Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/01/08-НД НИЙТЛЭГДСЭН

ГХЯ: Цөмийн туршилт хийсэнд Монгол Улс гүнээ харамсаж байна

ГХЯ
2016 оны 1 сарын 8
iKon.MN
Зураг зураг

-ГАДААД ХЭРГИЙН ЯАМНЫ ХЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙН МЭДЭГДЭЛ-

Улаанбаатар, 2016.01.07

БНАСАУ НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолуудыг зөрчиж, 2016 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр цөмийн туршилт хийсэнд Монгол Улс гүнээ харамсаж байна.

БНАСАУ цөмийн туршилт хийсэн нь олон улсын аюулгүй байдлыг хангах, цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх чиглэлээрх олон улсын хамтын нийгэмлэгийн хүч чармайлтад сөргөөр нөлөөлж байна.

Монгол Улс Зүүн Хойд Азид энх тайван, аюулгүй байдлыг сахих, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангид байлгахын төлөөх тууштай байр сууриа нотолж байна.