Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/06-НД НИЙТЛЭГДСЭН

Зика Монгол руу дөхөж байна

Б.Гандолгор, Засгийн газрын мэдээ
2016 оны 4 сарын 6
Засгийн газрын мэдээ
Зураг зураг
Aedes aegypti: Гол шинж нь цагаан толботой

-Вирусээс сэргийлэх, хянах стратеги боловсруулжээ-

Зика вирусийн халдвар улам өргөн тархсаар байна. 2007 оны нэгдүгээр сард дахин сэргэсэн эл халдвар өнгөрсөн сарын 31-ний байдлаар дэлхийн 61 улсад бүртгэгдээд байгаа талаар ДЭМБ тайландаа дурджээ.

Сармагчингаас эхлэлтэй эл вирус шумуулаар дамжин халдварлаж, хүн төрөлхтөнд ихээхэн хохирол учруулж буй юм. Зикагийн эсрэг улс орнууд багагүй мөнгө зарцуулаад байна. Гэвч тархалтыг барьж дийлсэнгүй.

Aedes төрлийн шумуул Зика вирусийн гол тараагч болоод буй. Энэ төрлийн шумуултай газар бүрт вирус хурдацтай тархаж буй талаар эрдэмтэд тэмдэглэжээ.

Aedes төрлийн шумуул Зика вирусийн гол тараагч болоод буй. 

Aedes төрлийн шумуул нь дотроо 700 гаруй зүйлтэй. Эдгээр шумуулын 60 орчим хувь нь Ази, Номхон далайн улс оронд, 35 хувь нь Америк тивд тархсан аж.

Монгол Улсад aedes, anopheles, culex, culiseta гэсэн дөрвөн төрөлд хамаарах 30 зүйлийн шумуул бүртгэгдсэнээс aedes төрлийн шумуул манай орны ихэнх нутгаар тархжээ. Уг төрлийн шумуул нь 30 градусаас дээш градусын халуунд үржиж, амьдрах чадвартай бөгөөд БНХАУ-ын өмнөд хэсэгт илүүтэй тархсан нь тогтоогдсон байна.

БНХАУ-д Зикагийн халдварын нэг тохиолдол бүртгэгдсэн ч газар авхуулалгүй арга хэмжээ авч чаджээ. Энэ бол монголчуудад аюул ойртож буйгийн дохио. Манай улсын иргэдийн ажиллаж амьдардаг БНСУ-д халдвар бүртгэгдээд байгаа.

Тус улсын http://english. donga.com/ нэртэй сайт дээр Зика вирусийн халдварын сэжигтэй таван тохиолдол бүртгэгдсэний гурав нь батлагдсан талаар мэдээлжээ. Гэхдээ энэ талаар ДЭМБ-д ямар нэг мэдээлэл өгөөгүй байгаа аж.

Зика вирусийн тархалтын улмаас эдийн засгийн хохирол амссан улсууд

АНУ Виржин

Мексик

Гватемал

Сальвадор

Никарагуа

Коста Рика

Колумб

Эквадор

Болив

Парагвай

Бразил

Суринам

Гайана

Куракао

Панам

Ямайк

Гондурас

Гайти

Доминикан

Порта Рика 

$1.232 тэрбум

$14.311 тэрбум

$1.232 тэрбум

$1.479 тэрбум

$417 сая

$2.829 тэрбум

$4.759 тэрбум

$1.251 тэрбум

$635 сая

$299сая

$7.021 тэрбум

$92 сая

$77 сая

$778 сая

$5.119 тэрбум

$2.074 тэрбум

$708 сая

$568 сая

$5.065 тэрбум

$3.334 тэрбум

БНСУ-д Зикагийн халдвар илэрсэнтэй холбогдуулан бид Эрүүл мэнд, спортын яамны Халдварт өвчний бодлогын хэрэгжилтийн зохицуулалт хариуцсан мэргэжилтэн Д.Нарангэрэлтэй холбогдож, манай улс уг халдвараас сэргийлэхэд ямар арга хэмжээ авч ажиллаж буй талаар лавлалаа. 

Тэрбээр “БНСУ-д Зика вирусийн нэг тохиолдол бүртгэгдэж, онош нь үгүйсгэгдсэн юм билээ. Түүнээс гурван тохиолдол бүртгэгдсэн гэсэн мэдээлэл байгаа ч одоогоор ДЭМБ-аас өгөөгүй байна.

Монгол Улсаас БНСУ-д олон хүн ажилладаг. Бид нисэх онгоцны буудал болон аялал жуулчлалын газруудад сэрэмжлүүлэг, зөвлөгөө өгч байгаа.

Эбола бол өвчилсөн хүний ялгадас, шингэнээр дамжиж халдварладаг. 

Зуны улиралд аялал жуулчлал идэвхэждэг учраас иргэд өөрсдийнхөө эрүүл мэндэд анхаарч, вирусийн халдвараас хамгаалах хэрэгтэй. Эрүүл мэнд, спортын яамнаас иргэдэд хандаж зөвлөмж гаргасан. Сүүлийн үед Зика вирусийн халдвар бэлгийн замаар дамжиж байна. Тэгэхээр эрсдэлд бүлгийн хүмүүс бэлгэвч хэрэглэж заншихыг зөвлөж байгаа.

Зика вирус эбола шиг аюултай биш. Эбола бол өвчилсөн хүний ялгадас, шингэнээр дамжиж халдварладаг. Харин Зика тийм биш. Вирус тээгч шумуул болон бэлгийн замаар дамжиж буй. Тэгэхээр хувь хүн өөрөө хариуцлагатай байвал энэ өвчнөөс сэргийлэх бүрэн боломжтой” гэлээ.

ДЭМБ-ын тайланд дурдсанаар Чили, Бразил, Аргентин, Франц, Итали, Шинэ Зеланд, АНУ-д бэлгийн замаар дамжсан тохиолдол илэрчээ. Ялангуяа Америк тивийн хувьд 2015 онд вирус илэрснээс хойш тархалт нь тогтмол нэмэгдсээр байгаа аж. Тус тивийн 33 улс болон газар нутагт Зика вирусийн шумуулаар дамжсан халдвар тархжээ. 

Номхон далайн баруун бүсийн 16 улс оронд мөн л шумуулаар дамжин тархаад байна. Зика вирусийг ургийн тархины хэлбэрийн гажиг үүсгэж буй хэмээн эрдэмтэд үзсэн. Тэгвэл хүүхдийн болон ургийн тархины хэлбэрийн гажиг өвчин Бразилд 944, Колумбид 32, Францийн Полезид найм, Кабо-Вердед хоёр, Мартиник нэг, Панамд нэг тохиолдол илрээд байна.

Иймд ДЭМБ уг вирусээс сэргийлэх болон хянах стратеги боловсруулжээ. Энэхүү бодлогын хүрээнд газар дээр нь вирусийн тархалтын байдлыг тодорхойлох, хариу арга хэмжээ авах, судалгаа хийх зэрэг ажлыг зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

Энэтхэгийн Bharat Biotech International Limited компани Зика вирусийн эсрэг хоёр төрлийн вакцин бүтээснээ дэлхий нийтэд зарласан. Гэвч одоогоор амьтан дээр туршиж буй юм.

Зураг