2020/07/11
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,832.22₮
B30
УЛААНБААТАР
22°
|
12°
B30
УЛААНБААТАР
27°
|
13°
B30
УЛААНБААТАР
29°
|
14°
11:00
S26
16°
12:00
S30
17°
13:00
S30
18°
14:00
S30
18°
15:00
S30
18°
16:00
S30
18°
17:00
S30
18°
18:00
S30
18°
19:00
S30
18°
20:00
S30
17°
21:00
S29
14°
22:00
S29
13°
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/03 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Lamborghini-ээр МОНГОЛЫГ ТУУЛНА

WWW.CARDOCTOR.MN
2016 оны 5 сарын 3
Cardoctor

Автомашин болон адал явдалт дуртай хүмүүсийн хийхийг хүсдэг нэгэн төрлийн адал явдалт авто ралли бол яах аргагүй Монгол Ралли юм.

Адал явдал эрэлхийлэгч нар буюу The Adventurists зохион байгуулдаг ралли анх тэртээх Их Британийн Лондон хотоос эхлэн Европ тивийг дамжин явсаар Төв Азийн улсуудыг дайран өнгөрч Монгол Улсын маань нийслэл Улаанбаатар хотод ирдэг уралдаан гэхээр хэчнээн олон мянган километр замыг туулах нь ойлгомжтой.

Үүн дээр нэмэх нь ралли гэдэг утгаараа хурдны зам, асфальтан замаар явахгүй, бартаа саадтай шороон замуудаар явна гэхээр гарцаа байхгүй адал явдлаар дүүрэн уралдаан гэдэг нь хэнд ч тодорхой биз ээ. 

Гэхдээ энэхүү раллигийн бусад ралли төрлийн уралдаанаас ялгаатай зүйл нь нэгдүгээрт  оролцох автомашины хувьд жижиг бөгөөд хуучин автомашин байх ёстой.

Хоёрт, багууд ямар ч гадны дэмжлэг байхгүй мөн уралдааны турш хамгийн багадаа 1,000 Англи фунт стерлингийн хандивыг цуглуулж сайн үйлсэд зарцуулах ёстой байдаг байна.

 

Гэвч энэ оны эхэнд буюу 1-р сард адал явдлыг байнгын эрэлхийлэгч цанын спортын супер од Жон Олссон энэхүү уралдааныг хамгийн хүчирхэг суперкаруудын нэг болох Lamborghini Huracan-р туулж үзэхийг хүсэж буйгаа өөрийн блогоороо дамжуулан мэдэгдсэн байна.

Гэхдээ мэдээж тюннинг хийж тоноглох нь ойлгомжтой боловч хэрхэн тоноглох нь мэдээж автын хоббитнуудад тун сонирхолтой байх болов уу. Тэрээр автомашины улаан хоббитой нөхөр бөгөөд өөрийн цуглуулгад нь хэд хэдэн гайхалтай төмөр хүлгүүд байдаг байна. Мөн тэрээр хурдны замын Gumball 3,000 хэмээх аялалд хэд хэдэн удаа өөрийн машины хурд хүчийг сорьсоор ирсэн нэгэн. 

Гэхдээ түүний энэхүү Монгол Раллид оролцох нь шийдвэр нь энэхүү раллигийн үндсэн зарчимтай зөрчилдөж байгаа ч тэрээр үүнийг хийх өөрийн багийг бүрдүүлэн автомашин бэлтгэж аль хэдийн эхэлсэн бололтой. Ингээд түүний блогийн нийтлэлийг автын хоббитон та бүхэндээ бэлтгэн хүргэж байна. Мөн Жон Оллсоны раллигийн бэлтгэлийн талаарх мэдээллийг та бүхэндээ цаашид мөн цаг тухайд нь хүргэж болно.

Амьдралд тохиолдох гайхалтай адал явдал!

Өөрийн Audi RS6-аа зарсны дараагаас эхлэн би ямар нэгэн шинэ автомашин авч түүнийгээ тоноглох болно гэсэн төлөвлөгөөтэй болсон юм. Гэхдээ шинэ галзуу прожект гарч ирсэн болохоор энэ удаад яг ямар машин сонгох вэ гэдгээ дараа л шийдэх хэрэгтэй боллоо.

Сүүлийн 6 жилийн турш би өөрийн машинуудыг Gumball 3,000-д зориулан тоноглож бэлтгэсээр ирсэн.

Сүүлийн 6 жилийн турш би өөрийн машинуудыг Gumball 3,000-д зориулан тоноглож бэлтгэсээр ирсэн. 

Тийм учраас хурдны зам дээр автомашинаа хэрхэн бэлтгэх тал дээр асуудалгүй болсон гэж бодож байна.

Gumball уралдаан бол маш гайхалтай бөгөөд үүний нэг хэсэг болж чадсан маань миний мөрөөдлийн маань нэг яах аргагүй мөн. Гэвч 6 жилийн дараа ямар нэгэн шинэ зүйлийг туршин түүнээс эрч хүчийг мэдэрч Gumball-д анх оролцох үеийн сэтгэл хөдлөлийг дахин мэдэрмээр санагдсан юм.

Сүүлийн хэдэн жилийн турш Gumball-тай адил галзуу мэдрэмжийг өгч чадах галзуу уралдаан гэдэгт Монгол Ралли байж болох юм гэсэн бодол толгойд маань эргэлдэх болсон юм. 20 мянган км мега ралли, Лондонгоос эхлэн Монгол хүртэл, цөл, тал хээр гэх мэт олон янзын галзуу замыг туулна гэдэг хүн бүхэнд гайхалтай мэдрэмжийг өгч чадахаас гадна мөн айдсыг бий болгож байгаа биз.

Ялангуяа тэдгээр замд зориулагдаагүй автомашинаар энэхүү замыг туулах миний хувьд бүр ч аймар.

 

Би энэхүү мега раллигийн талаар хэдэн жилийн өмнөөс мэдсэн бөгөөд БИ хэзээ ч тийм төрлийн машинуудаар тэдгээр аймар замыг туулж чадахгүй байх гэж боддог байлаа. Тиймээс би энэхүү уралдаанд тийм ч их анхаарал хандуулж байгаагүй юм. Гэвч хэсэг бүлэг хүмүүстэй ярилцаж хэрэв би суперкараар энэ замыг туулаад ирэх юм бол хүн бүр намайг галзуу амьтан гэж бодон шоолж инээлдэх бодох боллоо.

Энэ бүхэн миний энэхүү санааны талаар бүр догдлуулж орхив. Та бүхэн намайг мэднэ дээ, Би үргэлж өөрийг сайн зүйлд сорихыг хүсдэгийг.

Ралли тэмцээнд энэ бүхэн бүтэх эсэхийг нь ч мэдэхгүйг байж бодож сууна гэдэг намайг улам  бүр догдлуулж байв. Би өөрийгөө яагаад ийм гэдгийг ойлгодоггүй ч энэ бол миний л арга барил, миний ажил.

 

Тиймээс бид өнөөдөр энд байна. Монгол Ралли-д ирэх 7 сард оролцохоор төлөвлөж байна. Би энэхүү Лондонгоос Монгол хүртэлх аймшгийн 20 мянган километр замыг өргөн карбон widebody-той Lamborghini Huracan-р туулж чадах эсэхийг үзэх гэж байна. Бараг хамгийн бүтэшгүй санаануудын нэг байгаа биз.

Гэвч энэ л миний энэхүү санаанд дуртай байгаагийн гол шалтгаан нь юм. Миний хувьд энэ бол яах аргагүй шинэ зүйл бөгөөд үнэнийг хэлэхэд би үүн шиг ихээр догдолж үзээгүй их удсан байна.

Та бүхний хувьд миний машины сонголт та бүхэнд сонин санагдах гарцаагүй боловч одоо л Ламбог юунд зориулагдсан болохыг нь жинхэнэ утгаар нь сорьж үзье.

 

Gumball уралдаан 7 хоног үргэлжилдэг гэхдээ Монгол Раллигийн хувьд бид там шиг замуудаар явах учраас дор хаяж 30 хоног шаардлагатай. Би энэ санааныхаа талаар энэхүү раллиг хэд хэдэн удаа жийп, дугуйтай, Skoda Citago-р амжилттай туулсан Оскар Баккетэй хэд хэдэн удаа ярилцсан юм.

Тэд тухайн үед раллид оролцож байх үедээ дараах тоо баримтуудыг гаргасан байна. Та бүхэн эндээс ямар ч машинаар явлаа гэсэн энэхүү уралдаан ямар шуу адал явдал болохыг төвөггүй мэдэх болно. Ламбогоор туулна гэдэг бол үүнийг шинэ төвшинд аваачина гэсэн үг юм.

Замын урт: 27,252 км
Камерийн бичлэгийн урт 26,092
Шведээс хэдэн өдрөөр хол байх: 64
Майханд өнгөрүүлэх шөнө: 32
Буудал/ хостелд хонох шөнө: 20
Машинд өнгөрүүлэх шөнө: 10
Завь дээр өнгөрүүлэх шөнө: 2
Зам дээрх осол: 15 шувуу мөргөсөн
Өнгөрч гарах цагийн бүсийн тоо: 9 цаг (GMT 0-с GMT +9 хүртэл)
Хамгийн урт үргэлжлэх зам: 9375 км/ 95 цаг/ 5 цагийн бүс
Цагдаа зогсоосон тоо: 9
Шүршүүрт оролгүй явах хамгийн урт хугацаа: 9 хоног

 

Би энэ санаа бүтэх бүтэхгүй талаар маш олон удаа маргалдсан ч хэрэв энэ бүхнийг хийлээ гэхэд запас дугуй гэх мэт маш их нэмэлт хүч шаардлагатайг мэдсэн юм. Туркменистаны нутгаар ямар ч төлөвлөгөөгүй явна гэдэг бол байж боломгүй зүйл.

Тийм ч учраас би азаар Лео Вегас дах хэдэн залуустай хэдэн сарын өмнө уулзсан юм. Хэд хэдэн уулзалтын дараа хэрэв би энэ адал явдлыг хийх юм бол тэд хамтарч ажиллаж дэмжлэг үзүүлэх тал дээр тохиролцож чадсан юм. Тиймээс би энэ бүхнийг хийх болно гэдэгтээ илүү итгэлтэй боллоо.

Иймд Лео Вегасыг миний ирэх 3 жилийн шинэ хамтрагч партнер гэдгийг албан ёсоор та бүхэндээ мэдэгдэж байна. 

Бидний анхны уулзалтаас л эхлэн тэд надад таалагдаж эхэлсэн бөгөөд тэд мөн над шиг галзуу залуус, мөн гайхалтай адал явдлуудыг хийх гэж байгаа нь надад бүр ч их таалагдсан юм. Тиймээс би энэхүү хамтын ажиллагааг надад болон миний автын галзуу адал явдал фантазуудад гайхалтай боломжуудыг нээж өгнө гэдэгт итгэж байна.

Бидний урд асар их ажил байна гэдгийг нь хэлэхэд хилсдэхгүй болов уу. Бид энгийн замаар зүгээр GPS дээрээ заагаад л явахгүй учраас автомашинаа бэлтгэхээс эхлээд маш олон ажил төлөвлөгөө гаргах шаардлагатай байна.

Энэ аяллыг хийхэд нийт 10 ялгаатай виз мэдүүлэх шаардлагатай, зарим улс төр цэргийн тогтворгүй байгаа улсуудаар явах замаа сонгох, маш муу шатахуунд ажиллахад зориулагдсан хөдөлгүүрийн тохиргоо, нөөц дугуй, сэлбэг хэрэгсэл, механикийн туслалцаа, машинаа эргүүлж ачих гэх мэт тоймгүй олон ажил байна.

Энэ бүх зүйлсийг би урьд нь хэзээ ч хийж үзээгүй бөгөөд тэр чинээгээр энэ бүхэн надад таалагдаж байна. Тиймээс Монгол Ралли 2016 адал явдалд нэгдэх хүсэлтэй хэн нэгэн байвал бидэнтэй нэгдээрэй. Олон байх тусмаа сайн шүү. (Бас аюулгүй! хаха)

/ Жон

Updated: 2016/04/31

Бусад орны визний асуудлаас болж ирэх жил болтол хойшлогдсон байна.

 

Зураг
x