сар дараалан буурч байгаа ч өнөө хэр орон сууцны үнэ бодит түвшиндээ хүрээгүйг харж болохоор байна. Иймд хөөс бүрэн хагарах хүртэл орон сууцны үнэ дахиад ч унах төлөвтэй. Бас өнөөгийн уналт нь орон сууцны ханш “үнэгүйдэж” буй хэрэг биш. Харин хэвийн буюу бодит өртөгтөө хүрч буйн шинж гэдгийг шинжээчид хэлж байлаа.

x