2019/08/25
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,671.55₮
B30
УЛААНБААТАР
18°
|
12°
B30
УЛААНБААТАР
16°
|
B30
УЛААНБААТАР
15°
|
14:00
S30
19°
15:00
S30
18°
16:00
S32
17°
17:00
S32
17°
18:00
S32
15°
19:00
S32
14°
20:00
S31
13°
21:00
S31
11°
22:00
S31
10°
23:00
S31
00:00
S31
01:00
S31
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/03/15 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Нөөц гүнж” Маргаретын ХУВЬ ТАВИЛАН

Б.Ууган, iKon.mn
2016 оны 3 сарын 15
iKon.MN
 

Эрхэм дээдэс хатан хаан II Елизавета хаан ширээнд заларч, түүхэнд нэр нь мөнхрөх бол хааны удмын бусад гишүүдийн хувь заяа хэрхэн эргэх вэ? Харамсалтай нь хаан ширээ олон биш учраас титэм өвлөж чадаагүй бусад нь хаан сэнтийд заларсан ах дүүгийнхээ сүүдэрт амьдарсаар насыг барна. Яг л ийм тавиланг хатан хаан II Елизаветагийн дүү гүнж Маргарет туулсан юм. Ганган дэгжин, баян цатгалан, эрхэм тансаг амьдарч байсан ч “нөөц гүнж” үргэлжид ганцаарлаас болж шаналж байсан гэх. 
Эгч дүүс багадаа тун ойр дотно байсан гэдэг. Гэвч тэдний авга VIII Эдуард хаан ширээнээс холдож, хаан сэнтийд эцэг нь очсноос хойш тэдний хоорондын өрсөлдөөн эхэлжээ.

 

 

Елизавета хатан хаан болох заяатай байв, ингээд л түүнийг хатан хаан болоход нь бэлтгэх эцэс төгсгөлгүй хичээл ном цуврах болов. Маргаретад хийх ажил олдсонгүй. Маргарет гүнжийн хувьд хамгийн хэцүү, цочрол болсон үе нь түүний эцэг VI Георг хаан 56 насандаа таалал төгссөн явдал байлаа. Ээж нь уй гашуудаа автаж бүгдээс холдсон бол II Елизавета хатан хааны үүрэгт дарагдаж, харин 21 настай Маргарет гүнж өөрийгөө хэнд ч хэрэггүй гэж бодох болжээ. 

 

Гүнжтэй холбогдсон анхны шуугиан 1953 онд гарлаа. Зургаадугаар сарын 02-ны өдөр II Елизаветаг хаан ширээнд залах үеэр Маргарет ахмад Питер Таусендын хувцсан дээрх үнсийг гөвж унаган, хайхрамжгүй үйлдэл гаргав. Хэвлэлийнхэн гүнжийг ийнхүү ахмадад халамж тавьсан нь  учиртай гэж мэдээлж байлаа. Үнэндээ тэр хоёрын харилцаа олон жил үргэлжилсэн байжээ.  Гүнж ахмадтай гэрлэхийг хүсч байсан ч ахмад гэрлэлтээ цуцлуулсан, хоёр хүүхэдтэй байв.

Хатан хаан эгч нь болон парламент түүний энэ гэрлэлтийг эсэргүүцэв, учир нь хааны удмынхан гэрлэлтээ цуцлуулсан хүнтэй хувь заяагаа холбох эрхгүй байжээ. Ахмад Таусендтэй гэрлэвэл хааны удмын эрх мэдлээ алдахаар байв. Хоёр жилийн дараа Маргарет телевизээр олон нийтэд хандан мэдэгдэл хийж, эх орныхоо өмнө үүрэг хүлээсэн учраас ахмадтай гэрлэхээс татгалзаж байгаагаа дуулгажээ. Үүний дараа Маргарет эрс өөрчлөгдөж, зугаа цэнгэл хөөцөлдөж  амьдралаа өнгөрөөнө гэж шийдсэн гэдэг. Залуу бүсгүй согтууруулах ундаа таашааж, зугаацаж цэнгэн өдрийг өнгөрөөдөг болжээ.

 

Өглөө эцэс төгсгөлгүй хүлээн авалтанд хааны удмынхны үүрэг гүйцэтгэн, театрд очиж өдрийг  эхлүүлэх бол үдэш нь шөнийн клубуудэд зугаацаж цэнгэнэ. Хэцүүхэн араншинтай ч гэлээ маргарет гүнжийг хаана ч найрсгаар баярлан хүлээж авдаг байв. Сэтгэл татам үзэсгэлэнтэй Маргаретын сонгож өмссөн хувцас бүр тэр дороо л сэтгүүлийн нүүрэн дээр гарч, тухай үеийн загвар хөөдөг бүсгүйчүүд бүгд л түүнийг даган дуурайдаг байсан гэх. 

 

Гүнж тухайн үеийн хамгийн алдартай сайхан залуустай сээтэгнэж байлаа. Нэг эгч нь хатан хаан болж, сайхан сэтгэлийн илрэл болох хувьтай бол нөгөө нь уур хилэн, шөнийн хатан хаан болох хувьтай гэсэн түүний тухай явган шог яриа ч Маргаретийг зогсоосонгүй. 

Хэдийгээр амрагийн явдал ар араасаа хөвөрч байсан ч Маргаретад сүйт залуу болчихоор эрхэм огт гарч ирсэнгүй. Энэ ч бүсгүйг ихэд шаналгаж байжээ. 1959 онд 29 настай гүнжд гэрэл зурагчин Энтони Армстронг Жонс гэрлэх санал тавив. Энэ явдал дахиад л шуугиан дэгдээх нь тэр, учир нь хамгийн сүүлд хааны удмын гишүүн энгийн хүнтэй суусан тохиолдол 450 жилийн тэртээ гарч байсан гэдэг. Гэвч хатан хаан II Елизавета энэ удаад дүүдээ эмэгтэй хүн аз жаргалтай байх ёстой гэж ерөөн гэрлэхийг зөвшөөрчээ. 

Гэвч энэ харилцаа гүнжийн хүсч байсан амар тайван байдлыг авчирсангүй, гэрлээд 18 жил болсны дараа Маргарет гүнж нөхрөөсөө салжээ. Бүсгүй ихээр ууж, тамхи замбараагүй татдаг байсан талаар олон л яриа байдаг. Маргарет уух идэхээ зогсоохгүй, зочдоо ч явуулахгүй саатуулдаг байсан тул Маргарет ордонд урихад найз нөхөд нь янз бүрийн шалтаг хэлэн татгалздаг байжээ. 

 

Маргаретын амьдралын сүүлийн он жилүүд тун ч гунигтайгаар эргэн, золгүй явдлын улмаас гүнж тэргэнцэр дээр явдаг болжээ. Улмаар 2002 оны 02-р сарын 09-ний өдөр таалал төгссөн байна. Бага гүнжийн амьдрал ийнхүү сүүдэр дунд өнгөрсөн бол эгч II Елизавета нь хаан ширээнд хамгийн удаан байсан гэж түүхэнд бичигдэн үлдэж байгаа юм.


Эх сурвалж: kulturologia.ru

x