Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/04-НД НИЙТЛЭГДСЭН

Офшор ертөнцийн нууц баримт алдагдсан хамгийн том хэрэг гарлаа

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 4 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Панамд төвтэй Моссак Фонсека (Mossack Fonseca) хуулийн фирмийн их хэмжээний мэдээлэл алдагдсанаар дэлхийн 140 орчим улс төрч, төрийн зүтгэлтэн, тамирчид алдартнуудын нууц хөрөнгө ил болжээ.

Уг материалыг ICIJ (International Consortium of Investigative Journalists) буюу Эрэн сурвалжлах Сэтгүүлчдийн Олон улсын Консорциум, Германы Suddeutsche Zeitung сонины хамтарсан ажиллагааны дүнд олж авсан бөгөөд 40 жилийн хугацааг хамарсан 11 сая бичлэг бүхий мэдээлэл юм байна.

Нийт 3 террабайт мэдээлэл алдагдсан нь түүхэнд гарч байгаагүй том хэмжээний хэрэг юм. Үүнээс өмнө томд тооцогдож байсан Wikileaks-ийн 2010 онд ил гаргасан мэдээлэл гэхэд 1.7GB буюу үүнээс 100 дахин бага.

Алдагдсан материалд

  • 214,000 офшор компанийн мэдээлэл байгаа нь 200 орчим улс орны хүмүүстэй холбогдож байна
  • 140 төрийн албан хаагч, улс төрчийн эзэмшил ил болсон, жишээ нь Исланд, Пакистаны ерөнхий сайд нар, Украйны ерөнхийлөгч, Саудын Арабын хаан гэх мэт
  • Оросын ерөнхийлөгч Владимир Путины шууд холбоотой компани байгаагүй ч түүний багын найз Сергей Ролдугин зэрэг дотны хүмүүсийн нэр дээрх компанийн $2 тэрбум орчмын сэжигтэй гүйлгээнүүд бүртгэгдсэн байна
  • АНУ-ын засаг захиргааны хар жагсаалтад орсон 33 хувь хүн, компаниудын данс байгаагийн дотор Мексикийн хар тамхины наймаачид болон зарим террорист байгууллагууд байна

Алдагдсан материалтай холбоотой хүмүүсийн мэдээллийг визуал аргаар үзүүлжээ. График дээр дараад дэлгэрэнгүй мэдээллийг үзэх боломжтой.

Эх сурвалж: ICIJ