Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/02/22-НД НИЙТЛЭГДСЭН

Элга ордын 49%-ийг худалдахаар хэлэлцэж байна

Э.Оджаргал
2016 оны 2 сарын 22
www.mongolianminingjournal.com
Зураг зураг

Оросын нүүрс, ган төмөрлөгийн “Мечел” групп нь “Эльгауголь” охин компанийн 49%-ийг  худалдахаар төлөвлөж байна. Тодруулбал, Якут дахь нүүрсний Элга ордын лицензийг эзэмшдэг тус компанийн тодорхой хувийг 500-550 сая ам.доллараар худалдан авахаар Газпромбанктай хэлэлцэж байгаа аж. 

Өмнө нь “Мечел” группын тэргүүн Игорь Зюзин “Эльгауголь” компанийн 70%-ийг 70 тэрбум рубль буюу 1 тэрбум ам.доллараар худалдах гэж байгаа тухай мэдэгдэж байсан ч хэлэлцээр амжилтгүй болжээ.

“Мечел” групп нь 2.2 тэрбум тонн нүүрсний нөөцтэй Элга ордыг ашиглах лицензийг 2008 онд авсанаас хойш уг төсөлд нийт 2.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулсан байна. Ихэнх хөрөнгө оруулалт нь ордыг БАМ-тай холбох 316 км төмөр замын бүтээн байгуулалтад зориулагджээ.  

Зураг