Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/03/25-НД НИЙТЛЭГДСЭН

Керригийн цүнх Путиныг гайхшруулав

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 3 сарын 25
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жон Керри өчигдөр Москвад айлчилж Сирийн асуудлаар Оросын талтай яриа хэлэлцээр эхлүүлжээ.

Керри ирэнгүүтээ ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзах үеэр төрийн нарийн бичгийн даргын гарнаасаа салгахгүй байгаа цүнхний талаар хөгжилтэй яриа тэдний хооронд өрнөсөн байна.

 

Уулзалтын үеэр Путин “өнөөдөр би таны онгоцноос бууж байгаа дүрсийг үзэхдээ гартаа барьсан цүнхийг тань хараад нэлээд гайхлаа, нэг талаасаа энэ нь нэлээд ардчилсан хэв маяг байх, нөгөө талаасаа Америкийн нөхцөл байдал тийм ч сайнгүй байгаа бололтой, төрийн нарийн бичгийн даргын цүнхийг барих хүн алга байна шүү дээ” гэж хошигножээ.

Тэр цааш нь “тэгээд би бодлоо, та цүнхэндээ өөр хүнд итгэж өгөхөөргүй зүйл авч яваа бололтой. Магадгүй чухал асуудлууд дээр тохиролцохоор мөнгө авчирсан байх” гэсэн байна.

Керри хариуд нь “би хувийн чөлөөт цаг гарахаараа цүнхэндээ байгаа зүйлийг үзүүлье, таныг гайхна гэдэгт итгэлтэй байна” гэжээ.

Жон Керри Сирийн дайн, Украины хямрал, саяхны FlyDubai онгоцны сүйрэл, Украины нисгэгч Савченкогийн талаар зэрэг олон асуудлыг Оросын ерөнхийлөгч болон гадаад хэргийн сайд С.Лавров нартай хэлэлцэхээр ирж байгаа юм.

 

Эх сурвалж: Russia Today