Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/12/08-НД НИЙТЛЭГДСЭН

2015 онд Хедленд боомтын ачаа эргэлт нэмэгджээ

www.mongolianminingjournal.com
2015 оны 12 сарын 8
www.mongolianminingjournal.com
Зураг зураг

2015 оны эхний 11 дүгээр сарын байдлаар Австралийн Хедленд боомтын ачаа эргэлт 413,05 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 8.2%-иар өсчээ.

2014 оны мөн хугацаанд нийт ачаа эргэлт 381,74 сая тонн байна. Энэ оны эхний арван нэгэн сарын хугацаанд тус боомтоор нийт 408,53 сая тонн төмрийн хүдэр буюу өмнөх оныхоос 8.5%-иар илүү  экспортолжээ. 

Зөвхөн 11 дүгээр сарын байдлаар Хятад улс руу 31.73 сая тонн, Өмнөд Солонгосын зах зээлд 2.87 сая тонн төмрийн хүдэр тус тус нийлүүлсэн байна. 

Хедленд нь Австралийн төмрийн хүдрийн экспортын гол боомт юм. Тус боомтоор “BHP Billiton”, “Atlas Iron” болон “Fortescue Metals Group” зэрэг дэлхийн төмрийн хүдрийн томоохон олборлогч компаниуд түүхий эдээ гадаад зах зээлд нийлүүлдэг. 

Зураг