Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/12/21-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Оросын консулын зөвлөлдөх уулзалт боллоо

ГХЯ
2015 оны 12 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Монгол Улс, Оросын Холбооны Улсын Гадаад хэргийн яамд хоорондын Консулын XIV зөвлөлдөх уулзалт арванхоёрдугаар сарын 18-ны өдөр Москва хотноо зохион байгуулагдлаа.

Зөвлөлдөх уулзалтыг Монголын талаас ГХЯ-ны Консулын газрын дэд захирал Э.Батзориг, Оросын талаас ОХУ-ын Гадаад хэргийн яамны Консулын газрын дэд захирал Н.М.Латыпов нар ахлаж оролцжээ.

Энэ удаагийн зөвлөлдөх уулзалтаар талууд: 

  • 2014 онд байгуулсан иргэд харилцан визгүй зорчих хэлэлцээрийн хэрэгжилт,
  • Иргэдийн эрх, хууль ёсны эрх ашгийг харилцан хамгаалах,
  • Хилийн хяналтын байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулах болон консулын харилцааны асуудлаар ярилцаж, харилцан санал солилцсон байна.