Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/02/22-НД НИЙТЛЭГДСЭН

ХАА-н биржийн арилжаанд орон нутгийн ХОРШОО анх удаа оролцлоо

С.Бадрал, iKon.mn
2016 оны 2 сарын 22
iKon.MN

Хөдөө аж ахуйн биржийн арилжаанд өнөөдөр /2016.02.22/ орон нутгийн ХОРШОО анх удаа оролцлоо.

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын "Хотол таван эрдэнэ" хоршоо арилжаанд оролцож, 900 кг буюу есөн багц үргэлж цагаан, боловсруулаагүй хонины ноосыг захиалганд оруулжээ.

 

Монгол Улсын Их Хурлаас “Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хууль”-ийг 2011 онд баталсан. Энэ хуулийн 10 дугаар бүлэгт ХАА-н биржийн арилжаанд оролцох гишүүн оролцогчдыг ангилан зааж өгсөн байдаг бөгөөд Монгол Улсын хэмжээнд ХАА-н чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хоршоод нь байнгын бус гишүүний статустайгаар ХАА-н биржийн арилжаанд өөрсдийн бараа, түүхий эдийг арилжих боломжтой.

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд байрлах “Хотол таван эрдэнэ" хоршоо нь ХАА-н биржтэй 2015 онд гишүүнчлэлийн гэрээг байгуулжээ. Тус хоршоо нь ХАА-н биржийн холбогдох дүрэм, журмыг даган мөрдөж, шалгуур үзүүлэлтийг хангаснаар ХАА-н биржийн анхны байнгын бус гишүүнээр бүртгэгдэн өнөөдөр арилжаанд оролцож байна.

 
 

Хоршоод орон нутагт байрлах ажлын байрнаасаа арилжаанд оролцож өөрсдийн гишүүдийн бараа, түүхий эдийг арилжих боломж бололцоо бүрджээ.

Орон нутгаас арилжаанд оролцох нь хоршооны гишүүн, малчид, тариаланчдад дараах давуу талыг бий болгож байгаа юм. Үүнд:

  • Хоршоо нь арилжааны үр дүнд зах зээлийн бодит үнээр өөрсдийн бараа, түүхий эдийг орон нуттаасаа арилжих, түүхий эдийн зах зээлийн үнийг тогтмол хүлээн авах, орон нутгийн малчид, мал бүхий иргэдэд түгээх 
     
  • Өөрийн бэлтгэсэн бараа, түүхий эдийг шат дамжлагагүйгээр худалдах тээвэрлэлтийн өртөг буурах улмаар өөрсдийн үйл ажиллагааны үр өгөөжийг нэмэгдүүлэх давуу талууд үүснэ. 

 

Эх сурвалж: ХХААЯ